БСШУСЯ: Сурагчдаас төлбөр, хураамж, хандив авахыг хориглолоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Нийслэлийн Боловсролын газар болон 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт ойрын хугацаанд анхаарах зарим асуудлын талаар чиглэл хүргүүлжээ. 

Үүнд, төгсөлтийн үйл ажиллагааг эцэг, эх асран хамгаалагч, багш нартаа суралцагч өөрийн сурсан эрдэм, авьяасаа тайлагнах, боловсролын баримт бичиг гардуулах ёслол болгон тэмдэглэн өнгөрүүлэх, ой хээрийн түймэр болон аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын албан даалгавар гаргаж, дараах зүйлсийг тусган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон.

  1. Суралцагчаас хуульд заагаагүй аливаа төлбөр, хураамж, хандив авахыг хориглох

  2. Анги дэвших болон улсын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотойгоор хичээл заадаг багш тухайн ордог хичээлээрээ суралцагчдад төлбөртэй давтлага өгөх, ном, гарын авлага, материал худалдан авахыг шаардах, шахахыг хориглох
  3. Сурагчдын зөвлөл, эцэг, эхийн зөвлөлийн үүсгэл санаачилга нэрээр мөнгө татаж, багшид бэлэг өгөх, эцэг, эхэд санхүүгийн дарамт учруулахыг таслан зогсоох
  4. Хөдөө хээр, амралт зуслан, голын сав, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад амралт, зугаалга зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хориглох гэх мэт чиглэлийг ханган ажиллахыг даалгасан байна.

Түүнчлэн 2017-2018 оны хичээлийн жилд БСШУСЯ-наас дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд нарийвчлан гаргаж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ирэх хичээлийн жилд дэвшүүлэх зорилтын төслийг боловсруулах, анги дэвших, төгсөх болон элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтыг хангаж, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, багш нарт үнэн зөв мэдээлэл хүргэж, иргэдийг төөрөгдүүлсэн аливаа худал мэдээллээс урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгаа явуулах чиглэлээр орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, кибер аюулгүй байдлыг хангахад анхаарах чиглэл өгсөн.

Мөн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэлийг иргэдэд чирэгдэл, хүндрэлгүй зохион байгуулж, хүүхэд нь нэгдүгээр ангид элсэн орж буй эцэг, эх, асран хамгаалагчдад нээлттэй мэдээлэл өгөх, зөвлөмж, сургалт зохион байгуулахыг даалгалаа. 

Үүнээс гадна, “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан зөвлөмжийн нутгийн захиргааны байгууллагад хамаарах хэсгийн хэрэгжилтийг хангахад санаачилгатай ажиллаж, тус яамнаас шинээр батлагдсан дүрэм, журмыг сургууль, багш нарт хүргэх, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангаж ажиллахад анхаарах чиглэл өглөө.

Ерөнхий боловсролын сургуулийн анги танхим, ариун цэврийн байгууламж, гадна талбайн засвар, үйлчилгээг энэ оны зургадугаар сарын 18-ны дотор дуусгахаар зохион байгуулах, боловсролын байгууллагын ногоон байгууламж, орчны тохижилт, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болгосон юм. 

2018.05.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

Гадаадад төгсөгч залуус нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Цэцэрлэгийн бүртгэл цахимаар явагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

2019 онд улсын хэмжээнд 85 цэцэрлэг, 62 сургууль ашиглалтад орно

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

ЭЕШ-ын дүн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

ЭЕШ-ын батламж хуудсыг энэ сарын 5-наас өмнө тарааж дуусгана

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

“Оюутан цэрэг-2018” сургалтын нээлт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Фейлак гэрэл зургийн урандаанд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

УЛСЫН ШАЛГАЛТЫН ТОВ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Нийслэлийн сургуулиудын чансаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Оюутанд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлт

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Дээд боловсролыг хөгжүүлэх нь: Зүүн Азийн бүтээмж, өсөлтийг хангахад шаардагдах ур чадвар, судалгаа шинжилгээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Гадаадад суралцах их сургуулиа хэрхэн зөв сонгох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Р.Бат-Эрдэнэ: Дээд боловсролын шинэчлэлийг сүүлийн хоёр жилээр харж болохгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгдэхүүн” л дээ.

...

Дэлгэрэнгүй » 2017.03.27

Улсын олимпиадын хоёрын даваа эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.25

Хүүхдийн ядаргаа

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Хаягдал зай цуглуулах хайрцагны загвар зохион бүтээх 1.5 сая төгрөгийн шагналын сантай уралдаан сурагчдын дунд зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.03.05

БСШУС-ын сайд Ж.Батсуурь орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хэрхэн амжилттай сурах вэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

О.Түвшинжаргал: 100 англи үг цээжилэхэд ердөө нэг цаг байхад л хангалттай

...

Дэлгэрэнгүй » 2017.04.26