Д.Тунгалаг: Хувийн сургуулиудыг сул тавьсан нь боловсролын салбарын бодлогын нэг алдаа байлаа

“Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.ТУНГАЛАГТАЙ боловсролын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын арга замын талаар ярилцлаа.

-Танай байгууллагын хувьд орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сургалт зохион байгуулдаг. Энэ сургалтын үр дүн хэрхэн гарч байна вэ?

-Дэлхийн банкны Нийгмийн эргэх хариуцлагын санаачилга төслийн хүрээнд манай “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэл “Глоб интернешнл” төв төрийн бус байгууллагатай хамтран “Боловсролын ил тод хариуцлагатай байдлыг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж байна. Бид найман аймгийн 28 сумын сургуультай сүүлийн гурван жил хамтран ажиллаж байгаа юм. Хүүхдүүд амжилттай сайн сурахад юу нөлөөлж байна вэ гэвэл төрийн байгууллагын хариуцлага гэж бид харж байна. Өөрөөр хэлбэл, тухайн сургуулийг удирдаж буй захирал, сум аймаг орон нутгийн захиргаа боловс­ ролын салбарт хэрхэн анхаарал хандуулж Боловс­ ролын болон Сангийн яам тухайн орон нутгийн сургууль цэцэрлэгт хангалттай тө­ сөв хуваарилж байгаа эсэхээс боловсролын чанар, хариуцлага шалтгаалж байна. Тиймээс бид зориуд сур­ гуулиуд дээр очиж хариуцлага шаардагч этгээдийг бэлтгэдэг. Хариуцлага шаардагч этгээд нь, хүүхдийн боловсролд хамгийн их санаа зовох хүн бол эцэг, эх юм. Тэгэхээр тэд сургуулиас чанартай сургалт явуулах, сайн багш ажилд авах, төсвөө зориулалтаар зарцуулах, сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах зэргийг шаардах эрхтэй. Энэ бүх орчин нөхцөл бүрдсэн бол бид сайн сургууль гэж томъёолж байгаа юм. Тэгээд сургуулиуд дээр “Эцэг эх, багшийн холбоо”-г байгуулсан. Өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллага бай­ гуулж байгаа юм Бидний байгуулж буй “Эцэг эх, багшийн холбоо” нь сургууль, сургалтын чанарыг сайжруулахад тодорхой үүрэг гүйцэтгэж чадна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, манай эвслээс сайн сургуулийн үнэлгээ гэж аргачлал боловс­ руулсан. Энгийн иргэд өөрс­ дөө сургуулийнхаа орчинг үнэлж сурч байна. Үүнд, материаллаг орчин, сэтгэл зүйн орчин, засаглал ямар байна гэдгийг үнэлдэг аргыг тухайн холбооны гишүүддээ заагаад өгчихдөг юм.

-Энэ үнэлгээгээр үнэлүүлсэн “сайн сургууль” манайд хэр олон байдаг вэ?

-Энэ үнэлгээг хэрэгжүүлэх гээд сургуулиуд дээр очиход олонх захирал татгалздаг. Боловсролын яам, сургуулийн удирдлагууд иргэний нийг­ мийн байгууллагаар үйл ажиллагаагаа үнэлүүлэхийг хүсдэггүй. Яагаад гэвэл яг шударгаар үнэлсэн цагт асуудал гарч ирэх нь тодорхой. Асуудлаа олж харахгүй гаргаж ирэхгүй байгаа газар хэзээ ч сайжирдаггүйг бид санаж явах хэрэгтэй. Бидний хэрэгжүүлж буй төсөл зарим нэг аймаг, сумынхны хүсч байгаа шиг бодит ширээ сандал, компьютер авч өгдөггүй ч хүний тархи толгойтой ажилладаг төсөл. Өөрөөр хэлбэл, захирлыг тэр тогтчихсон (бүх зүйл болж бүтэж байгаа гэдгийг харуулах) айдсаас гаргаж эхэлж байна. Эцэг, эх багш, сургуулийн захиргааны тө­ лөөлөл хамтран сургуулиа үнэлж, захиралд танил­ цуулж, асуудлуудыг ший­ дүүлнэ. Хэрвээ сургуулийн захиргаанаас давсан шийдэж чадахгүй асуудал байвал тухайн орон нутгийн сумын засаг дарга, иргэдийн төлөө­ лөгчдийн хуралд танилцуулах нь зүйтэй. Ингээд сумын засаг даргын хэр хэмжээнээс давсан шийдэж чадахгүй асуудал байвал аймгийн засаг даргад танилцуулна. Хамгийн гол нь бид биш, тухайн сумын сургуулийн эцэг, эхийн төлөөлөл өөрс­ дөө хүүхдийнхээ боловс­ рол сургууль, цэцэрлэгийн тулгамдсан асуудлыг ший­ дүүлэхээр явж байгаагаараа онцлогтой. Эцэг, эх идэвхжээд ирэхээр сургуулийн үйл ажиллагаа ч илүү сайжирч байна. Үүгээрээ дамжуулж аливаа асуудлыг гаргаж ирж шийдвэрлэдэг соёлтой болгож байна. Дараагийн нэг асуудал нь гэвэл 1990-ээд оноос хойш баригдсан сургууль бүгд чанарын асуудалтай. Бидний байгуулаад буй эцэг эх багшийн холбоо энэ байдлыг зогсооход нэмэр болох юм. Эцэг эх багшийн холбоо байгуулснаар дахиж ийм хариуцлагагүй байдал гарахгүй болно. Тухайн сургуульд шинэ дотуур байр баригдлаа гэхэд ямар нэг зүйл дутуу хийсэн бол хүлээж авахгүй гэж хэлэх эрхтэй байгууллага. Жишээ нь, Архангай аймгийн Батцэнгэл сумын сургуулийнхан “Эцэг, эх багшийн холбоо” захиралтайгаа хамтран их засварын төлөвлөөгөө гаргаж ажилласан байгаа.

- Үр хүүхэд нь сайн боловсрол эзэмшихэд эцэг, эхийн хариуцлага өндөр гэж байна шүү дээ. Тэгэхээр орон нутаг, нийслэл хотод оршин суугаа эцэг, эхийн үр хүүхдийнхээ боловсрол эзэмших нөхцөлд анхаарал тавих байдал хэр ялгаатай байдаг бол?

-Нэг их ялгаа байхгүй. Гэхдээ манай малчин өрхийн амьдралын онцлог байна. Энэ онцлогоосоо болоод малчид хүүхдээ сургуулийнх нь дотуур байранд үлдээгээд л орхичихдог сул тал бий. Манай нэг сургуулийн “Эцэг эх, багш”-ийн холбооноос “Малчдыг хүүхдээ малаасаа илүү үздэг болгох” тухай ярьж байлаа. Яагаад гэхээр малчид хүүхдээ дотуур байранд үлдээчихээд “Ард хэдэн мал хэцүүдлээ” гээд яваад өгдөг. Хүүхдээ нэг ч эргэж ирдэггүй. Бид бас үүний эсрэг малчдыг боловсролын сал­ барт татан оролцуулах аргаа олж байна. Манай эвслийнхэн сум, бригадын өдөрлөгөөр малчидтай уулзаж, хүүхдэдээ боловсрол олгохын чухлыг ойлгуулж, ярьж хэлж сургалт зохион байгуулж байна. Харин хотын эцэг, эхчүүдийн хувьд шаардлага илүү өндөр байна. Тухайн сургуулийн багш, удирдлагад илүүтэй шаардлага тавьдаг. Гэхдээ тэр шаардлагаа зүй бусаар тавьдаг. Шууд багш, сургуультай зөрчилдөж, ийш тийш нь матаж бичих зэрэг асуудал үүсдэг. Сүүлийн үед нэг зүйл их ажиглагдаж байна. Эцэг, эхчүүд шаардлага тавихаар багш, эцэг эхийн хооронд харилцаа муудаж байна. Багш нар эцэг эхийг буруутгаж, “Хүүхдэдээ анхаарал тавь­ даггүй, ирэхээрээ биднийг загнаж, доромжилдог” гэдэг бол эцэг эх “Багш миний хүүхэдтэй муухай харьцдаг, хичээл заадаггүй” гэдэг гомдолтой байдаг. Уг нь багш, эцэг, эх хамтарч ажиллаж байж хүүхдийн сурлагын чанар сайжирдаг нь дэлхийд судалгаагаар батлагдчихсан юм шүү дээ. Гэтэл Монголд нөхцөл байдал өөр байна.

-Монголд зургаан настай хүүхдийг нэгдүгээр ангид элсүүлдэг болоод удаагүй байна. Энэ шийдвэр олон санал гомдол дагуулж байна. Та бүхний хувьд энэ шийдвэрийг хэр зөв зүйтэй гэж үзэж байгаа вэ?

-Үүнтэй холбогдуулан хоёр асуудал хөндөгдөж байна. Юуны түрүүнд, дэлхийн жишиг гэвэл олон оронд хүүхдүүд тав, зургаан настайгаасаа сургуульд элсч байгаа. Жишээлбэл, өндөр хөгжилтэй Финланд орны хувьд хүүхдүүд долоон настай сургуульд орж болж байна. Манай орны хувьд зарим талаараа дэлхийн жишгийг дагаж мөрдөх зохимжгүй байдаг. Нүүдэлчин соёл иргэншилтэй бидний хувьд малчид байгаа цагт дэлхийн жишгийг дандаа дагаж мөрдөх боломжгүйг шийдвэр гаргагчид мэддэггүй. Гэтэл энэ нөхцөл байдлыг тооцож үзэлгүй зургаан настай хүүхдүүдийг сургуульд оруулах болчихсон чинь өрөвдмөөр л байна. Тэгэхээр боловсролын бодлогыг гаргахад дэлхийн жишиг гэж хөөрч дагах нь зарим талаараа туйлийн алдаатай бодлого болдог. Энэ алдаатай шийдвэр нь эргээд нийгэмд гэр бүл салалт гэх их том уршгийг гаргаж байна. Жишээлбэл, зургаан настай хүүхдээ дотуур байранд өгч чадахгүй ээж сумын төвд нүүгээд ирж, аав нь хөдөө ганцаараа үлдэж байна. Малаа дагаад хөдөө хээр явж байгаад ирэхээр хоол, цайгүй хүйтэн гэр угтана. Тэгээд залуу улс тусдаа байгаад удахаар тухайн гэр бүл салдаг. Өөрөөр хэлбэл, боловсролын бодлогын үр дагаврыг сайн тооцоолж байхгүй бол ямар үр дүнд хүрдэг вэ гэдгийг бид одоо харж байна. Малчин өрхийн хүүхэд найман настай орж болно гэж ялгалтай биш. Эцэст нь боловсролын хуулинд сургуулийн зөвлөлд малчин эцэг эх санал тавиад “Хүүхдээ зургаан настай өгмөөргүй байна” гэвэл хүүхдээ өгөхгүй байж болохоор болж байна. Тэгэхээр тэр хүүхдүүдийн хөгжил, сургалтын амжилтын ялгаа ирээдүйд ямар үр дагавар гарахыг урьдчилж тооцолгүй гаргачихаж байгаа юм. Энэ нь хэр зөв зүйтэй шийдвэр болсон гэдэг нь асуудалтай. Хоёрдугаарт , сургуулийн дотуур байрны асуудал их олон жил боловсролын бодлогоос хаягдчихсан байж. Дотуур байранд хүүхдүүд нэгнээ дээрэлхэх, охид бэлгийн хүчирхийлэл дарамтад өртөж байгаа эсэх, эцэг, эхээс хол байгаа бага насны хүүхдийн сэтгэл зүйн байдал зэргийг бүгдийг өнгөрсөн он жилүүдэд тоолгүй хаясан байна. Дотуур байранд хараа хяналтгүй, эцэг эхийн хайр халамжаас хол бага насны хүүхдүүд байгаа шүү гэдгийг анхаарч ойлгож, хүүхдийн байгууллага боловсролын салбартай хамтарч ажиллах хэрэгтэй байна. Үгүй бол тэнд туйлийн хүнд нөхцөл байдал үүсэх хэмжээнд хүрсэн байна.

-Тухайлбал, орон нутгийн сургуулийн нэг дотуур байранд хичнээн хүүхэд амьдарч байна вэ?

-Дотуур байр бүр өөр, өөр байна. Хаана хүн ам өсч, хаана сургуулийн насны хүүхэд их байна гэдгээр шийдвэр гаргахаа больчихсон байна. Хэн сайн лоббидож чадаж байгаа Улсын Их Хурлын гишүүн өөрийнхөө суманд сургууль, цэцэрлэг бариулдаг болсон. Аймгийн иргэдийн хуралд хүртэл лобби явагдаж байна. Тухайлбал, иргэдийн хурлын хөрөнгө оруулалт зөвхөн нэг сум руу орох жишээтэй. Тэгтэл наана нь бүр нураад уначихсан сургууль дотуур байранд ямар ч хөрөнгө оруулалт хийгдэхгүй байна.

-Дээр дурдсанчлан зургаан настай хүүхдүүдийг сургуульд сургахад олон бэрхшээл бидэнд тулгарч байна. Үүний хажуугаар бага ангийн хүүхэдтэй эцэг, эхийн хувьд гэрийн даалгавар хийлгэх хүнд хэцүү байна гэх гомдол байнга гардаг шүү дээ. Энэ тал дээр таны хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Бид хичээлийг найман настай хүүхдэд зааж байсан хөтөлбөрөө заагаад байна. Хүүхдүүд гэрийн даалгаварт дарагдсан ядарсан байдалтай харагддаг. Бүр зарим нь ачааллаа дийлэхгүй мэдрэлийн ядаргаанд хүртэл орж байна. Хаа явсан газраа унтаж байна. Нас биеийн онцлогт тохиромжгүй хэт их өндөр шаардлагыг хүүхдүүдэд тавьж буй нь зөвхөн зургаан настан биш бага ангийн сургалтын агуулга их хүнд болсон гэдгийг илтгэж байна. Өмнө нь долоодугаар ангид үзэж байсан математикийн хичээлийг одоо тавдугаар ангид үзэж байна. Багш нар хичээлээ зүй зохистой явуулахад хичээлийн хөтөлбөр болохгүй байна гэсэн санал олон талаас бидэнд ирдэг.

-Хавар болоод эцэг эхчүүд нэгдүгээр ангид орох хүүхдээ хаана оруулах вэ гэж ярилцаж байна. Ялангуяа цахим орчинд төлбөр өндөртэй хувийн юмуу улсын сургууль аль нь сайн бэ гэж эцэг эхчүүд хоорондоо их хэлэлцдэг. Ер нь төлбөртэй хувийн сургууль чанартай гэж ойлгож болох уу?

-Хувийн сургуулиудад асуудал их байна. Энэ бүхнийг бид саяхныг хүртэл анзааралгүй явжээ. Манайд эцэг, эхчүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлийн дагуу төлбөртэй сургуульд хүүхдээ сонгон суралцуулж болно гэж заасан байдаг. Төрөөс тавьсан тодорхой стандарт, шаардлагын дагуу сургууль байгуулж ажиллаж болно гэсэн хүний эрхийн бичиг баримт бий. Энэ бол хүний эрхийн асуудал болж байгаа юм. Гэтэл эрхийг нь нээж өгсөн шигээ төр эргүүлээд стандарт шаардлага тогтоож өгөөгүй. Зүгээр нэг дэлгүүр, үйлдвэр ажиллуулж байгаа юм шиг хувийн сургуулиудыг сул тавьчихсан нь төрийн бодлогын нэг том алдаа болж байна. Хувийн сургуулиуд чанартай гэж өөрсдийгөө сурталчилдаг. Олон улсад энэ төрлийн сурталчилгаанд хүртэл хяналт тавьдаг. Үндэслэлгүйгээр худлаа маркетингийн бодлого явуулж хүмүүсийг татах ёсгүй. Нөгөөтэйгүүр улсын сургуулиас хувийн сургууль чанартай гэсэн баталгаа дэлхий даяар байдаггүй. Харин сургуулийн өмнөх боловсролын салбарт дэлхийн банкнаас хувийн болон улсын цэцэрлэгт үр дүн сургалтын чанар ямар байгаад судалгаа хийсэн байдаг. Үүнээс үзэхэд улс болон хувийн цэцэрлэгийн чанар үр дүн яг ижилхэн гарч байгаа юм. Бараг хувийн цэцэрлэг улсынхаас бага зэрэг доогуур хэмжээнд гарсан. Тэгэхээр хувийн сургууль, цэцэрлэг чанартай гэдэгт итгэх хэрэггүй гэж эцэг эхчүүдэд хэлмээр байна. Хувийн сургууль их байх нь эргээд сөрөг нөлөө ихтэй. Нийгмийг хоёр хувааж, улсын боловсролын системд муугаар нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, чанартай сайн багшийг хувийн сургууль өндөр цалин урамшууллаар татаж авах, олимпиад уралдаанд түрүүлсэн хүүх­ дийг хөнгөлөлттэй үнээр эсвэл урилгаар суралцуулах зэргээр татсанаар эргээд улсын сургуулийн нэр хүнд муудахад хүргэдэг.

Түүнчлэн хувийн болон улсын сургуулийн хүүхдүүд нэг нэгнээ баян, ядуугаар нь ялгаварлан гадуурхах хандлага давамгайлж эхэлдэг. Ер нь хувийн сургуулиудыг бодлогоор зохицуулж барихгүй бол төрөөс үнэ төлбөргүй боловсрол олгох чадамжид нөлөөлөх нь гэж судлаачид дүгнэсэн байгаа. Улсын сургуулийн хувьд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй, гэртээ тусламж дэмжлэг багатай айл өрхийн хүүхдийг адилхан төвшинд сургачихаад сургалтын чанар муу гэж хэлүүлэх нь бас л шударга бус шүү дээ. Эдгээрийг төрөөс зохицуулах хэрэгтэй байна. Хувийн сургуулийн элсэлт, төлбөр зэргийг зохицуулах нь зүйтэй. Мөн улсын төсвөөс санхүүжилт авч байгаа бол тухайн сургуулийн санхүү үйл, ажиллагаа ил тод байх, авсан санхүүжилтээ хэрхэн зарцуулснаа олон нийтэд нээлттэй танилцуулах хэрэгтэй. Энд чинь иргэдийн татварын мөнгийг зарцуулж байгаа шүү дээ. Түүнчлэн улсын төсвөөс мөнгө авч байгаа бол хувийн сургуульд үүрэг ногдох ёстой. Тэдэнд үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг ядуу бүлгийн хүүхдүүдээс тодорхой хэмжээнд сургах ёстой гэсэн шаардлага тавих хэрэгтэй гэж иргэний нийгмийнхэн хэлдэг. Хувийн сургуулийн хичээлийн хөтөлбөрт нь ч асуудал их бий. Бид судалж үзсэн. Тухайлбал, өөрсдийн маркетингэд хэрэгтэй хичээлийг олон цагаар судалдаг.

Тухайлбал олимпиад их зохиогддог математик, англи хэлийг хүүхдүүдэд түлхүү заадаг. Тэгэхдээ хүүхдийн бүх талын хөгжилд хэрэгтэй биеийн тамир, дүрслэх урлаг, дуу хөгжмийн хичээлээ ордоггүй байх жишээтэй. Тэр цагт нь өөр бусад хичээлээр нүдэж, тэрүүгээрээ олимпиадад хүүхэд оролцуулж олноор нь түрүүлүүлчихээд сур­ гуулиа чанартай сайн гэж сурталчилдаг. Энэ бол хүүхдийн хөгжлийг доголдох хэмжээний хичээлийн хөтөл­ бөрөөр сургалтаа явуулж байна гэсэн үг. Хувийн сургуулийг хяналтгүй хариуцлагагүй ажиллах нөхцөл бололцоог олгож байгаа нь боловсролын бодлого дутуу байгааг илтгэж байгаа юм. Боловсролын багц хуулинд өөрчлөлт оруулж буй энэ үед хувийн сургуулиудын үйл ажиллагаанд зохицуулалт хийх шаардлагатай байна. Хувийн сургуулийг бусад дэлгүүр, зах, худалдааны төв шиг орхичихож болохгүй.

-Сурагчдын хувьд олимпиадад түрүүлэх, оролцох нь сайн сурагч гэж хараад байна. Энэ нь бас сурагчдыг хооронд нь ялгаварлахад хүргэж байгаа болов уу?

-Олимпиад бол боловсролын тогтолцооны хуучин практикаас үлдчихсэн амь бөхтэй яваад байгаа нэг зүйл. Социализмын үед зөвхөн цөөн хэдэн хичээлээр улсын олимпиад гэж явагддаг байлаа. Гэтэл одоо олимпиадыг бүх хичээлээр хамаа замбараагүй зохиодог болчихсон. Жишээлбэл, нийгмийн ухааны хичээлийн олимпиад гэж зохиох ёсгүй. Хэн нэгэн хүүхдийн зохиосон эссэг өөр үзэл бодолтой хүний бичсэн эссэтэй харьцуулж байр эзлүүлнэ гэж байж боломгүй зүйл шүү дээ. Дан ганц сурагчид биш багш нарыг хүртэл хооронд нь өрсөлдүүлдэг болжээ. Одоо боловсролын салбар дахь уралдаан, тэмцээнийг эмхэлж хязгаарлах хэрэгтэй болсон. Эс бөгөөс энэ олон уралдаан тэмцээн боловсролынхоо мөн чанартай зөрчилдөж эхэлж байна. Чухамдаа боловсрол гэдэг чинь тухайн хувь хүний потенциалыг тултал нь хөг­ жүүлэх зорилготой. Гэтэл хүн бүр өөр өөр потенциальтай шүү дээ.

-Хичээлийн хөтөлбөр өөр өөр байдаг гэлээ. Үүнийг өөрчилж шинэчлэхэд иргэд хэрхэн оролцох боломжтой байдаг юм бол?

- Монголын боловсролын салбарын хамгийн том эмгэнэл нь улс төрөөс хараат байдалд орчихсон байгаа явдал юм. Өмнө нь нууц байсан ч энэ асуудал одоо бүр илт боллоо. Судлаачид судалсан байдаг юм. Энэ судалгааны дүнд боловсролын салбарт иргэдийн оролцоо хамгийн бага байдаг. Өөрөөр хэлбэл, бодлого шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоо ямар байхыг боловсролын салбар хуульчлаагүй. Иргэний нийгэм олон жил боловсролын салбараас яамныхаа төвшинд зөв­ лөлдөх механизм байгуулж ажиллахыг шаардсаар байна. Тэндээ боловсролын шийдвэр гаргахад холбоотой бүх талаа оролцуулах хэрэгтэй. Түүнд нь үндэсний төрийн бус байгууллага, төрийн төлөөлөл, хандивлагч олон улсын байгууллага, сурагч, эцэг эх, багшийн төлөөллийг оролцуулах нь зүйтэй гэж үздэг. Ингэж байж хичээлийн хөтөлбөр өөрчлөх, шинэчлэх шийдвэрийг гаргадаг болъё гэсэн шаардлага тавиад дийлэхгүй байна. Хяналт байхгүй учраас л иргэд, эцэг, эх, сурагчдын олон нийтийн эрх ашгийг хохироосон шийдвэрүүд гарч байгаа юм.

-Их дээд сургуульд оюутнууд зээлээр суралцах боломжтой боллоо гээд олон хүн баярлаж байна. Энэ хэр зөв шийдвэр болсон бол?

-Өмнөх засгийн үед үүнийг зээл болгоод хувиргачихсан байсан. Заримдаа төр засаг асар буруу шийдвэр гаргадаг. Тухайн үед бүр банкнаас зээл авч сурахаар болж байсан. Мэдээж амьдралын боломжгүй хүмүүс л зээлээр суралцаж байгаа шүү дээ. Монголд оюутны сургалтын төлбөр нь дундаж цалинтай харьцуулахад асар өндөр байгаа. Нэг биш хоёр, гурван хүүхэд нь их сургуульд сурч байгаа ч гэр бүл олон бий. Ийм нөхцөл байдалд тухайн үед банкнаас асар өндөр босго тавьж байсан. Бид тэр үед шийдвэрийг их эсэргүүцсэн. Энэ засгийн үед арай өөрчлөгдлөө. Шууд банкны зээл бус Боловсролын яам өөрсдөө зээлээ олгож байхаар болсон. Гэхдээ зээл олгоод эргээд төлүүлнэ гэдэг бол иргэний нийгэм, хүний эрхийн байгууллага дэлхий даяар эсэргүүцдэг бодлого. Тухайн оюутан ажил амьдралаа залгуулаагүй байтал зээлийн дарамтад орчихож байна гэсэн үг. Тэгээд бушуухан ажилд орж, зээлээ төлье гэсэн байнгын дарамттай амьдарна. Энэ бол мөнгөний дарлалд залуучуудаа оруулж байгаа туйлын буруу бодлого гэж хэлдэг. Оюутанд тавих нөхцөл нь арай өөр болсон болохоор хэрэгжүүлээд л үзэх гэж байна. Гэхдээ ирээдүйд ямар үр дагавар авчрахыг бас бид таашгүй. 

-Сүүлийн үед их, дээд сургуулийн сургалтын чанар муу учраас ажилгүйдэлд хүргэж байна гэж хүн бүр ярих болжээ. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Би дээд боловсролын асуудлыг хувьчилсантай холбож үздэг. Өөрөөр хэлбэл, дээд боловсролоор тодорхой тооны хүн ашиг олж байна шүү дээ. Чанаргүй олон хувийн дээд сургууль байгуулчихсан, зүгээр л сургалтын төлбөрийг нь аваад ашиг олж байна. Тэнд хэн хяналт, шалгалт тавьж байна. Хэн ч биш. Ингээд ярихад дахиад төрийн бодлого ярих хэрэгтэй болно. Монгол Улсын төр өнөөдөр яагаад хувийн чанаргүй дээд сургуулийн хаалгыг барьж чадахгүй байгаа юм. Хувийн дээд сургууль чанаргүй гэдэгтэй би бүрэн санал нийлдэг. Энэ бол эргээд нийгэмд асар хор хөнөөлтэй. Тухайн оюутны дөрвөн жилийг хий дэмий үрж бай

2018.05.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн программ хангамж мэргэжлээр төгсөгчид Япон улсад ажиллах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.07

ЕБС-ийн шалгалтыг 58 мянга 642 сурагч өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.06.07

Х.Тэргэл: Америкт өөрөө л сурч чадвал олон боломж бий

...

Дэлгэрэнгүй » 2018.06.06

БНСУ-ын Үндэсний музейд “Хааны эзэнт гүрэн, Монгол” үзэсгэлэн гарч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.05

Л.Оюунцэцэг: Шилдэг гэдэгтээ итгэчихсэн хүүхдүүдтэй

...

Дэлгэрэнгүй » 2018.05.31

Ирээдүйн зураачид тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2018.05.30

Хүүхдийн услан 150-180 мянган төгрөгийн ханштай байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.29

Д.Тунгалаг: Хувийн сургуулиудыг сул тавьсан нь боловсролын салбарын бодлогын нэг алдаа байлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.05.24

Курсын ажил бичих заавар

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Их сургуулиуд шинжлэх ухааны парктай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“САЙДЫН ЦАГ” УУЛЗАЛТАД БСШУ-НЫ САЙД Л.ГАНТӨМӨР ОРОЛЦЛОО

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

УЛСЫН ШАЛГАЛТЫН ТОВ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Оюутанд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлт

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147