Үндэсний бичиг үсэг, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэд оруулахыг чухалчлав.

Эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын нээлтийн ажиллагаа өнөөдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд боллоо.

 

БСШУ-ы сайд Л.Гантөмөр нээж хэлэхдээ, “Монгол бичиг үсэг нь хүн төрөлхтний түүхийн урт замд улс үндэстнүүд, ястан угсаатнуудын удаа дараа зохион хэрэглэж, гээж, мартаж, сэргээн шинэчилж ирсэн бичиг үсгийн дотроос түүхэн нас, хэв хэлбэр, зурлага татлага, байрлалаараа ч давтагдашгүй өвөрмөц юм. Эх хэл бичиг соёлоо үндэсний хэмжээнд сурталчлаад зогсохгүй дэлхийн түвшинд таниулах, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэд оруулах нь чухал ач холбогдолтой. Монгол Улс мөнхөд оршиж, монгол бичиг соёлоо ард иргэд, хойч ирээдүй болсон оюутан залуус, хүүхэд багачууд та бүхэн улам бүр ойлгон ухамсарлаж, түүнийг сурах, судлах, түгээн дэлгэрүүлэх, хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээн онцлов.


Энэ үеэр БСШУЯ-наас үндэсний бичиг үсгээ дээдлэн, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан хүмүүст олгодог “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдэг болон Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ны шилдгүүдийг тодрууллаа.

“Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдгээр Шашны их сургуулийн монгол хэлний багш Б.Жамбал, Хөвсгөл аймгийн Галт сумын ЕБС-ийн багш Б.Сэнгээ, “Төрөлх монгол” сэтгүүлийн эрхлэгч, яруу найрагч Б.Батхүү, “Монголын нууц товчоо” 180 метр хатгамал торгон номыг бүтээсэн Т.Сумъяа нарыг тус тус шагнаж урамшуулав.

Мөн тус номын санд “Үндэсний баримтат өвийн дурсгалаас”, “Нүүдэлчин Монголчуудын ном, цаг хугацаа, орон зайгаар аялах нь”, “Монголчуудын бичиг үсгийн дурсгал” сэдэвт үзэсгэлэнг дэлгэснээс гадна монгол бичгийн ховор дурсгал бүтээл, номын худалдаа зохион байгуулж, уран бичээчид үзүүлбэр үзүүлэв.

Ирэх сарын 03-ныг хүртэл үргэлжлэх “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын хүрээнд Монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах “Үндэсний бичиг соёл” улсын XI уралдаан, Б.Батхүүгийн нэрэмжит “Уран бичлэгийн уралдаан”, “Монголын нууц товчоо” 180 метр хатгамал номын үзэсгэлэн, “Төрөлх монгол хэл” үзэсгэлэн, "Монголчуудын бичиг үсэг-соёлын баримтат өв болохнь " сэдэвт эрдэм шинжилгээ-онол практикийн хурлыг тус тус зохион байгуулна.

Хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний Архивын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хүүхдийн төв номын сан, МУИС-ийн МХСС, МУБИС, “Хүмүүн бичиг” сонин, “Сод номун” төв, “Бичиг соёл” төв ажиллаж байна. 

Нээлтийн ёслолын ажиллагаанд БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, БСШУЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга С.Урантөгс, Төрийн соёрхолт, гавьяат багш, доктор, профессор Ш.Чоймаа, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Ардын уран зохиолч Т.Галсан, Монгол судлалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор Д.Заяабаатар, нийслэлийн болон орон нутгийн нийтийн номын сан, их, дээд сургуулиудын номын сангийн захирал, эрхлэгчид, ахмад номын санчид, ЕБС-ийн сурагчид оролцов.

2016.05.01

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Курсын ажил бичих заавар

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

2015-2016 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Цэцэрлэгт анхлан явж байгаа хүүхдийг уйлуулахгүй байх аргачлал боловсруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

СҮХБААТАР АЙМАГТ “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН ТАНХИМ” НЭЭГДЛЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний II хурал амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Монгол хэл бичгийн шалгалт босго оноогүй гэж ташаа ойлгох хэрэггүй

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

Оюун ухаан тэлэх гайхалтай 10 дасгал

...

Дэлгэрэнгүй » 2017.02.09

Ой тогтоолтын ДАШТ-д Оюун Ухааны Академийн тамирчид оролцоно

...

Дэлгэрэнгүй » 2016.12.12

Нэгдүгээр ангид элсэгчдээс төлбөрийн хураамж авахгүй

...

Дэлгэрэнгүй » 2017.05.08

Францын их, дээд сургуульд 10 оюутныг тэтгэлгээр суралцуулна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.19

ХҮҮХДЭД онц сурах нь хамгийн чухал зорилго гэдэг ойлголт өгөх хэрэггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.08.30

Бага, дунд ангийн багш нарын нийгмийн баталгааны талаар хэлэлцүүлэг болов

...

Дэлгэрэнгүй » 2016.05.27

“НОМОО СОЛИЛЦЪЁ” өдөрлөг төв номын санд болно

...

Дэлгэрэнгүй » 2018.05.02