АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

Дээд боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухааны салбарт энтрепренер инновацийг хөгжүүлэх зорилгоор Засгийн газрыг төлөөлж АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олголоо.

 

Массачусетсийн технологийн институт 1861 онд байгуулагдсан бөгөөд тус сургуулийн төгсөгчдөөс Нобелийн шагналтан 81 төрөн гарчээ.

Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын чансааг тодорхойлдог QS жагсаалтыг сүүлийн гурван жилийн турш тэргүүлж байгаа энэ сургуульд манай улсаас 15 оюутан суралцаж байгаа болон суралцан төгсчээ.

Өнөөдрийн байдлаар Массачусетсийн технологийн институт 11 мянган оюутан, 1000 гаруй профессор, 800 гаруй багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

БСШУ-ы сайд Л.Гантөмөр АНУ-ын Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгчид хандан дээд боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах саналаа албан захидлаар хүргүүлжээ.

Энэ саналын дагуу БСШУЯ-ны баг Массачусетсийн технологийн институтид ажиллаж, тус сургуулийн Гадаад харилцаа хариуцсан захирлаар ахлуулсан баг хамтран ажиллах нөхцөлийн урьдчилсан судалгаа хийхээр Улаанбаатарт ирж, ШУТИС, МУИС, МГХДС болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ажилласан байна.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Массачусетсийн технологийн институтийн Дэд ерөнхийлөгч Клауд Канизарес нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан сургалт судалгаа хийх, профессоруудтай сургалт, арга зүйн чиглэлээр хамтрах, зочин багшаар ажиллах талаар харилцан тохиролцжээ.

2015 оны арваннэгдүгээр сарын 15-20-нд Засгийн газар, Массачусетсийн технологийн институттэй хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцоод байна.

2015.11.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“САЙДЫН ЦАГ” УУЛЗАЛТАД БСШУ-НЫ САЙД Л.ГАНТӨМӨР ОРОЛЦЛОО

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Нийслэлийн сургуулиудын чансаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Оюутанд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлт

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Гадаадад суралцах их сургуулиа хэрхэн зөв сонгох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Бүх нийтийн экологийн боловсрол Үндэсний хөтөлбөрийн танилцуулга 2009-2019

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхдөө анхаарах зүйлс

...

Дэлгэрэнгүй » 2018.05.02

Сурагчдад ирэх жилээс өрхийн төсвийн хичээл заана

...

Дэлгэрэнгүй » 2017.06.06

Англи хэлний Улсын 22-р олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.19

Англи хэлийг эх хэл шигээ эзэмших 7 нууц

...

Дэлгэрэнгүй » 2017.05.25

Хэдэн оюутан элсүүлэхээ их, дээд сургуулиудын Удирдах зөвлөл шийднэ

...

Дэлгэрэнгүй » 2016.06.20

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Нийслэлийн их, дээд сургуулийн элсэлтийн босго оноог нэмлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.12

Хаана ямар тэтгэлэгт хөтөлбөрүүд зарласан вэ ?

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09