40 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжгүй гэв үү

Өчигдрөөс эхлэн нийсэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн бүртгэл албан ёсоор эхэлсэн байгаа. 2 настайгаас дээш настай хүүхдүүдээ цэцэрлэгт өгөх гэсэн эцэг эхчүүд амьдралын алаантай тулалдаж байна гэж хэлэхэд нэг их буруудахгүй болов уу.

Ойрын хэдэн өдрийн онцлох үйл явдал бол эцэг эхчүүдийн оочер дараалал, хэл ам, хэлэлцээ яриа л байх байхдаа. Жилийн жилд цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ хангамжийн асуудал байдаг ч үүнд анхаарал хандуулж, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, ачаалалыг бууруулсан дорвитой ажил олдохгүй байгаа юм.

Энэ жил гэхэд цэцэрлэгийн насны 288 мянган хүүхэд бий гэсэн судалгаа байгаа. Өнгөрсөн жилээс нэмэгдсэн гэж албаныхан мэдээлж байгаа. Манай улсын нийт хүн амын 10 хувь нь цэцэрлэгийн насны хүүхэд байна гэхээр энэ бол олон тоо гэсэн үг юм.

Гэтэл цэцэрлэгийн хүрэлцээ алга. Хүүхдээ өгөх гэсэн эцэг эхчүүд, цэцэрлэгийн багш нарыг хахуулдаж байна. хэдэн хоногоор хонон өнжин дугаарлаад хоосон хоцрох тохиолдол ч бий.

Гэвч өнгөрсөн жилээс эхлэн сугалаа хэлбэрээр буюу “Элсэлтийн тасалбар” гэх журмыг гаргаж ирснээс эцэг эхчүүдийг эгдүүцлийг бүр илүү хүргэж байгаа гэж хэлж болно. Яагаад ардын хүүхдүүд нялх балчир үрсүүд азын шооны нүх болж, азтай нь цэцэрлэгт орох визээ авч, азгүй нь гэртээ сууж, сургуулийн өмнөх боловсрол олж авч чадахгүй, гэртээ суух уу. Ийм л дүр зураг, бодит байдал харагдаж байна.

Нөгөөтэйгүүр залуу хүмүүс хүүхэд төрүүлэх эрхгүй болчихоод байна. Улс эх орны ирээдүй хэмээн эрүүл саруул хүүхэд төрүүлсэн хэрнээ цэцэрлэг сургуулиар хүмүүжүүлж чадахгүй боловсролын гачигдалд оруулах ёстой юмуу. Дээрх заасан 288 мянган хүүхдийн 40 мянган нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй болчихоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, дээрх хүүхдүүдийн 7,2 хувь нь хамрагдах боломжгүй гэсэн үг юм.

40 мянга гэдэг бага тоо биш. Ийм тооны хүүхдүүд өнөөдөр гэртээ харах хүнгүй, эсвэл ээж аавыгаа ажил хийлгэх эрхгүй болгох уу.

2016.08.23

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Нийслэлийн сургуулиудын чансаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Оюутанд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлт

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Үндэсний бичиг үсэг, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэд оруулахыг чухалчлав.

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Магадлан итгэмжлэл бол мэргэжлийн үйл ажиллагаа юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Дээд боловсролыг хөгжүүлэх нь: Зүүн Азийн бүтээмж, өсөлтийг хангахад шаардагдах ур чадвар, судалгаа шинжилгээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Г.Чулуунбаатар: Би салбарын асуудлыг “оношлохоос” ажлаа эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.06.09

Шалгалтын комиссынхны хоол цайны мөнгийг сурагчдаас татаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Зургаан нас сургуульд орох нас мөн үү

...

Дэлгэрэнгүй » 2016.12.07

Оюутны картын захиалгыг сунгалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.09.07

Такси компанийнхан сурагч хүүхдүүдийг үнэгүй хүргэж өглөө

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

Монгол оюутнуудыг Эрээн хотод тэтгэлэгтэй суралцуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.16

“UNIMAT технологи амьдралд ” уралдаан боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.12.07

“Номын баяр” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-нд болно

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17