“САЙДЫН ЦАГ” УУЛЗАЛТАД БСШУ-НЫ САЙД Л.ГАНТӨМӨР ОРОЛЦЛОО

Засгийн газар оюутнуудад сургалтын төлбөрөө банкнаас хөнгөлттэй нөхцөлөөр зээлэх боломж бүрдүүлж  “Сайн оюутан” хөтөлбөр баталлаа.

 

25,000багш зөөврийн компьютертэй, 534,766 сурагч, сургууль бүр зөөврийн компьютерын лабораторитой боллоо

2012-2015 онд 127 цэцэрлэг, 79 сургууль, 39 дотуур байр, 33 спорт заал шинээр ашиглалтад орлоо зэрэг мэдээллийг БСШУ-ы сайд Л.Гантөмөр пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтын үеэр хэллээ.

Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 1 дүгээр сард эхний  шатанд  200 сургуулийн төсөл шалгарч амжилттай хэрэгжиж байгаа бол 4 сард хоёрдугаар шатанд 427 сургуулийн 450 төсөл шалгарч 2000-3000$ тэтгэлэг нийт 3,8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын болон үйлийн орчин бүрдэхэд дэмжин ажиллаж байгаа ажээ. 

ИХ СУРГУУЛИУДШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКТАЙ БОЛЛОО. Мэдлэгийн эдийн засгийн суурийг тавихын тулд их сургуулиудын 18 төсөл, 60 судалгаанд 3.500.000.000 /3,5 тэрбум/ төгрөгийн тэтгэлэг олголоо.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн  олон улсын жишигт хүрсэн эмнэлгийнбарилгын ажил эхэллээ.

Байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын  дунд “Бүтээлч оюутан”  тэтгэлэгт төслийн  уралдаан зарласны дагуу  137 төслийн санал ирснээс 117 төсөл шалгараад байна. Төсөл нь шалгарсан оюутны баг тус бүр 3 сая төгрөгийн тэтгэлэг авч асуудал шийдэх төслөө хэрэгжүүлэхээр боллоо зэрэг мэдээллийг сайд өглөө.

БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ 2016.04.14-ний УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан юм. Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Дээд боловсролын байгууллагын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулиуд энд багтаж буй бөгөөд шинээр тусгасан асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Боловсролын тухай хуулийн 28.1.22. “........  цэцэрлэг, сургуулийн удирдах албан тушаал эрхэлж байгаа багшийн МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ХЭВЭЭР ХАДГАЛАГДАХ;

Боловсролын тухай хуулийн 35.4.9.-д  “......зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ 6 НАСНААС нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин ЭЦЭГ, ЭХИЙН ХҮСЭЛТИЙГ ҮНДЭСЛЭЖ, СУРГУУЛИЙН ЗӨВЛӨЛ ШИЙДВЭРЛЭХ;

Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “....... аймгийн төвөөс бусад сум, тосгон, багийн сургуульд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын ХҮҮХДИЙН ТООНООС ХАМААРСАН ӨСӨН НЭМЭГДЭХ ИТГЭЛЦҮҮРИЙГ” гэж  сумын сургуулийг дэмжих бодлогын заалт тусгагдсан.

Боловсролын тухай хуулийн 10.3.-т  “Бүх шатны боловсролын хөтөлбөрт монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний төлөвшил, хөгжил, гэр бүл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл, суралцагчийн гүйцэтгэх сайн дурын үйл ажиллагааны төрөл, агуулгыг заавал тусгаж, музей, номын сан, кино зэрэг соёл, урлаг, спортын байгууллагын боломжийг ашиглахаар зохион байгуулна.

Боловсролын тухай хуулийн 41.4.-т  “Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн хүүхдэд монгол хэл, ёс заншил, түүх соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлж болох бөгөөд дэмжлэг үзүүлэх нөхцөл, шаардлага, хэмжээг Засгийн газрын баталсан журмаар зохицуулна.

Эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор:

Боловсролын тухай хуулийн 46.2.5.-д Боловсрол эзэмшихэд нь хүүхэддээ байнгын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, урамшуулан дэмжих; 46.2.6.-д Хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяасыг хөгжүүлэх сургалт, үйл ажиллагааны үйл явц, үр дүнтэй танилцах.  46.2.7.-д  Хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяас, чадварыг хөгжүүлэх асуудлаар боловсролын сургалтын байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж болно гэсэн заалт нэмэгдсэн. 

Дээд боловсролын тухай хуулийн  4.5.-д “Дээд боловсролын зэрэг олгодог онолын мэдлэг, ур чадвар, дадал бүхий үйлдвэрийн инженер, технологчийг бэлтгэх технологийн коллеж”  ..-ийн тухай заасан.

Дээд боловсролын тухай хуулийн  8.11.-д “Дээд боловсролын сургалтын байгууллага нь боловсролын магадлан итгэмжлэл хийх эрх бүхий байгууллагаар байгууллагын магадлан итгэмжлэлийг заавал хийлгэнэ” гэж заасан. Өмнө нь сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлэл хийгддэг байсан.

Дээд боловсролын тухай хуулийн  12.2.-т “Оюуны болон технологийн нөөцийг ашиглах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор их, дээд сургууль нь өөрийн үндсэн бүтцэд харьяалагдах сургалт-судалгааны бизнес-инкубатор, технологи дамжуулах төвийг дангаар болон үйлдвэрлэлийн кластерийн тогтолцоогоор байгуулан ажиллуулж болно.” гэсэн заалт шинээр нэмэгдсэн.  СУРГУУЛЬ ХӨГЖҮҮЛЭХ САН-гийн дотор: “Ажил олгогчдын захиалга, санхүүжилтээр оюутан сургах, сургалт судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих сан, Тэтгэлгийн сан, Эрсдэлийн сан, Хөрөнгө оруулалтын сан, Тусгай зориулалтын сангуудыг ажиллуулах болон ГАРААНЫ КОМПАНИ БАЙГУУЛАХ  зэрэг зүйл заалт нэмж оруулсан нь нь дээд боловсролын байгууллагын санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох эрх зүйн орчин бүрдсэн.  

Мөн дээд боловсролыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгаж, удирдлага, зохион байгуулалт, менежментийг олон нийтийн оролцоонд суурилсан, ардчилсан, хараат бус, нээлттэй зарчимд тулгуурласан байх зохицуулалтыг тусгасан байна гэж мэдээллээ

2016.04.28

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Нийслэлийн сургуулиудын чансаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Оюутанд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлт

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Үндэсний бичиг үсэг, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэд оруулахыг чухалчлав.

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Магадлан итгэмжлэл бол мэргэжлийн үйл ажиллагаа юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Дээд боловсролыг хөгжүүлэх нь: Зүүн Азийн бүтээмж, өсөлтийг хангахад шаардагдах ур чадвар, судалгаа шинжилгээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

БСШУСЯ-аас хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдааныг зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.24

БСШУЯ: Сурагчдыг амраах шийдвэр гаргаагүй

...

Дэлгэрэнгүй » 2016.11.21

Хүүхдээ сайн хүн болгож өсгөхийн тулд байнга хэлж байх үгс

...

Дэлгэрэнгүй » 2017.05.16

Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын эхээр олгоно

...

Дэлгэрэнгүй » 2017.01.24

​Таны мэдэх хэрэгтэй англи хэлний ярианы таван дүрэм

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Хувийн дунд сургуулиудын төлбөр 4000-30000 ам.доллар байна

...

Дэлгэрэнгүй » 2016.08.30

Их, дээд сургуулийн бүртгэл цахим хэлбэрээр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Оюутан элсүүлэх хуваарь гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.07.01