Дээд боловсролыг хөгжүүлэх нь: Зүүн Азийн бүтээмж, өсөлтийг хангахад шаардагдах ур чадвар, судалгаа шинжилгээ

Монгол улсын хөгжилд дээд боловсрол цаашид илүү их хувь нэмэр оруулах боломжтой.

Монгол улсыг ирэх арван жилийн хугацаанд эдийн засгийн хамгийн хурдацтай өсөлттэй улс орон болно хэмээн үзэж байгаа хэдий ч бүтээмжийг дээшлүүлэхгүйгээр эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, орлогыг шат дараалан нэмэгдүүлэх нь ихээхэн хүндрэлтэй асуудал байх болно. Бүтээмжийг дээшлүүлэх хоёр гол хүчин зүйлс болох ур чадвар болон орчин цагийн технологийг нэврүүлэх, шинэчлэхэд чиглэсэн судалгааг хөгжүүлэхэд дээд боловсрол1чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаараа дээд боловсрол нь хөгжлийн нэг гол хөдөлгөгч хүч мөн. Дээд боловсрол эзэмшсэн иргэдийг дээд боловсролгүй иргэдтэй харьцуулахад ур чадварын түвшингээрээ илүү байдаг. Мөн сурах, техник мэргэжлийн, сэтгэн бодох ур чадвар нь ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлдөг гэдэг нь судалгаагаар батлагдсан. Шинэчлэлийн хэд хэдэн үзүүлэлтүүдийг харахад ч бас дээд боловсролын хэрэгцээ, шаардлагыг онцолсон байдаг: Нийт ажилчдын дунд 12-оос илүү жилийн боловсролтой ажилчдын эзлэх хувь 25 хувиар нэмэгдэхэд тухайн байгууллагын шинэлэг бүтээлч байдал нэмэгддэг гэсэн тооцоо байдаг. Шинжлэх ухааны салбар, инженерийн чиглэлээр дээд боловсрол илүүтэй олгосон, мөн дээд боловсролын судалгааг сайн хөгжүүлсэн улс орнууд илүү шинийг санаачлагч улс орон болж чаддаг байна.

Дээд боловсролын чанарын доголдол нь зах зээл дэх ур чадварын хэрэгцээг хангаж чадахгүйд хүргэж байна.

Ажил олгогчид нь ажилтнуудаасаа бүтээмж, өсөлтийг дэмжихүйц техникийн, арга барилын болон сэтгэн бодох ур чадварыг хүлээж байдаг. Тэдэнд ихэвчлэн шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс шаардагддаг. Мөн түүнчлэн, өндөр хэмжээний нэмүү өртөг бий болгох аж үйлдвэрлэлийн салбар болон өндөр бүтээмж бүхий үйлчилгээний салбарт асуудал шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээ, бизнесийн, харилцааны ур чадвар ихээхэн шаардагддаг.

Монгол улсын зах зээлд нийлүүлж буй дээд боловсролтой төгсөгчдийн тоо нь энэ бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад өндөр2 байдаг боловч дээд боловсрол эзэмшигчдийн ур чадвар дутмаг байгааг хэд хэдэн үзүүлэлтээс харж болно. Ажилгүйдлийн хэмжээ нилээд өндөр боловч үүнтэй зэрэгцээд зарим мэргэжлийн ажлын байранд тохирох мэргэжилтэнг олж авахад ихээхэн (бараг 6 долоо хоног ) цаг хугацаа шаардагддаг байна. Энэ нь төгсөгчид ажил олгогчдын хүсэн хүлээж байгаа ур чадварыг бүрэн эзэмшээгүй байгааг зарим талаар харуулж байна. Энэ байдал нь хязгаарлагдмал чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг дээд боловсролын тогтолцоо ( ялангуяа техникийн болон мэргэжлийн сургалтын байгууллагууд дутмаг) байдагтай мөн холбоотой. Ажил олгогчид ба ажилтнуудын зүгээс англи хэлний мэдлэг, манлайлах ур чадвар, харилцааны ур чадвар дутмаг байгаа талаар ихээхэн санал гардаг. Ялангуяа, уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт технологи, инженерийн чиглэлийн ур чадварын хангагдаагүй хэрэгцээ өндөр, хүссэн мэргэжилтнийг олж авахад хүндрэлтэй хэвээр байна. Түүнчлэн, их дээд сургуулийн оюутнуудын хувьд өргөн хүрээний мэдлэг, мэдээллийг олж авах, бүтээлчээр сэтгэх болон өөрийгөө байнга хөгжүүлэх чадварт суралцах, бусадтай харилцах чадвар эзэмших, өөрийн ирээдүйн кариерийн эхлэлийг бүтээлчээр тавих гэх мэт ур чадваруудыг тэр бүр бүрэн эзэмшиж чадалгүй төгсч байна.

Монгол улсын их дээд сургуулиудын судалгааны ажил маш хязгаарлагдмал шатанд байна.

Дээд боловсролын байгууллагын нэг чиг үүрэг бол нийгэмд шинэ санаачлагыг нэвтрүүлэхэд түлхэц өгөх судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх явдал юм. Их сургуулиуд бизнесийн салбарт шинэ санааг түгээх, суурь ба сэдэвчилсэн судалгаа, технологи шилжүүлэх замаар мэдлэгийн болон технологийн шинэчлэлд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой байдаг ч Монгол улсын дээд боловсролын байгууллагууд чанарын зохих шаардлагыг хангасан судалгаа хийх түвшинд хүрээгүй байна. Технологийн шинэчлэл, өөрчлөлтөд их сургуулиудын оролцоо хязгаарлагдмал байна. Аж ахуйн нэгжүүдэд хийсэн судалгаанд оролцсон байгууллагуудын зөвхөн 1-2 хувь нь технологийн шинэчлэл хийхэд (өргөн утгаар) их сургуулиуд тэргүүлэх үүрэгтэй гэж тэмдэглэсэн байна. Монгол улсын их дээд сургуулийн багш нарын дунд докторын зэрэг дэвтэй багш нарын эзлэх хувь бага, мөн тэдний ихэнхийн үндсэн чиг үүрэг нь судалгаа шинжилгээний ажил бус харин хичээл заах ажил байдаг. Энэ нь бас их сургуулийн багш нарын ачаалал их, нэг багшид ногдох оюутны тоо өндөр байдагтай холбоотой юм. Тиймээс, цаашид Монгол улсын их дээд сургуулиуд нь мэргэжилтэн бэлтгэхийн хажуугаар судалгаа, технологиор дамжуулан нийгэмд шинэ санаа, санаачлагыг дэмжих тал дээр түлхүү ажиллах шаардлагатай.

Бодлогын тэргүүн зорилтууд

Монгол улс эдийн засгийн хурдацтай өсөлт, технологийн тасралтгүй дэвшлийг хангахад дараах хоёр зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Дээд боловсролын чанарыг сайжруулах замаар зах зээлд шаардлагатай ур чадварын хэрэгцээг хангах, дээд боловсролын тоон ба чанарын үзүүлэлтийн тэнцвэрийг хангах,
  • Эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан зарим их сургууль, тэнхимүүдийн судалгааны чадавхийг бэхжүүлэх ажлыг эхлүүлэх

Монгол улсын засгийн газрын бодлогын хүрээнд эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд дараах ажлуудыг зохион байгуулах боломжтой.Үүнд:

  • Их дээд боловсролын байгууллагууд, тэдгээрийн удирдлагын бие даасан байдлыг хангах үйл явцыг бүрэн хийх;
  • Дээд боловсролын зэрэгцээ техник мэргэжлийн боловсролын сургалтыг бэхжүүлэх;
  • Хувийн их дээд сургуулийн чанарыг сайжруулах илүү хүчтэй хөшүүргийг бий болгох;
  • Шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн чиглэлд оруулах улсын төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх;Судалгаа шинжилгээнд зориулах төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх, ашиглалтыг илүү оновчтой болгох;
  • Зарим их сургууль-үйлдвэрлэлийн холбоог дэмжих замаар сургалтын хөтөлбөрийг салбарын хэрэгцээ шаардлагатай уялдуулж технологийн хөгжилд дээд боловсролын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх.

1. Бүрэн дунд сургуулиас дээшхи шатны, төрийн болон хувийн өмчийн боловсролын байгууллагуудыг хамруулсан өргөн ойлголт.

2. 1992 онд 20,000 орчим оюутан дээд боловсролын байгууллагад суралцаж байсан бол энэ тоо 2007 онд 149,915 болж бараг найм дахин өссөн байна.

2016.05.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Курсын ажил бичих заавар

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

2015-2016 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Цэцэрлэгт анхлан явж байгаа хүүхдийг уйлуулахгүй байх аргачлал боловсруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

СҮХБААТАР АЙМАГТ “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН ТАНХИМ” НЭЭГДЛЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний II хурал амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

СУДАЛГАА: Англи хэлний сургалтын төвүүдийн үнэ болон цагийн мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2017.05.15

ЭЕШ-ыг 37 мянган сурагч өгнө

...

Дэлгэрэнгүй » 2016.06.04

Улирсан баларсан үеийн тогтолцоог өөрчлөөч, Г.Чулуунбаатар гуай

...

Дэлгэрэнгүй » 2017.06.21

И.Батхүү: Багшлах эрх олгох шалгалтад цахимаар бүртгүүлэх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.03.11

Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.03.22

Г.Өнөрбаяр: Энэ онд 45000 ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавьсан

...

Дэлгэрэнгүй » 2017.06.19

Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай гэрээ байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.01.31

ЗӨВЛӨГӨӨ: Хагас жилийн дотор гадаад хэл сурах ДОЛООН арга

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14