CV-гээ эмх цэгцтэй ойлгомжтой бичихэд тань туслах 10 вэбсайт

Гадаадын их дээд сургуульд элсэн ороход, ажилд ороход гээд ер нь хаана ч хэрэг болдог зүйл бол өөрийн товч танилцуулга буюу CV, Resume юм. CV, Resume-г бичих олон төрлийн арга байдаг боловч өөрийгөө зөв илэрхийлж товч тодорхойгоор өөрийн талаарх мэдээллүүдээ хүргэнэ гэдэг цаг шаардсан ажил байдаг.

Иймд залуучууддаа зориулан CV, Resume бичих ажлыг хөнгөвчилсөн үйлчилгээ явуулдаг томоохон 10 вэб сайтуудыг танилцуулж байна. Та өөрт тохирон шинэлэг санаа бүхий өөрийн CV-г бий болгоорой. Амжилт хүсье. /Зураг болон вэб сайтын нэрэн дээр дарж вэб сайтруу ороорой./

1. CV Maker

Тус вэб хуудас нь хэрэглэгчдээс төлбөр авдаггүй бөгөөд олон төрлийн маягт, загвараас сонголтоо хийн CV, Resume зохиох боломжтой байдаг. "The New York Times", "The Huffington Post" болон "Mashable" гэх газруудаар хүлээн зөвшөөрөгдсөн вэб хуудас юм.

2. Kick Resume 

"Forbes", "Business Insider" болон "Yahoo" зэрэг байгууллагуудаар хүлээн зөвшөөрөгдсөн хуудас бөгөөд бүх маягтуудын загварууд нь мэргэжлийн дизайнеруудаар хийгдсэн, хүний анхаарал татахуйц шийдэлтэй. Та тус хуудсыг үнэ төлбөргүйгээр ашиглаж болохоос гадна өөрийн бүрдүүлсэн CV, Resume-г хэдэн ч удаа татаж авсан таниас төлбөр нэхэхгүйгээрээ онцлог юм.

3.Online CV Generator

Тус хуудсанд хэрэглэгч өөрийн мэдээллийг алхам алхамаар тухайн хуудаснаас бэлдсэн асуултуудад хариулах замаар ашигладагаараа хүмүүсйин ажлыг хөнгөвчилдөг. Уг вэб хуудсыг хэрэглэсэнээр 10-15 минутын дотор таны Resume бэлэн болох бүрэн боломжтой.

4. Papers Gear

Тус хуудсанд хандсанаар та мэргэжлийн хүмүүсийн бичсэн CV, Resume-г худалдаж авах эсвэл өөрийн бичсэнийг тэднээр хянуулах хоёр төрлийн үйлчилгээг авч болно.

5. Visual CV

Тус вэб хуудас нь "LinkedIn"-тэй холбоотой байдаг учраас та "LinkedIn" дэх өөрийн мэдээллийг шууд татан оруулах замаар Resume-г үүсгэх боломжтой. Үүнээс гадна мэргэжил тус бүр дээр өөр маягттай байдаг буюу эмч хүний 
Resume, инженер хүнийхээс ялгаатай байх жишээтэй юм.

6. Ask Petersen Resume Writing Service

Ажил хайгч нь ажилт олгогчийн шаардлагаас хамаараад CV, Resume-гээ хэд хэдэн удаа өөрчлөх шаардлага гардаг. Үүнээс шалгаалаад тус хуудас нь таны хүссэн тоогоор хэдэн ч удаа таны Resume-г өөрчлөх үйлчилгээг явуулдаг нь цаг хэмнэх давуу талтай.

7. Visualize.me

Тус хуудасны бусдаас ялгарах давуу тал нь инфографик буюу мэдээллийн график ашигладагт байдаг. Уйтгартай, нуршуу бичгэн мэдээлэл бус мэдээллийн график ашиглах нь ажил олгогчдод таны талаарх мэдээллийг ойлгомжтойгоор хүргэдэг.

8. Essays Capital

Essays Capital нь өөрийн Resume болон CV-г мэргэжлийн хүнээр бичүүлэх мөн түүнчлэн аль хэдийн бичсэн Resume CV мөн түүчлэн эссэг мэргэжлийн хүмүүсээр засварлуулах үйлчилгээг үзүүлдэг.

9. Represent

Тус хуудас бусад resume бүтээгч хуудсуудтай ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг боловч хөдөлгөөнт төхөөрөмж /гар утас, таблет г.м/-ийн формат руу таны Resume-г шилжүүлж өгдгөөрөө давуу талтай юм. Тиймээс ажил олгогч гар утаснаасаа ч таны мэдээлэлтэй танилцаж болох юм.

10. Resume Bucket

Resume Bucket-н бусад ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг вэб хуудаснуудаас ялгарах онцлог нь ажил хайгч өөрийн Resume-г бүтээж дуусмагцаа тус хуудаснаас шууд ажил олгогч руу илгээх боломжийг олгодогт оршдог.

 

Эх сурвалж: Монгол пунг 몽골풍

2018.05.12

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Их сургуулиуд шинжлэх ухааны парктай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“САЙДЫН ЦАГ” УУЛЗАЛТАД БСШУ-НЫ САЙД Л.ГАНТӨМӨР ОРОЛЦЛОО

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Шатрын түүх

...

Дэлгэрэнгүй » 2017.02.24

Их сургуулиуд шинжлэх ухааны парктай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

ЖАЙКА-ийн буцалтгүй тусламжаар сургууль барина

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Дээд боловсролыг хөгжүүлэх нь: Зүүн Азийн бүтээмж, өсөлтийг хангахад шаардагдах ур чадвар, судалгаа шинжилгээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Багш,эцэг,эх асран хамгаалагчид хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулна

...

Дэлгэрэнгүй » 2017.02.08

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.08.17

Зөвхөн багш нар л ойлгох 18 зүйл

...

Дэлгэрэнгүй » 2018.03.15

1000 сурагчид цацруулагчтай ханцуйвч бэлэглэлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.13