Шилдэг оюутнуудад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардууллаа

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авъяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ, онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох ёслолын арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг нар оролцсон юм. Жил бүр олгогддог Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг энэ онд 32 оюутан гардан авлаа.

Улс орны боловсролын тогтолцоо, хүртээмж, хүний хөгжил нь тухайн орны хөгжил дэвшлийг авч ирдэг. Энэ утгаараа Засгийн газрын бодлого, зорилтыг хүний хөгжил, дэвшилд чиглүүлж, “Зөв Монгол хүн” гэсэн ерөнхий зарчмын дор боловсролын талаар төрөөс баримтлах бодлогоо шинээр батлан хэрэгжүүлж байна. 2009 оноос эхлэн нийт 241 оюутан Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн эзэд болсон байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оюутнуудад хандаж хэлсэн үгэндээ онцоллоо.

Мөн дээд боловсролын шинэчлэлтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, өндөр хөгжилтэй оронд 1000 инженер бэлтгэх, дэлхийн шилдэг их сургуулиудын баклаврын сургалтад шилдэг оюутнуудаа хамруулах, их сургуулийн эмнэлэг байгуулах, үндэсний тэтгэлгийг сургалтын амжилтаар нь олгож байгаагаас гадна Засгийн газраас “Сайн оюутан” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлснээр оюутнууд урт, богино хугацаанд хугацаатай, бага хүүтэй зээл авч, сургалтын төлбөрөө бие даан шийдвэрлэх боломжтой болсон гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

2016.05.25

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Оюутанд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлт

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Үндэсний бичиг үсэг, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэд оруулахыг чухалчлав.

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Магадлан итгэмжлэл бол мэргэжлийн үйл ажиллагаа юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

ЭЕШ-ын журам 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Дээд боловсролыг хөгжүүлэх нь: Зүүн Азийн бүтээмж, өсөлтийг хангахад шаардагдах ур чадвар, судалгаа шинжилгээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Гадаадад суралцах их сургуулиа хэрхэн зөв сонгох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Р.Бат-Эрдэнэ: Дээд боловсролын шинэчлэлийг сүүлийн хоёр жилээр харж болохгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Ц.Тунгалаг: Сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэсэн сурагчдад зөрчлийн хуудас өгдөг болсон

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Сургуулиа хэрхэн зөв сонгох вэ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.06.07

Хууль сахиулахын их сургууль дэргэдээ 200 хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.12.13

“Хэл” хааны шударга томилгоо

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

Багшлах боловсон хүчний чанарт онцгой анхаарч ажиллахыг зөвлөв

...

Дэлгэрэнгүй » 2017.03.11

Оюутны дотуур байрны хүрэлцээг хоёр дахин нэмэгдүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

ЭЕШ-ын хуваарь гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.12