Ирээдүйн зураачид тодорлоо

Нийслэлийн Боловсролын газар, Наад брэнд хамтран “Би Монгол Хүн” гар зургийн уралдааныг эх үрсийн баярыг угтан 2018 оны 4 сарын 1-ээс нийслэлийн болон орон нутгийн бүх сургууль цэцэрлэгийн бага насны /3-10 нас/ хүүхдийн дунд зарлаж амжилттай зохион байгуулж дууслаа. Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг Монгол хүн болж төлөвшихөд туслах, Монгол хүний үнэ цэнийг хэрхэн ойлгож байгаа талаарх төсөөллийг нь олон нийтэд хүргэх зорилготой зохиогдсон энэхүү уралдаанд Увс, Дорноговь, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Төв, Нийслэлийн 9 дүүргийн ЕБС, цэцэрлэгүүд хамрагдаж нийт 980 хүүхэд багачууд бүтээлээ илгээжээ. Хоёр шатны шалгаруулалтын дүнд шилдэг 50 хүүхдийг шагналт байранд хамруулсан бөгөөд нийт 9 хүүхдийг нэг, хоёр, гуравдугаар байруудад шалгаруулсан байна.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд “Наад” брэндийн захирал С.Сайханбаяр, ”Оливка” хүүхдийн асаргаа сувилгааны төвийн захирал П.Ганчимэг, оюуны өмчийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг  “Ай Пи Консалтинг” компанийн захирал Д.Дэлгэрцоо, ”Арти кор” галлерэйн уран бүтээлч зураач Г.Жааханхүү, “Чингис хаан” анимейшн киног бүтээсэн “Ocean Pictures” студийн захирал Б.Тэнгис нар ажиллаа. Зохион байгуулагч Наад брэндийн зүгээс 1,350,000 төгрөгийн мөнгөн шагнал болон, 1,050,000 төгрөгийн үнийн дүн бүхий МиМо гэр бүтээгдэхүүн, өргөмжлөлөөр урамшуулав. Уралдаанд оролцогчдод  мэндчилгээ дэвшүүлэхээр “Moon Dance’ хамтлаг ирж уран бүтээлийнхээ дээжээс толилууллаа. Уралдааныг “Хүүхдийн авьяасыг дэмжье” уриатайгаар “IceMark”, “Оливка” компаниуд гарын бэлэг өөрийн бүтээгдэхүүнээрээ ивээн тэтгэсэн байна. Эцсийн шатны шалгаруулалт 5-р сарын 26-нд UB art gallery-д шилдэг 50 бүтээлийн дунд шууд зуруулах байдлаар явагдсан нь оролцогчид болон эцэг эхчүүд, үзэгчдийн таалалд нийцсэн шалгуур боллоо. Наад Брэндийн зүгээс энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа илэрхийллээ.

        

2018.05.30

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

Гадаадад төгсөгч залуус нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Цэцэрлэгийн бүртгэл цахимаар явагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

2019 онд улсын хэмжээнд 85 цэцэрлэг, 62 сургууль ашиглалтад орно

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

ЭЕШ-ын дүн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Курсын ажил бичих заавар

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

2015-2016 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Сурагчдын амралт өнөөдрөөс эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.11.03

Хүүхдийн эрхийн асуудлаар улирал тутамд хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2017.02.22

Ирэх намар хоёр настнуудаа аль ЦЭЦЭРЛЭГТ элсүүлэх вэ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.22

ЭЕШ өнөөдөр дуусна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.19

“Энэ муухай үсгийг Монголд нь буцаая”

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

ЭЕШ-ын Англи хэлний сонсох чадварын жишиг

...

Дэлгэрэнгүй » 2016.05.30

Хонхны баярыг “Эрдмийн баяр” болгон тэмдэглэхийг уриалав

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Монгол үйлдвэр дэлхийн стандартаар баталгаажлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.09.29