Монгол эрдэмтдийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах суваг нээгдлээ

 

ШУТСангийн урилгаар Олон улсын найрамдлын зөвлөлийн Монгол-Японы соёл, эдийн засгийн солилцооны нийгэмлэгийн тэргүүн Наохико Ито тэргүүтэй Японы тэргүүлэгч компаниудын удирдлагууд өнөөдөр тус санд зочиллоо. 

ШУТСан өнгөрсөн 4-р сарын 19-нд шинжлэх ухааныг дэмжих Японы JSPS нийгэмлэгийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын орлогч дарга Акико Фукита, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такуо Кидокоро нартай уулзаж Японтой хамтран ажиллах эхлэлээ тавьсан бол өнөөдрийн 2 дахь уулзалтаар тус улсад Монголын эрдэмтэн судлаачдын хэрэгжүүлсэн төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, гадаад зах зээлд гаргах гарц, боломжийг судлахад хамтран ажиллахаар дэлхийд үйлдвэрлэлээрээ танигдсан Японы толгой бизнесийн салбарын удирдлагуудтай уулзалт зохион байгуулав.

Энэ удаагийн уулзалтаар шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чадваржуулж, хоёр орны эрдэмтдийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Японы санхүүжилттэй тэтгэлэгт эрдэмтдээ хамруулах, шинжлэх ухаан, боловсролын салбар дахь гадаад хамтын ажиллагаанаас гадна Монгол эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах, эдийн засгийн эргэлтэнд оруулах, технологи дамжуулах, гадаад борлуулалтын суваг нээх зэрэг чухал сэдвийг хөндсөн юм.

Тиймээс Японы төлөөлөгчдийг “Эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-тай танилцуулсан ба япончууд үзэсгэлэнд тавигдсан эко бүтээгдэхүүнээс Японы зах зээлд нэвтрэх боломжтой гэж үзсэн 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг онцлон нэрлэсэн ба эдгээр бүтээгдэхүүний дээжийг Япон доо танилцуулахаар болов.

Түүнчлэн өмнөх уулзалтаар гаргасан ШУТСангийн захирал Д.Энхжаргалын хүсэлтийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такуо Кидокоро хүлээн авсан тул манай ШУТСангийн орон тооны бус зөвлөхөөр ажиллах болсныг арга хэмжээн дээр албан ёсоор мэдэгдлээ. 

Ноён Такуо Кидокоро Монгол-Японы хамтын ажиллагааг маш ихээр дэмжиж, зүрх сэтгэлээ зориулан ажилладаг бөгөөд түүний санаачилсан “1000 инженер”, “Япон-Монголын эдийн засаг хамтын ажиллагаа” төсөл өнөөдрийг хүртэл үргэлжлэн хэрэгжиж байгааг дурдаж болно.

ШУТСан Засгийн газрын 2017 оны 295 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх талаар нэлээдгүй ажил хийж байгаагийн нэг нь өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа юм.

Олон улсын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний ажилтан, залуу судлаачдыг мэргэшүүлэх, давтан сургах зэргээр хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх, ялангуяа Монгол брэндийг Японд нутагшуулах, олон улсын зах зээлд гаргаж Монгол эрдэмтдийнхээ бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулалт хийхэд нээлттэй болгоход энэхүү 2 талт уулзалт ач холбогдлоо өгнө хэмээн төлөөлөгчид дүгнэлээ.

"List of Members of The FEC Delegation to Mongolia from 14th to 18th May  2018" Tuesday, May 15, 2018 арга хэмжээний хүрээнд ШУТСан дээр хүрэлцэн ирсэн Япон Улсын төлөөлөгчид:

1.Leader, Mr. Naohiko Ito, "Vice Chairman of FEC, Chairman of FEC Japan-Mongolia Cultural and Economic Exchange Committee, Honorary Senior Adviser of Japan Freight Railway Co., Ltd" 

2. Sub-Leader, Mr. Takuo Kidokoro, "Advisor of FEC Japan-Mongolia Cultural and Economic Exchange Committee. Designated Professor, Nagoya University, Former Ambassador to Mongolia"

3. Member, Mr.Hiroyuki Takamizawa, Executive Officer, Senior General Manager, International Business Headquarter,SENKO CO.,LTD.

4. Member, Mr. Shuichi Iinuma, CEO, IP Partners, Co., Ltd.

5. Member, Mr. Toru Naono, Group General Manager, Global Forwarding & Development Div, NIPPON EXPRESS CO.,LTD.

6. Member, Mr. Eiki Shigeta, President & Founder, JETconnect co.,ltd 

7. Member, Mr. Yoshimi Shirasu, Chief Executive Officer, FUJI SHINKOU CO.,LTD.

8. Attendant, Mr. Satoshi Matsuzawa, Manager, Planning & Operation Department, The International Friendship Exchange Council  (FEC)

 

 

 

2018.05.16

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Номын баяр” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-нд болно

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

“Монгол Улсын Их Сургуулиар аялъя-2018” өдөрлөгт урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Монгол эрдэмтдийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах суваг нээгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.16

Ц.Цогзолмаа: Өнөөдөр дэлхийд 400 мянган төгрөгийн цалин авдаг багш хаана ч байхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.05.16

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

Их дээд сургууль нь 100 хувь ҮНЭГҮЙ 8 орон

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцогчдын АНХААРАЛД

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

БСШУСЯ: Сурагчдаас төлбөр, хураамж, хандив авахыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Их сургуулиуд шинжлэх ухааны парктай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“САЙДЫН ЦАГ” УУЛЗАЛТАД БСШУ-НЫ САЙД Л.ГАНТӨМӨР ОРОЛЦЛОО

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“САЙН ОЮУТАН” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

...

Дэлгэрэнгүй » 2016.05.20

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлэх зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Х.Батжаргал: Бид багш нараа Их Британийн Боловсролын яаманд бүртгэлтэй агентлагаар дамжуулан сонгон шалгаруулж авдаг

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Хүүхдүүд 108 цувралын орчуулагч “ЭЭЖ”-тэй уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

6 настнуудад зориулсан харандаа зөв барих дасгал

...

Дэлгэрэнгүй » 2018.03.11

Энэ хичээлийн жилд 65 мянган хүүхэд I ангид элсэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.08.03

Нэгдүгээр ангид элсэгчдийг энэ сарын 15-ныг хүртэл бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.05

ЭЕШ өгөхдөө анхаарах зүйлс

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24