427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг 9 дүүргээс хүүхэд бүрийг хөгжүүлэх сургуулийн хөтөлбөрөө дэмжих төслийн шалгаруулалтад

  амжилттай оролцож шалгарсан  нийт 380 орчим мянган хүүхдийн хүрээнд хэрэгжих Ерөнхий боловсролын 427 сургуулийн 450 төсөл тус бүр 2,000-3,000 доллар буюу 6 сая төгрөг нийт 2 тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна.

“Боловсролын чанарын шинэчлэл” төслийг бага боловсролын эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанар, сургуулийн түвшний төлөвлөлтийг бэхжүүлэх замаар бага боловсролын чанарыг сайжруулах, сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилготой хэрэгжүүлж байна.

СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ гардуулах арга хэмжээн дээр “Сургууль бүрт, хичээлийн танхим бүрт цөм хөтөлбөрийн хэрэгжилт ид өрнөж байгаа үед хүүхэд нэг бүрийн хөгжлийг цогцоор дэмжих зорилгоор сургуулиуд өөрсдийн хэрэгцээ, хүрэх үр дүнгээ тодорхойлон төслийн шинэлэг санааг дэвшүүлж, түүнийгээ бие даан ажил хэрэг болгохоор СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй нь багш, сурагч бүрийн хөгжил хамтын ажиллагаа, сургуулийн бие даасан байдалд ихээхэн тус нэмэр болж чадна гэдэгт итгэлтэй байна. ” гэж Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л. Гантөмөр онцлон хэллээ.

Хөтөлбөр 3 үе шаттай хэрэгжих ба нийт төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль бүр оролцоно. 2016 оны 1 дүгээр сард 1-р шатанд 200 сургуулийн төсөл нь шалгарч, хэрэгжилт ид өрнөж байгаа бол, 2-р шатанд 427 сургууль оролцсоноор нийт 500 000 гаруй хүүхэд, багш нарын хүрээнд  хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдлаа.

БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь Дэлхийн банкны Хөгжлийн Ассоциацийн 30 сая ам доллар буюу 60 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа ба бага боловсролын эх хэл, математик, байгалийн ухааны сургалтыг дэмжих, олон улсын түвшинд ихээхэн ач холбогдол өгч буй STEM боловсролыг хөгжүүлэх,  боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлж үр дүнд хүргэх зорилготой ажиллаж байна. 

2016.04.28

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Их сургуулиуд шинжлэх ухааны парктай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“САЙДЫН ЦАГ” УУЛЗАЛТАД БСШУ-НЫ САЙД Л.ГАНТӨМӨР ОРОЛЦЛОО

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Нийслэлийн сургуулиудын чансаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Оюутанд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлт

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Үндэсний бичиг үсэг, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэд оруулахыг чухалчлав.

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Д.Тунгалаг: Хувийн сургуулиудыг сул тавьсан нь боловсролын салбарын бодлогын нэг алдаа байлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.05.24

Үнэгүй онлайн сургалтууд

...

Дэлгэрэнгүй » 2017.01.31

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.09.22

МУИС ирэх тавдугаар сарын нэгэнд оюутнаа бүртгэж эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.27

Хүүхдээ хичээлд нь хэрхэн дуртай болгох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.01.17

Хувийн цэцэрлэгийн сул орон тоон дээр нэмэлт элсэлт авна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.21

ЭЕШ: Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол яах вэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.18

Олон жилийн түүхийг харуулсан, түүхт олон машины парад анх удаа зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.10.02