ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн Сургууль орчин үеийн дэвшилтэт технологи бүхий лабораторитой боллоо

ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн Сургууль орчин үеийн дэвшилтэт технологи бүхий “Цахилгаан хөтлүүр, автоматжуулалт” лабораторийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

AББ Группын Монгол дахь Төлөөлөгчийн Газар энэхүү 250 сая төгрөг бүхий орчин үеийн дэвшилтэт технологи бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн лабораторийг хандивлаж байгаа аж.

Энэхүү лабораторийг нээснээр уул уурхайн салбарт цахилгааны мэргэжлээр сурч буй оюутнууд хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиос суралцах, практик дадлага эзэмших, цаашид үйлдвэрлэлийн ашиглалтыг явуулах боломжтой боллоо.










Тус лабораторид Монголын уул уурхайн компаниудын хэрэгцээнд өргөн ашиглагдаж болохуйц хамгийн орчин үеийн технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна. 

Мөн ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургууль болон Геологи Уул Уурхайн сургуулиас нийт 3 оюутанд бүтэн жилийн сургалтын тэтгэлэг олгосон байна. 

 

ШУТИС-ийн ректор, доктор Б.Очирбат “Эрчим хүчний хэмнэлт, үр өгөөж бүтээмжийг дээшлүүлэхэд хамгийн их нөлөө бүхий тоног төхөөрөмж нь цахилгаан машин, хөтлүүр байдаг.Дэлхийн хэмжээнд АББ Группын цахилгаан хөтлүүр, хөдөлгүүр дэлхийн зах зээлд тэргүүлэгч бөгөөд Монголын уул уурхайн салбарт өргөн хэрэглэгддэг. Оюутнууд ажил, үйлдвэрлэл дээр очиж ажиллахаас өмнө эдгээр тоног төхөөрөмжүүд дээр ажиллаж сурах, ач холбогдлыг бүрэн ойлгосноор манай компаниуд чадварлаг боловсон хүчин болоход хамгийн том хөрөнгө оруулалт болно” гэв.

 

АББ Группын Монгол дахь төлөөлөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр “Энэ жил АББ Группын санхүүжүүлсэн 500 сая гаруй төгрөгийн эдгээр төслүүд Монгол Улсын боловсролын салбарт хувийн хэвшлийн зүгээс хийсэн хамгийн том хөрөнгө оруулалтуудын нэг болж байгаа бөгөөд Монгол Улсын эрчим хүч, уул уурхайн салбарын инженерүүдийг бэлтгэх, мэдлэг, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд цаашид ихээхэн хувь нэмрийг оруулна гэдэгт бид итгэж байна” хэмээн онцоллоо.

 

 

2016.10.18

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

УЛСЫН ШАЛГАЛТЫН ТОВ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Оюутанд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлт

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Үндэсний бичиг үсэг, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэд оруулахыг чухалчлав.

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Магадлан итгэмжлэл бол мэргэжлийн үйл ажиллагаа юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Гадаадад суралцах их сургуулиа хэрхэн зөв сонгох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Р.Бат-Эрдэнэ: Дээд боловсролын шинэчлэлийг сүүлийн хоёр жилээр харж болохгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Их, дээд сургуулийн бүртгэл цахим хэлбэрээр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Ш.Анхмаа: Төрөөс 3087 хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.20

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Чингэлтэй дүүрэгт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.18

Эрэлт өндөртэй сургуульд элсэгчдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үзнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

ОХУ-ын Санхүүгийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт энэ сарын 19-нд болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

ШУ-ны салбарт 1800 эрдэмтэн, судлаач ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

Улсын шалгалтын “Даалгаврын сан” хэрэглээнд нэвтэрлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

ӨМӨЗО-ны тэтгэлэг зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.05.23