Төгсөх ангийн сурагчдын шалгалтын тов гарлаа


      Улс орон даяар бүх шатны сургуулиудын хичээлийн жил дуусахад ердөө хоёр сарын хугацаа үлдээд байна. Хүүхдүүдийн зарим нь тав, ес, нэг хэсэг нь 12 жилд юу сурч мэдсэнээ шалгуулж нэг шатны сургуулиа дүүргэх гэж байна. Хүүхдүүд сургууль төгсөх, анги дэвших шалгалтуудаа ердөө л хичээлийнхээ дундуур өгч бүгдийг нэгэн зэрэг дуусгах ёстой болж таарч байна. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудын хичээлийн жил дуусах хугацаа нь зургадугаар сарын эхний долоо хоног. Харин улсын шалгалтуудын тов ирэх сарын 26-наас зургадугаар сарын 4 хүртэл үргэлжлэх нь. Энэ удаагийн улсын шалгалтын сэдэв даалгавар нь Монгол Улсад хэрэгжүүлж байгаа боловсролын үндэсний болон цөм хөтөлбөрийн агуулгад нийцсэн байхаар зохиогдохоос гадна бүтэц нь тест, задгай даалгавар хосолсон хэлбэрээр боловсруулагдаж байгаа аж. Түүнчлэн тавдугаар ангийн байгаль шинжлэлийн шалгалт “Хүн байгаль” хичээлийн агуулгыг багтаасан байх бол есдүгээр ангийн байгалийн ухааны шалгалтад “Биологи”, ”Газарзүй”, “Физик”, “Хими”-ийн хичээлийн агуулга багтсан байх нь. Мөн есдүгээр ангийн нийгмийн ухааны шалгалт “Түүх”, Нийгмийн ухаан”, “Англи хэл”, монгол хэлний шалгалт “Монгол хэл”, “Монгол бичиг”, “Уран зохиол” хичээлийн агуулгаас бүрдэх аж. 12 дугаар ангийн гадаад хэлний шалгалт ”Англи хэл”, “Орос хэл” гэсэн хоёр хичээлийн аль нэг агуулгыг багтаах бол сонгосон агуулгын шалгалт нь тухайн сурагчийн сонгосон хичээлээс шалтгаалах юм байна.

Төгсөх ангийн биш сурагчдын хувьд анги дэвших шалгалт өгөөд дараа жил нь дэвшээд суралцах боломжтой. Хэрвээ шалгалтаа амжилтгүй өгвөл дараа намар нь дахиад өгч болно. Харин нэг шатны сургууль дүүргээд ажил амьдралын замд орох гэж байгаа, дараагийн шатны сургуульд дэвшин суралцах гэж буй хүүхдүүдийн хувьд сургууль төгсөх буюу улсын шалгалт гэдэг тун хариуцлагатай нэг насных нь амьдралыг шийдэх зүйл байдаг.  Гэсэн хэдий ч энэ жил 12 дугаар анги төгсөх олон мянган хүүхэд улсын дөрвөн шалгалтаа хичээлээ хийнгээ завсраар нь өгөөд төгсөх болж байна. Ямартай ч шалгалт өгөхөөр бэлтгэж буй хүүхдүүдэд анхааруулж хэлэхэд Боловсролын үнэлгээний төвийн вэб сайтад тавигдсан боловсролын чанарын үнэлгээний судалгаа болон улсын шалгалтын сэдэв даалгаврууд нь энэ удаагийн Улсын шалгалтын жишиг даалгавар болох юм байна.

2016.05.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Курсын ажил бичих заавар

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

2015-2016 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Цэцэрлэгт анхлан явж байгаа хүүхдийг уйлуулахгүй байх аргачлал боловсруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

СҮХБААТАР АЙМАГТ “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН ТАНХИМ” НЭЭГДЛЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний II хурал амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Австралийн сургалтын тэтгэлэг зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.01.20

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Монголын ирээдүй болсон шилдэг 100 оюутанд тэтгэлэг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.03.15

Монгол бичгийг үү, дэлхийн соёлыг уу

...

Дэлгэрэнгүй » 2018.05.09

Завхан, Ховд аймгаас бусад аймгийн сурагчдын амралтыг сунгахгүй

...

Дэлгэрэнгүй » 2017.01.17

Хэл сурахын тулд цаг үргэлж сониуч, овсгоотой бай

...

Дэлгэрэнгүй » 2016.12.14

Д.Мөнхжаргал:“Улс орны хамгийн эрхэм үнэт зүйл ирээдүйгээ бэлтгэх учраас энэ аян их ач холбогдолтой”

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Б.Оюунцэцэг: Би оюутнуудаасаа хэцүү асуулт асуугаасай гэж хүлээдэг

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Зургаан төрлийн нарийн мэргэшлийн шалгалтыг үнэгүй явуулна”

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28