Монгол Улсад ЭРЭЛТТЭЙ болон ИЛҮҮДЭЛТЭЙ байгаа мэргэжлүүд


 

Монгол Улсад ЭРЭЛТТЭЙ болон ИЛҮҮДЭЛТЭЙ байгаа мэргэжлүүд зурган илэрцүүд

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очиртой мэргэжил сонголтын талаар ярилцлаа.

-Монголд ер нь сүүлийн жилүүдэд ямар мэргэжил хамгийн эрэлттэй байна вэ? Их, дээд сургуулийн төгсөгчид түлхүү аль салбарынхан байна вэ?

Юуны өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүр, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Ирээдүйн эзэд -2018” мэргэжил сонголтын аяны үеэр энэ сэдвээр ярилцлага авч буй iKon.mn-д талархал илэрхийлье.

Шилдэг мэргэжил гэж байхгүй, шилдэг мэргэжилтэн л байдаг. Аливаа хүн ямар ч мэргэжил сонгож, хөдөлмөр эрхэлж болно. Гагцхүү энэхүү мэргэлжилдээ чадварлаг болох нь хамгийн чухал зүйл гэж бодож байна. Үүнтэй холбогдож сонгох гэж буй мэргэжлээ сайтар судалж, тухайн мэргэжлийн мөн чанарыг мэдсэн байх нь чухал юм.

2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийг 40,841 сурагч төгсөж байна. Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаанаас авч үзэхэд, төгсөгчдийн 82.2 хувь нь “мэргэжлийн чиг баримжаа олгох, тухайн мэргэжлийн талаарх мэдээлэл олгох сургалтууд шаардлагатай” гэж хариулсантай холбогдуулж “Ирээдүйн эзэд - 2018” мэргэжил сонголтын аяныг улсын хэмжээнд ЕБС төгсөж буй нийт сурагчдад зориулж зохион байгуулж байна.

Мэргэжил сонголт хийхдээ эхний ээлжинд тухайн хүний өөрийн хүсэл сонирхол, нөөц чадавх, боломжоо таньж мэдэх нь чухал юм. Зөвхөн ээж аавынхаа сонго гэснээр, эсхүл найз нь ямар мэргэжил сонгож байгаатай нийцүүлж мэргэжлээ сонгож болохгүй. Өөрийгөө сайтар танин мэдсэний үндсэн дээр өөрт нийцэх ямар мэргэжил байгааг судалж, нөөц чадавхидаа нийцүүлэн ирээдүйд хоолоо олж идэх, хөдөлмөр эрхлэх гол хэрэгсэл болох мэргэжлээ сонгох нь зүйтэй юм.

Хүн амьдралдаа алхам тутамдаа сонголт хийх шаардлагатай байдаг. Түүний дотор хамгийн чухал сонголтод тооцогдох нь мэргэжил сонголт юм. Иймд сайтар судалж, хариуцлагатай хандах нь чухал тул эцэх эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж, хүүхдээ зөв ойлгож, сонголтоо зөв хийхэд нь дэмжлэг үзүүлэх нь чухал.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс 2017 онд хийсэн судалгаанд их, дээд сургууль төгсөгчдийн 60 гаруй хувийг бизнесийн удирдлага, багш, боловсрол судлал, олон улсын харилцаа, анагаах ухаан, бүх төрлийн инженерийн чиглэлээр төгсөгчид эзэлж байна.

Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээр ойрын 5 жилд ЭРЭЛТТЭЙ байх мэргэжлийн жагсаалт:

  1. Маркетингийн менежер
  2. Мэдээлэл технологийн мэргэжилтэн
  3. Өндөр зэрэглэлийн тогооч
  4. Барилгын инженер
  5. Авто барилгын инженер
  6. Гоо сайхны мэс засалч
  7. Уул уурхайн инженер
  8. Архитектор
  9. Геологич
  10. Төслийн менежер

Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээрх ИЛҮҮДЭЛТЭЙ мэргэжлийн жагсаалт:

  1. Хуульч
  2. Эдийн засагч
  3. Нягтлан бодогч, санхүү
  4. Түүхч, философич, улс төр судлаач
  5. Сэтгүүлч, нийгэм судлаач, бизнесийн удирдлага

Олон улсад эрэлттэй байх мэргэжлийн жагсаалт:

  1. Шүдний эмч
  2. Сувилагч
  3. Эм зүйч
  4. Статистикч
  5. Хиймэл шүдний эмч
  6. Нойрсуулагч эмч
  7. Компьютерийн систем, мэдээллийн технологийн мэргэжилтэн
  8. Эх барих эмч
  9. Эрүү, нүүрний гажиг заслын эмч
  10. Хүүхдийн эмч гэсэн мэргэжлүүд байна гэж 2017 онд НЗДТГ-аас гаргасан гарын авлагад дурдсан байна.

-Зарим мэргэжил, тухайлбал компьютер, мэдээлэл технологийн салбараас төгсөх нь их багасаж буй мэт. Энэ салбар манайд яагаад хүчээ алдаж байна. Залуучуудыг энэ чиглэлээр хөгжүүлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Мэдээллийн технологийн салбар /IT/ бол орон зайг үл хамааран, ажлын цагаа өөрөө зохицуулан ажиллаж, хөдөлмөрлөх боломжтой өвөрмөц салбар. Өөрөөр хэлбэл дэлхийн аль ч өнцгөөс ажлаа хийх боломжтой мэргэжил гэсэн үг юм. Харамсалтай нь манайд энэ салбарт хөдөлмөр эрхлэх ажлын байр хомс, зах зээл жижиг, мэргэжлээрээ тогтвортой ажиллах боломж бололцоо хомс байдаг тул сүүлийн жилүүдэд энэ мэргэжлээр төгсөгчдийн тоо улам багасаж байгаа.

Бид мэдээллийн технологийн салбарыг богино хугацаанд улс орны эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийн бий болгох бүрэн бололцоотой салбар гэж үзэж байна. Өнөөгийн эдийн засгийн гол ачааг нуруун дээрээ үүрч буй уул уурхайн салбарыг орлох шинэ боломж бололцоо гэж харж байгаа юм. Мэдлэгт суурилсан эдийн засгийг мэдээллийн технологийн салбараар хөгжүүлэх бүрэн бололцоо бидэнд байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар залуучуудын хөгжлийн асуудлыг дангаараа эрхлэх төрийн байгууллагын хувьд нийслэлийн залуучуудаа мэдээллийн технологийн салбарт түлхүү мэргэшүүлж, инкубатор төвөөр дамжуулан залуучуудыг бойжуулж, улмаар мэргэшсэн боловсон хүчиндээ гадаадын зах зээлээс аутсорсинг захиалга авч гүйцэтгэл хийх боломж бололцоог бүрдүүлэх зорилгоор “Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг өнгөрсөн жил нээсэн.

Энэхүү төвийг нээхэд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг КОИКА-гийн төслийг гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” мэдээллийн технологийн сургалтын төвтэй 2017 оноос эхлүүлэх хамтран ажилласан бөгөөд одоогийн байдлаар хамгийн сүүлийн үеийн үзүүлэлттэй 76 компьютер бүхий 4 сургалтын танхим нээж, мэдээллийн технологийн чиглэлээр 8 төрлийн нарийн мэргэжлийн сургалтуудын үнэ төлбөргүйгээр зохион байгуулж ирлээ.

Өнгөрсөн жил 1,800 гаруй залуучуудыг мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, 40 залууг шинээр ажлын байраар хангаж, 9 залууг инкубатор төвд бойжуулан сар бүр тус тус 440,000 төгрөгийн тэтгэлэг олгож, дэмжин ажиллаж байна. Сургалтын танхимын засварын зардал болон компьютер техник төхөөрөмжүүдийг БНСУ-ын Засгийн газрын КОИКА-гийн буцалтгүй тусламжтайгаар авсан бөгөөд энэхүү төсөл нь 2019 оныг дуустал манай газар дээр хэрэгжих юм.

 

 

 

Энэ чиглэлээр мэргэшсэн залуучуудыг гадаадын зах зээлээс аутсорсинг захиалга авахад нь холбож өгөх зорилгоор 2017 оны 5 дугаар сард БНСУ-ын мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулах 7 аж ахуйн нэгжийн оролцоотойгоор мэдээллийн технологийн салбарт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх үзэсгэлэн яармаг зохион байгуулав. Зөвхөн БНСУ-ын мэдээллийн технологийн салбарт гэхэд 30 гаруй мянган ажлын байр бэлэн байгаа, аутсорсинг захиалгыг Монголоос авах бүрэн бололцоотой байгаа талаар тус яармагт оролцохоор ирсэн БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл мэдээлэл өгч байв.

“Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-өөр дамжуулан гадаадын зах зээлээс аутсорсинг захиалга авах боломж бололцоог нээж ажиллаж байгаа тул манай сургалтад хамрагдсан эсэхийг үл хамааран энэ салбарт мэргэшсэн залуучуудыг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Эх орондоо аж төрөнгөө өндөр цалинтай ажил хийх боломж бололцоог хангах чиглэлээр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар ажиллаж байгааг танилцуулахад таатай байна.

Робот гүйцэтгэж чадахгүй нарийн мэргэжил, мэргэшлийг эзэмшсэн хэн ч үнэ цэнэтэй хэвээр байх болно

- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар өөр олон байгууллагууд хамтран Мэргэжил сонголтын аяныг зохион байгуулаад тодорхой хугацаа өнгөрлөө. Үр дүн хэр байна?

- Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь мэдээлэл өгч, дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ХНХЯ, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ 2018 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны тавдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулж байна.

Аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн X-XII ангийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” уулзалтыг зохион байгуулж, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа. Судалгаан дээр суурилж, эрэлт хэрэгцээнд нь нийцүүлж энэхүү аяныг зохион байгуулж байгаа тул үр дүнгийн хувьд сайн байгаа гэж дүгнэж байна. Мэдээж 100 хувь хангалттай гэж дүгнэх нь өрөөсгөл хэдий ч тус аянд хамрагдсан ахлах ангийн сурагчдаас санал асуулга, судалгаа авч байгаа тул аян хэрэгжиж дууссаны дараа судалгааны дүн нэгтгэгдэж, олон нийтэд танилцуулах болно.

"Ахлах ангийн сурагчид өөрийгөө сайтар танин мэдэх нь чухал"

- Мэргэжил сонголт хүний амьдралд маш чухал үе байдаг. Тэгэхээр эрэлттэй мэргэжил сонгож байна гээд өөрийнхөө чадахгүй, сонирхолгүй зүйл рүү ордог тал бий. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

- Тийм. Тантай санал нэг байна. Эрэлттэй мэргэжил дунд миний өөрийн хүсэл сонирхол байгаа эсэх нь хамгийн чухал юм. Хүн өөрийнхөө дуртай зүйлд сэтгэл гаргаж хийдэг талтай. Дургүй зүйлд хүчгүй гэдэг шиг ахлах ангийн сурагчид маань өөрийгөө сайтар танин мэдэх нь нэгдүгээрт чухал зүйл болж байна. Дараа нь өөрийн сонгох гэж буй мэргэжлээ сайтар судалж, сонголтоо хийх нь зүйтэй юм.

Өөрийгөө дутуу үнэлэх. Өөртөө итгэлгүй байдал нь залуучуудад мэргэжлээ сонгохдоо гаргадаг хамгийн том нийтлэг алдаа юм. Мөн өөрийн чадавх боломжоо бодитой үнэлж чадахгүй тохиолдол ч байдаг. Хэрэв өөрийгөө бүрэн дайчилж чадна гэвэл ямар ч мэргэжилд өөрийг сорьж үзэх нь чухал гэж бодож байна.

Мөнгөнд үндэслэж сонголт хийх. Тухайн мэргэжлээр дамжуулан хэдий хэмжээний мөнгө олохдоо биш, харин өөрийн сонирхолдоо, мөн чадавхдаа үндэслэн сонгох хэрэгтэй. Зөвхөн тухайн үеийн нэр хүнд, цалин хангамжийг бодож сонголт хийх нь буруу зүйл юм.

Урт удаан хугацаанд хийх ажил, мэргэжлийн төлөвлөгөөгүй байх. Ер нь богино хугацааны ахархан бодлоор аливаа төлөвлөгөөг хийж болохгүй. Мэргэжлээ сонгохдоо хэзээ ч сольж болно гэсэн бодлоор хандах нь буруу юм. Энэ мэргэжлийг эзэмшсэнээр төсөөлж, төлөвлөж байгаа ирээдүйдээ хүрч чадна гэдэгтээ илтгэлтэй байна уу? гэх зэрэг ирээдүйн төлөвлөгөөгөө бодох хэрэгтэй гэж бодно.

Эцэг, эхийн сонголтоор шийдвэр гаргадаг. Бусдын нөлөөнд автаж сонголт хийх нь алдаатай сонголт болох магадлал өндөр. Мэдээж эцэг эх, ахмадууд, багш, мэргэжлийн зөвлөхүүдтэй санал бодлоо солилцож шийдвэр гаргалгүй яахав . Гэхдээ эцэг, эх нь хүүхдэдээ сонголт хийх боломж олголгүй “Миний хүү, охин ерөөсөө л эмч бол манайхан бүгд эмч мэргэжилтэй”. Эсвэл “Цалин өндөртэй мэргэжил сонго” гэж тулгах нь бас алдаа болдог талтай. Хамгийн гол мэргэжлээ сонгох гэж буй хүн өөрийгөө зөв таних, мөн сонгох гэж байгаа мэргэжлээ сайн судалсан байх хэрэгтэй.

Өмнөх ажлын туршлагад суурилж шийдвэр гаргах. Урьд өмнө нь хийж байсан ажлаас олж авсан туршлага хүнд хэрэгтэй боловч урт удаан хугацаанд хийх ажил, мэргэжлийг сонгоход тийм ч чухал биш юм. Ажил мэргэжлийг сайтар судлахгүйгээр сонголт хийх нь буруу. Зуны амралтаар нэг удаа хийж үзсэн ажлаа би чадах юм байна гэж бодох нь өрөөсгөл зүйл.

Мөн хичээлийг мэргэжилтэй адилтган сонгох явдал байдаг. Хичээлийн сонголт бол харьцангуй жижиг сонголт гэж хэлж болно. Хичээлийн сонголт хийж байгаатай адил мэргэжлээ сонгох нь эрсдэлтэй. Жишээ нь химийн хичээлд сайн байлаа гээд л эмч мэргэжил сонгох нь учир дутагдалтай.

Мөн найз нөхдөө даган дуурайж мэргэжлээ сонгох гэх мэт нийтлэг алдаанууд гаргадаг. Мэргэжлээ сонгохдоо эхлээд энэ мэргэжил таны хувьд ямар утга учир, ач холбогдолтой вэ? Сонгосон мэргэжилдээ өөрийн чадавх боломжоо бүрэн дүүрэн зориулж чадах уу? Энэ мэргэжилдээ цаашид өсөж хөгжих замаа төсөөлж байна уу? хэмээн сайтар бодох хэрэгтэй. Нухацтай бодож шийдвэр гаргахгүй дургүй, сонирхолгүй мэргэжлээ сонговол 4-6 жил буюу 1,460-2,190 хоногийг боловсрол эзэмшихэд зарцуулж, цаашид тухайн мэргэжлээрээ ажиллавал дунджаар 40 жилийг дургүй, сонирхолгүй зүйлдээ зарцуулах магадлалтай. Энэ нь маш уйтгартай, бас амжилтгүй амьдралыг танд өгөх болно.

-Мэргэжлийг хослуулж эзэмших үү, эсвэл нарийвчлан дагнаж мэргэшихийн аль нь зөв сонголт болох бол? Ээж, аав нар хүүхдээ зөв чиглүүлэхийн тулд яах ёстой вэ?

- Эхлээд миний хүүхдэд тухайн мэргэжлээр ажиллах чадавх боломж нь байна уу гэдгийг харах ёстой. Дэлхий дээр 9,000 гаруй мэргэжил байдаг бөгөөд эдгээр мэргэжлийг Оросын эрдэмтэн сэтгэл зүйч Е.А.Климов мэргэжлийг үйл ажиллагааных нь онцлогоор 5 бүлэгт хувааж үзсэн байдаг. Тухайлбал хүн хүнтэйгээ харилцах, байгальтай харилцах, техниктэй, тэмдэгтийн системтэй, урлаг уран сайхны дүртэй харилцах гэсэн 5 бүлэгт хувааж үздэг. Өөрөөр хэлбэл энэ 5 бүлгийн аль чиглэлд нь таарах мэргэжлийг сонговол миний хүүхдэд боломж байна вэ? гэдгийг бодох ёстой.

Шилдэг мэргэжил гэж байхгүй, шилдэг мэргэжилтэн л байдаг.

Мөн мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран хүүхдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, сонгох гэж байгаа мэргэжлийнх нь хүмүүстэй уулзуулж тухайн мэргэжлийг судлахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ганцхан мэргэжил сонгуулах нь учир дутагдалтай. Аль нэг тохирох бүлгийн мэргэжлээс 2-3 хувилбартайгаар мэргэжил сонгуулах нь зүйтэй. Мэргэжилтнүүд 30 мэргэжил сонгон судалж, үзээд 4-5 янзын хувилбар байж болохоор сонгох нь зүйтэй гэдэг. Технологийн дэвшил хүний ажлыг орлох үзэгдэл гарч байна.

Магадгүй хэдэн жилийн дараа “банкны теллер”-ийн ажлыг хүн хийхгүй ч болох юм билүү. Цаашид энэ байдал улам газар авна. Тиймээс бид орлуулагдашгүй үнэ цэнэтэй мэргэжилтэн болох шаардлагатай. Робот гүйцэтгэж чадахгүй нарийн мэргэжил, мэргэшлийг эзэмшсэн хэн ч үнэ цэнэтэй хэвээр байх болно. Тиймээс нэгдүгээрт өөрийн сонирхолд үндэслэн хөрвөх чадвартай мэргэжил сонгох, сонгосон аливаа мэргэжилдээ нарийн мэргэших явдал чухал юм.

Миний бие БНСУ-ын их дээд сургуульд шалгалт өгч орохдоо анх компьютерийн инженерийн мэргэжлийг сонгож байсан түүхтэй. Тэрхүү мэргэжлээ сонголтгүй хийж байсан тул, мөн миний өөрийн хийхийг хүсэн мөрөөдөж байсан мэргэжил биш байсан тул дунд нь 1 жилийн чөлөө авч мэргэжлээ дахин сонгож, улстөр олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж төгссөн. Өөрөөр хэлбэл тухайн үед мэргэжлээ буруу сонгосны улмаас 1 жилийн хугацааг алдаж байсан юм. Ийм алдааг залуучууд маань гаргаж болохгүй. Бусдын алдаан дээр суралцаж, дүгнэлт гаргаж сураарай.

"их дээд сургууль төгсөгчдийн 54.6 хувь нь төрийн өмчийн, 45.4 хувь нь хувийн сургууль төгсдөг"

-Амжилтад хүрэхийн тулд өөрийн зан чанартаа тохирсон мэргэжил сонгох ёстой юу?

-Өөрийн чадавхи, боломж, зан чанар, дур сонирхол бүх зүйлээ бодох хэрэгтэй. Хүн сонирхолтой зүйлээ хэзээ ч хүнээр шахуулахгүй, албадахгүй хийж чаддаг. Хүүхдүүд тоглоом тоглохоороо хэдэн цаг өнгөрснийг мэдэрдэггүй учир нь дур сонирхолдоо хөтлөгдөөд тоглоомоо тоглоод ядарснаа ч мэддэггүй. Тэгэхээр эцэг эхчүүд мөн хүүхдүүддээ мэргэжил сонголт хийхэд нь энэ тал дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу. Тухайн хүн чадавх, дур, сонирхолдоо тохирох мэргэжил сонгох нь маш чухал.

- Зарим залуучууд мэргэжил эзэмшихээр зорьж сурчхаад, яагаад түүгээрээ ажиллахгүй байна вэ?

-Хэрэв сонгон сурсан мэргэжлээрээ ажиллахгүй байгаа бол дээр дурдсан мэргэжил сонгохдоо гаргадаг нийтлэг алдаануудыг гаргасан байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүсээгүй, дургүй байдлаар мэргэжлээ сонгосон гэсэн үг. Тиймээс хатуухан хэлэхэд 4 жил “унтаж” өнгөрөөсөн хүн ажлын байран дээр очоод гологддог. Эсхүл цаг алдаж, 2-3 жил сурчхаад, дахиад өөр мэргэжил сонгож, нэгдүгээр дамжаанаасаа суралцах, мэргэжлээ солих явдал гарна. Мөн хөдөлмөрийн зах зээл дээр илүүдэлтэй мэргэжил сонгох зэрэг олон шалтгаанууд байж болох юм.

Нэг тоо баримтаас жишээ авч танилцуулахад, манай улсын их дээд сургууль төгсөгчдийн 54.6 хувь нь төрийн өмчийн, 45.4 хувь нь хувийн сургууль төгсдөг байна. Хувийн их дээд сургууль төгсөгчдийн 44.2 хувь нь бизнесийн удирдлагын мэргэжлийн чиглэлээр төгссөн байгаа нь бараг 2 төгсөгч тутмын 1 нь энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн байна.

2017 онд 4,000 гаруй төгсөгчдөөс хийсэн судалгаанд тэдний өөрсдийн тодорхойлсноор ажил эрхлэхэд дутагдаж буй ур чадварыг багаар ажиллах чадвар, харилцааны ур чадвар, гадаад хэлний мэдлэг, математик сэтгэлгээ, тооцоолон бодох зэрэг хувь хүний хөгжлийн ур чадваруудыг юуны түрүүнд нэрлэсэн байна. Мөн ажил олгогч нар ялгаагүй дээрх чадварууд дутмаг байна хэмээн санал нэгджээ.

Төгсөгчдийг ЕБС сургууль төгсөхөөс өмнө мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрт хамруу

2018.04.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Их сургуулиуд шинжлэх ухааны парктай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Нийслэлийн сургуулиудын чансаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Оюутанд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлт

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Үндэсний бичиг үсэг, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэд оруулахыг чухалчлав.

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Магадлан итгэмжлэл бол мэргэжлийн үйл ажиллагаа юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Дээд боловсролыг хөгжүүлэх нь: Зүүн Азийн бүтээмж, өсөлтийг хангахад шаардагдах ур чадвар, судалгаа шинжилгээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

ӨМӨЗО-ны тэтгэлэг зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.05.23

Оюутны 70 мянгыг он дуустал олгохоор төлөвлөжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.09.12

Орон нутгийн оюутнуудын замын зардлыг нөхөн олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.10.17

Эрдэм мэдлэгийн ертөнцөд тавтай морил.

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Харвард”-д багшилдаг Монгол эмэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.05.15

МУИС оюутан элсүүлэх журмаа шинэчиллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.23

Хэрхэн зөв CV (Curriculum Vitae) бэлдэх вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.01.17

Сургалтын төрийн сангийн зээлд хэн хамрагдах вэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10