Л.Амаржаргал: Оюутны цагийн ажлын хөлсийг тодорхой болгох хэрэгтэй

 

        Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан оюутнууд цагийн ажил хайх нь эрс ихэсчээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Хөдөлмөрийн газрын Оюутны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Л.Амаржаргалтай ярилцлаа.

 

-Манай улсад оюутны хөдөлмөр эрхлэлт ямар төвшинд байгаа вэ. Энэ талд Хөдөлмөрийн газраас хэрхэн анхаарч ажиллаж байна?

 

-Манай байгууллага 2009 оноос оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн. Манай байгууллагын гол зорилго нь оюутнуудыг хичээлийн бус цагаар ажил, орлоготой байлгахад оршдог. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн талаар мэдээлэлтэй болгох, ялангуяа төгсч буй оюутнуудыг ажлын байранд зуучлах, ажлын байрандаа хэрхэн тогтвортой ажиллах вэ гэдэг талаас нь заавар, зөвлөгөө өгч байна. Ерөнхийдөө хөдөлмөр гэж үгтэй холбоотой бүхий л мэдээ мэдээллийг оюутнуудад цаг алдалгүй хүргэхийг зорьж ажиллаж байна. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ажилд зуучлах өдөрлөг, илтгэлийн уралдаан зэргийг зохион байгуулдаг. Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дэргэд оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 80 гаруй төвийг байгуулсан. Тус төвийг хариуцсан багш нар оюутнуудад зөвлөгөө өгч, ажил олгогч байгууллагад зуучилж ажилладаг. Өнгөрсөн хагас жилийн дүнгээр 15 мянга гаруй оюутныг бүртгэж, 12 мянга гаруйг нь цагийн ажилд зуучилсан.

 

-Цагийн ажилд зуучлуулснаар өдөрт хэчнээн цаг ажиллах боломжтой вэ?

 

-Монголд оюутан залуучуудад зориулсан Цагийн хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль гэж байдаггүй. Бид 2014 онд Хөдөлмөрийн яаманд санал хүсэлт тавьсны дагуу шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд нэг заалт оруулж чадсан. Тодруулбал, оюутан өдөрт дөрөв, долоо хоногт 20 цагаас илүүгүй ажиллана гэсэн заалтыг оруулсан юм. Тиймээс оюутнууд хичээлийн хуваариа зохицуулаад өдөрт дөрвөн цаг л ажиллах эрх зүйн орчинтой.

 

-Нэг цаг ажилласан цалинг хэдээр тооцож олгодог юм бол?

 

-Салбар бүрт оюутны нэг цаг ажилласан ажлын хөлс хэд байх талаар холбогдох яам, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал зэрэг байгууллагатай ярилцаад явж байна. Бусад улсын адил цагийн ажлын цалин хөлсийг хуульчлаад заагаад өгчихвөл оютнуудын идэвх нэмэгдэнэ. Барилгын туслах, дэлгүүрийн бараа өрөгч, зөөгч, бармен хэдийг авах вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Манай байгууллагаас үүний төлөө л ажиллаж байна.

 

-Оюутнууд ихэвчлэн ямар ажил хийх сонирхолтой байдаг юм бол?

 

-Бүртгэлээс харахад зөөгч, бармен, худалдагч, савлагч зэрэг ажлыг түлхүү хийдэг. Сүүлийн жишээ гэвэл энэ зун E mart дэлгүүр нээгдэхэд манайхаас 20 гаруй оюутныг цагийн ажилтнаар авсан. Тэд тус дэлгүүрийн сурталчилгааны сонин зарах, бараа өрж, зөөх, үйлчлүүлэгчийн авсан барааг савлах зэрэг ажил хийж байгаа. Сүлжээ дэлгүүрүүд оюутны хөдөлмөрийг энэ мэт дэмжээд өгвөл тэд долоо хоногт 100 гаруй мянган төгрөгийн цалин авч, өөрийн хэрэгцээг хангаад явах бүрэн боломжтой.

 

-Цагийн ажил хийх орчин, нөхцөл боломж бололцоог Засгийн газраас хэрхэн дэмдэг вэ?

 

-Шинэ Засгийн газар оюутнуудаа дэмжээд “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа юм билээ. Оюутны эдийн засгийг хөгжүүлэх том хөшүүрэг яахын аргагүй аж ахуйн нэгжүүд шүү дээ. Хэрвээ аж ахуйн нэгжүүд цагийн ажлын байрыг гаргаад ирвэл оюутнууд сэтгэл хангалуун байх болно гэдгийг дахин хэлье. Аав ээжээсээ санхүүгийн туслалцаа хүсэхгүй. Бие даах чадвартай болж, хөдөлмөрийн амт шимтийг мэдрээд эхэлбэл улс эх орны хөгжилд ч эерэг нөлөөтэй юм. Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь хамгийн түрүүнд оюутнуудыг цагийн ажилд зуучлах үүрэгтэй. Мөн Хөдөлмөрийн тухай хууль, журмыг сурталчлах, ажил мэргэжлийн чиг баримжаа өгдөг. “Нийтийг хамарсан ажил” гэж зохион байгуулдаг. Энэ ажил нэлээн үр дүнтэй болдог. Тухайлбал, 300 оюутан гурав хоногийн дотор нийтийг хамарсан ажил хийгээд өдөрт 24 мянган төгрөгийн урамшуулал авдаг. Өнгөрсөн онд 6000 гаруй оюутныг ажилд хамруулсан.

 

-Төгссөн оюутнуудад ажил олгогчид ямар шаардлага тавьдаг вэ. Тэнцсэн нь хэр байдаг юм бол?

 

-Ажил олгогчид маш өндөр шаардлага тавьдаг. Доод тал нь хоёр жил мэргэжлээрээ ажилласан хүнийг ажилд авна гэдэг. Гэтэл дөнгөж төгссөн оюутан хоёр жил ажиллах ямар ч боломжгүй. Тиймээс оюутнууд сурч буй дөрвөн жилийнхээ турш мэргэжлийнхээ дагуу цагийн ажил хийх хэрэгтэй. Тэгвэл тухайн ажил олгогчоос үүх түүхээ бичүүлээд авчихна. Төгссөнийхөө дараа хоёр жил бүтэн ажиллаагүй юм гэхэд ядаж хэдэн сар ч болов дадлагажсан түүхээ үзүүлэхэд өөр хандлагатай байна. Ер нь оюутнууд цалин хөлсгүй ч гэсэн мэргэжлийнхээ дагуу дадлага хийх хэрэгтэй. Цагийн ажлыг өөрсдөө санаачлан хайж, бүтээн байгуулалт ихээр хийж буй энэ үед өөрсдөө очоод бүртгүүлээд цагийн хөдөлмөр эрхлээд явж болно шүү дээ.

 

-Ажлын анкет бөглөхөд юуг анхаарах ёстой вэ?

 

-Ажлын анкет бөглөхийн тулд наах зурагнаасаа эхлээд анхаарах хэрэгтэй. Мөн залуучууд анкетын чухал хэсгийг сайн бөглөдөггүй. Өөрөөр хэлбэл, өөрийн давуу талыг бичиж өгдөггүй гэсэн үг. Гадаад хэлний анхан шатны мэдлэгтэй байсан ч гэсэн бичих хэрэгтэй. Урлаг, спортын авьяас, компьютерийн мэдлэг гээд давуу талуудаа бичих ёстой. Ингэснээр тухайн ажил олгогчид өөрийнхөө давуу талыг ойлгуулж чадна.


2016.09.07

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Цэцэрлэгт анхлан явж байгаа хүүхдийг уйлуулахгүй байх аргачлал боловсруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Их сургуулиуд шинжлэх ухааны парктай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“САЙДЫН ЦАГ” УУЛЗАЛТАД БСШУ-НЫ САЙД Л.ГАНТӨМӨР ОРОЛЦЛОО

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Ой тогтоолтын ДАШТ-д Оюун Ухааны Академийн тамирчид оролцоно

...

Дэлгэрэнгүй » 2016.12.12

“Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжсэнээр оюутнуудын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.06.13

Хөдөлмөрийн зах зээлд инженер болон тогоочийн мэргэжил эрэлттэй байна

...

Дэлгэрэнгүй » 2018.04.15

23 медаль хүртэж, таван дээд амжилт шинэчилжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.12.19

Өдрийн турш эрч хүчтэй байх аргууд

...

Дэлгэрэнгүй » 2018.05.09

Эрдэм мэдлэгийн ертөнцөд тавтай морил.

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Монгол улсад ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ 40 мэргэжлийн ЖАГСААЛТ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.21

Ном бичгээ хүндлэхийн учир

...

Дэлгэрэнгүй » 2017.02.24