Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, нийгмийн идэвх, авьяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнуудыг дэмжих зорилготой тэтгэлэг юм. Бүтэн жилийн турш хэрэгжих уг хөтөлбөрийн онцлог нь тэтгэлгээс гадна хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдаж, сурсан мэдлэгээ бусадтай хуваалцах, дадлага хийх, хүүхэдтэй ажиллах боломжтой.

Тэтгэлэгт хөтөлбөрт

  • Нийгмийн ажилтны чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд 3.2 ба түүнээс дээш голчтой бакалаврын өдрийн ангийн оюутан байх,
  • Төрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх,
  • Аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх,
  • Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог байх,

Хүүхдийн зусланд ажиллах, өөрийгөө нээн хөгжүүлэх, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй байх шаардлага хангасан тохиолдолд хамрагдана.
Хөтөлбөрийн хүрээнд хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдаж, ур чадвараа дээшлүүлэх, хүүхдийн зусланд багшаар ажиллаж багаар ажиллах чадвар, сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх ажлын туршлагатай болох, “Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрийн үр дүнг тодорхойлох” судалгаанд хамтран ажиллах юм.

Шалгаруулалт:

Нэг жилд нийт 15 хүртэлх оюутанд тэтгэлэг олгох бөгөөд нэг оюутанд олгох тэтгэлгийн хэмжээ 2,000,000 төгрөг байна. (1,500,000 нь мөнгөн дүнгээр сар бүр олгогдох, 500,000 төгрөг нь сургалт хэлбэрээр олгогдоно)

Эхний шатны шалгаруулалт: НХГБХГазрын байранд зохион байгуулах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, тавигдах шаардлага, хүсэлт, эссэг харгалзан үзнэ.
Хоёр дугаар шатны шалгаруулалт: Эхний шатанд тэнцсэн 30 оюутантай ярилцлага хийж 15 хүртэлх оюутанг шалгаруулна.

Бүртгэл 2018 оны тавдугаар сарын 8-15 хооронд нийслэлийн хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газарт бүртгэнэ.

2018.05.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

Гадаадад төгсөгч залуус нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Цэцэрлэгийн бүртгэл цахимаар явагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

2019 онд улсын хэмжээнд 85 цэцэрлэг, 62 сургууль ашиглалтад орно

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

ЭЕШ-ын дүн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Курсын ажил бичих заавар

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

2015-2016 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Завхан, Ховд аймгаас бусад аймгийн сурагчдын амралтыг сунгахгүй

...

Дэлгэрэнгүй » 2017.01.17

ЭЕШ: Бүртгэлийн хугацааг сунгаж нэмэлт бүртгэл хийхгүйг анхаарууллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.15

Цэцэрлэгийн эрхлэгч нарын шунал хэрээс хэтэрлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.08.31

ЭТҮГЭН Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв

...

Дэлгэрэнгүй » 2016.06.10

Виктория Райдос: Удмын хэлхээгээ таслахгүйн тулд ургийн бичгээ хөтлөөрэй

...

Дэлгэрэнгүй » 2017.03.27

Сурагчдын амралтын хуваарь албан ёсоор гараагүй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.14

"Этүгэн энтрепренёр" элсэлтийн бүртгэл 3 сарын 26-нд эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.25

Хүүхдүүдээ Жемборид оролцуулаарай

...

Дэлгэрэнгүй » 2017.03.06