2017 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн захиалгат төслийн гүйцэтгэгцийн сонгон шалгаруулна 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын дагуу 2017 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн захиалгат төслийг дараах чиглэлүүдээр зарлаж байна.

Эрдэмтэн, судлаачид та бүхнийг энэ журамд заасан шаардлагын дагуу төслийн баримт бичгээ боловсруулж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.  

Төслийн саналыг  2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 3 дугаар сарын 30-ны өдрийн 17.00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны http://project.edu.mn хаягаар орж,  цахимаар өргөн мэдүүлнэ. 

Харилцах утас: 260325

 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 


 

2017 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН

ЗАХИАЛГАТ ТӨСЛИЙН ЧИГЛЭЛҮҮД

 

    №

 

Төслийн нэр, хэрэгжих хугацаа

 

Үр дүнгийн даалгавар

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

  1.  

Цахилгаан соронзон долгионы  бохирдлын төлөв байдал, бохирдол бууруулах  судалгаа

 

2017-2019

  • Улаанбаатар хотын цахилгаан соронзон долгионы гол үүсгүүрүүдийг судлан тогтоож,  мэдээллийн сан үүсгэх
  • Улаанбаатар  хот орчмын цахилгаан соронзон долгионы төлөв байдлыг тодорхойлох
  • Улаанбаатар  хотын нутаг дэвсгэр дээрх цахилгаан соронзон долгионы тархалтыг тогтоож, зураглал хийх
  • Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй цахилгаан соронзон орны хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг орон зайн хэмжээсээр гаргах, нийт тоон хэмжээг тодорхойлох
  • Улаанбаатар хотын орчинд  цахилгаан соронзон долгионы үйлчлэлийн хүлцэх дээд хязгаар (ХДХ)-ыг тогтоож, цахилгаан соронзон орны нөлөөллийн норм тогтоох
  • Цахилгаан соронзон долгионы хяналт шинжилгээ, арга аргачлалын санал, байнгын хяналтын нэгж байгуулах зөвлөмж боловсруулах
  1.  

Ойн хөнөөлт  шавьжид шимэгчлэн ангуулчилдаг зүйлийг илрүүлэх тэдгээрийг үржүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгаа

 

2017-2018

 

 

 

 

 

 

 

  • Онц хөнөөлт хайрсан далавчит шавьжид шимэгчилдэг болон ангуучин шавжийн (өндөг, хүрэнцэрийн) төрөл зүйлийг илрүүлж, Монгол орон дахь нөөцийг тодорхойлох
  • Лаборатори, хүлэмжинд ангуучин шавьжийн үржих чадварыг тогтоох,  ашигтай зүйлийг үржүүлэх боломжийг тодорхойлох
  • Ургамал хамгаалах биологийн аргад хэрэглэх боломжтой  зүйлийг өөрийн оронд туршин судалж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх
  1.  

Монгол орны ховордсон  зарим хөхтөн,  ашиглалтад өртөмтгий ургамлын тархац, нөөцийг тогтоож, зүйлийн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн  боловсруулах

 

2017-2019

 

  • Аргаль угалз, янгирын тэх, халиун бугын тархац, нөөц, ашиглах тоо хэмжээг агнуурын үндсэн бүс нутгууд, нөхөрлөлийн хариуцан хамгаалах зарим нутагт үнэлэн тогтоох, нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, үндэслэл, санал, зөвлөмж боловсруулах
  • Ашиглалтад өртөмтгий эмийн болон ховор цагаан гоёо, эгэл бавран, эмийн бамбай, чихэр өвс, чонон хармаг, монгол хунчир, вансэмбэрүү, сармисан сонгины  тархцын хүрээг тогтоож, ашиглах нөөцийг үнэлэн хамгаалах, зохистой ашиглах, үндэслэл санал боловсруулах
  • Тусгай зориулалтын зарим ан амьтад, экспортлон ашигладаг ургамлын төлбөр, хураамж тогтоох үндэслэл болох зүйлийн экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн боловсруулах
  • Аргаль угалз, янгирын тэх, халиун буга,   ашиглалтад өртөмтгий нэр бүхий ургамлын тархац, нөөц,  зүйлүүдийн генетик нөөцийг хамгаалах, ашиглах, хомсдлоос сэргийлэх нөхцлийг бүрдүүлэх экологийн цогц судалгаа
  • Монгол улсын нутаг дэвсгэр дэх ховор хөхтөн,  унаган болон үлдвэр, нэн ховор хийгээд устах аюулд орсон зүйлургамал тэдгээрийн овог, төрөл, зүйлийг бүртгэлжүүлэх, төлөв байдлын үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулан боловсруулах, сан бүрдүүлэх     
  • Байгаль орчны мэдээллийн нэгдсэн сангийн биологийн олон янз байдлын мэдээллийн нэр төрөл, хүртэцийг нэмэгдүүлж, тэдгээрийн хамгаалал, зохистой ашиглахтай холбоотой шийдвэр гаргахад ашиглах мэдээллийг бүрдүүлэх
  1.  

Эмийн болон  цайны  ургамлын тархац, нөөцийн судалгаа, генийн санг хадгалсан тарималжуулалт, ашигт ургамлын плантаци

 

2017-2019

  • Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа ургамлын    зүйлийг байгалийн бүс бүслүүрээр ангилан судалж тархац, нөөцийг үнэлэн, тогтоох
  • Эмийн болон  цайны  ургамлыг  ex situ нөхцөлд тарималжуулсан амьд цуглуулгын  сан, ашиглалтын нөөц бүхий  плантаци  бий болгох,  үржүүлгийн генобанкны эх материал бүрдүүлэх
  • Эмийн болон  цайны  ургамлын   үр, вегетатив эд материалын (эмбриологи) In situ банк бүрдүүлэх
  • Тэдгээрийг биотехнологийн аргаар олшруулан үржүүлэх технологи
  • Олон улсын конвенцийн /VII, VIII/ дагуу  аюулд өртсөн ургамлын 75-аас доошгүй хувийг ex-situ хэлбэрээр  хадгалах, сан бүрдүүлэх, баяжуулах
  1.  

Монгол орны амьтан, ургамлын аймаг, бичил биетний ангилал зүйн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх

 

2017-2018

 

  • Монгол орны амьтны /хөхтөн, шувуу, загас, шавж/ аймгийн ангилал зүйн судалгаа хийж, бүртгэлийн  мэдээлэлийн сан үүсгэх
  • Монгол орны ургамлын аймгийн  /дээд доод/ ангилал зүйн судалгаа хийж, бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх
  • Монгол оронд тархсан бичил биетний ангилал зүйн судалгаа хийж,  бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх
  • Монгол орны амьтан, ургамлын аймаг, бичил биетний ангилал зүйн тухай нэгдсэн мэдээлэлийн сан бий болгож, ашиглалтын зөвлөмж боловсруулах
  1.  

Пестицидийн хөрс, усны бохирдолыг  цэвэрлэх технологийн  судалгаа

 

2017-2018

  • Хөрсний пестицидийн бохирдол, үлдэгдэл тодорхойлох шинжилгээний аргын  үндэсний  стандарт боловсруулах,  батлуулах
  • Хөрс, усанд пестицидийн бохирдол, үлдэгдлийгGC/MS-MS-ийн шинжилгээний аргаар тодорхойлох
  • Пестицидээр бохирдсон хөрс, усны бохирдлын судалгаа хийж, бохирдлын зэргийг тогтоон, мэдээллийн санд оруулах
  • Пестицидээр бохирдсон хөрсийг цэвэрлэх технологи боловсруулах, аргачлал, зөвлөмж гаргах 

Сангийн яам

  1.  

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн

аргачлалыг боловсруулах

 

2017-2018

  • Төрөөс хариуцах тусламж үйлчилгээний өвчлөлийн ангилал болон эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний тарифыг шинэчлэн тогтоож, тарифын ялгавартай байдлын судалгаа хийх, зөвлөмж боловсруулах
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нэг иргэнд ноогдох тарифт дүн шинжилгээ хийж, нэг иргэнээр тооцсон төлбөрийн аргыг сайжруулах, аргачлалыг боловсронгуй болгох
  • Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн төсвийн гүйцэтгэл, тусламж, үйлчилгээний тариф, тусламж, үйлчилгээний өртөг, техникийн үр ашгийн үзүүлэлтэнд дүн шинжилгээ хийх, санхүүжилтийн аргачлалыг боловсронгуй болгох, зөвлөмж боловсруулах
  • Төв эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн төвүүдийн төсвийн гүйцэтгэл, тусламж, үйлчилгээний тариф, тусламж үйлчилгээний өртөг, техникийн үр ашгийн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх, санхүүжилтийн аргачлалыг боловсронгуй болгох, зөвлөмж боловсруулах
  • Төсвийн аргачлалуудыг хянах, гүйцэтгэлийн болон чанарын үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох
  • Төсвийн төсөл боловсруулах аргачлалыг ашиглах программ хангамж боловсруулах, үе шаттай нэвтрүүлэх

 

Хууль зүй, дотоод хэргийн яам

  1.  

Дэлхийн зарим улс орнуудын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны зүй тогтол, арга зүй, эрх зүйн зохицуулалт, чиг хандлагын харьцуулсан судалгаа

 

2017-2018

 

  • Дэлхийн зарим улс орны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх тогтолцоо, бүтэц, байгууллагын онцлог, үйл ажиллагааг судлах
  • Дэлхийн зарим улс орны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг судалж, дүн шинжилгээ хийх
  • Хорихоос өөр төрлийн ялын гүйцэтгэлийн арга, хэлбэр, зохион байгуулалт, хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийх
  • Дэлхийн зарим улс орны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж буй инноваци, туршлага, чиг хандлагын судалгаа
  • Монгол Улс дахь хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх
  • Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны харьцуулсан судалгаа

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

  1.  

Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж буй тусламж, үйлчилгээний өртөг, үр ашгийн судалгаа

 

2017-2018

 

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжиж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодит өртгийг судлах
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн үр ашиг, эмнэлгийн гүйцэтгэлийг судлах
  • Төр даах багцын тусламж, үйлчилгээний бодит өртгийг тооцох
  • Нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжихэд шаардлагатай санхүүжилтийн зөвлөмж боловсруулах

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

  1.  

Инновацийн үйл ажиллагаа болон инновацийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг бий болгох, олон улсын стандартад нийцүүлэх

 

2017-2018

-       Инновацийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх

-       Инновацийн шалгуур үзүүлэлтийн хүрээг тодорхойлох, түүнийг тооцох аргачлал, арга зүйг Ослогийн гарын авлагатай уялдуулан Монголын нөхцөлд тохируулан боловсруулах, батлуулах

-       Инновацийн үйл ажиллагааны шаардлагатай үзүүлэлтийг багтаасан мэдээлэл цуглуулах маягт боловсруулах

-       Инновацийн асуулгыг Ослогийн гарын авлагын дагуу зохион байгуулах, асуулгын үр дүнг боловсруулж, зөвлөмж бүхий  тайлан боловсруулах

  1.  

Монголын боловсролын хөгжил: /1992-2017/

туршлага, сургамж

 

2017-2019

  • Боловсролын тогтолцооны өнөөгийн байдлын шинжилгээ
  • Боловсролын хөгжлийн 25 жилийн үр дүн, асуудал
  • Боловсролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох арга зүй
  1.  

Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг хамгаалах, ашиглах эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгох, оюуны бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх арга зам

 

2017-2018

  • Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг хамгаалах, ашиглах эрх зүйн орчинг боловсронгуй болгох
  • Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг хамгаалах, ашиглах тогтолцооны оновчтой хувилбар боловсруулах
  • Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг үнэлэх арга зүй, аргачлал, шийдэл
  • Шинжлэх ухаан, технологийн салбарын оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах арга механизмыг боловсруулах
  • Оюуны бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх асуудал, хэрэгжүүлэх арга
  • Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгийн мэдээллийн сан, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиглах үйл ажиллагааг дэмжин урамшуулах механизм
  1.  

Соёл, урлагийн салбарын мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох

 

2017-2019

  • Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,  музей, хил, гааль, цагдаа, орон нутгийн соёлын байгууллагын нэгдсэн хяналтын сүлжээ бий болгох
  • Салбарын хүний нөөцийн цогц мэдээллийн сан бүрдүүлэх
  • Соёл, урлагийн байгууллагын бүтэц, орон тоо, төлөвлөлтийг  боловсронгуй болгох
  • Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалт
  • Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан,  өвлөн уламжлуулах
  • Мэргэжлийн урлагийн байгууллагын урын сангийн давхцлыг арилгах, бодлого эрх зүйн орчинг шинэчлэх
  1.  

Арвандолдугаар зууны үеийн хотуудын судалгаа,  соёлын өвийн хамгаалалт, аялал жуулчлалын цогцолбор болох нь

 

2017-2019

  • Монголын эзэнт гүрний дараах үеийн Монгол нутагт үлдэж хоцорсон хотуудын цогц судалгаа хийх
  • Соёлын өвийн хамгаалалт, жуулчид, аялагчдын гол үзмэрийн газар болгох
  • 17-18 зууны бичгийн дурсгал, шашны эд өлгийн зүйлс, бусад дурсгалуудын судалгаа

Зам, тээврийн хөгжлийн яам

  1.  

“Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд зам, тээврийн сүлжээг оновчтой хөгжүүлэх  судалгаа

 

2017-2019

-          Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын авто зам, төмөр зам болон хилийн боомтуудын дэд бүтцийг харилцан уялдаатай төлөвлөх, Монгол орны нутаг дэвсгэр дэх олон улсын зам тээврийн дэд бүтцийн чиглэлийг тодорхойлох судалгаа

-          Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд 2025 он хүртэлх төмөр зам болон авто замаар дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хүчин чадлыг тооцоолох

  • Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд зам, тээврийн сүлжээг оновчтой хөгжүүлэх тогтолцоог бий болгох, түүний хөрөнгө оруулалт төлөвлөлтийн судалгаа
  • Дээрх хөтөлбөрт тусгагдсан төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг бэлтгэх зорилгоор төслийн хөрөнгө оруулалтын хамтарсан төвийг байгуулах боломжийг судалж, төвийн үйл ажиллагааны бүтэц, хамрах хүрээг шинжлэх ухаан үндэслэлтэй тодорхойлох

Уул уурхай, хүнд үйлдвэрийн  яам

  1.  

Сэргээгдэх эрчим хүчний технологийн түүхий эдийн судалгаа

 

2017-2019

  • Сэргээгдэх эрчим хүчний технологийн түүхий эд болох лити, никель, кобальт, манган, магни, графитын судалгаа
  • Дээрх ашигт малтмалуудын хүдэржилт, түүний тархалт байршлын зүй тогтлыг хянагч геологийн хүчин зүйлүүдийг нарийвчлан тогтоох
  • Лити, никель, кобальт, манган, магни, графитын хүдрийн эрдсийн найрлага, хүдрийн баяжигдах чанарын судалгаа
  • Дээрх ашигт малтмалуудыг гарал үүсэл хүдэржилтийн төрлөөр системчилж мэдээллийн сан үүсгэх
  • Дээрх ашигт малтмалуудын хэтийн төлөвийг үнэлж цаашдын судалгааны чиг хандлагыг тодорхойлох
  1.  

Төмрийн хүдрээс төмөрлөг бүтээгдэхүүнүйлдвэрлэх  технологийн судалгаа, бүтээгдэхүүний стандарт

 

2017-2018

  • Монгол орны төмрийн хүдрээс бүтээгдэхүүнүйлдвэрлэх технологийн үндсэн схем тодорхойлох
  • Төмрийн хүдрийг боловсруулах орчин үеийн дэвшилтэт технологийг нутагшуулах
  • Төмөрлөг бүтээгдэхүүний олон улсад нийцсэн үндэсний стандарт боловсруулах, батлуулах

 

  1.  

Ашигт малтмалын ордыг ашиглах дэвшилтэт, шинэ технологи боловсруулан нэвтрүүлэх судалгаа

 

2017-2019

  • Нүүрс, хүдрийн ил уурхайн ашиглалтын технологийн судалгаа
  • Уулын үйлдвэрүүдийн тасралтгүй болон мөчлөг-урсгал технологийн судалгаа
  • Манай орны уулын үйлдвэрүүдэд нэвтрүүлэх боломжтой тасралтгүй болон мөчлөг-урсгал технологийн хувилбарууд, сонголт тооцооны аргачлал боловсруулах
  • Монгол орны уул уурхайн нөхцөлд нэвтрүүлэх тохиромжтой тасралтгүй ажиллагаатай тоног төхөөрөмжийг сонгох аргачлал боловсруулах
  • Монгол орны ашигт малтмалын ордуудын уул-геологи, уул-техникийн нөхцлийг судлах, ашиглалтын оновчтой технологийг сонгох онолын үндэслэл, аргачлал боловсруулах
  • Мөчлөг-урсгал болон тасралтгүй ажиллагаатай технологи нэвтрүүлэх ТЭЗҮ төсөл

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

  1.  

Монгол  орны тариалангийн бүсэд нутагшсан буудайн генотип, гурилын технологи шинж чанарын судалгаа

2017-2019

  • Нутагшсан буудайн сортуудын генотип тодорхойлох
  • Манай орны буудайн генотипыг тогтооход хамгийн тохиромжтой молекул маркерүүдийн мэдээллийн сан бүрдүүлэх
  • Сортын генотип, фенотипийг холбосон өгөгдлийн сан бүрдүүлэх
  • Үрийн бодлоготой холбоотой олон улсын байгууллагуудад монгол сортын буудайн генотипийг бүртгүүлэх
  • Сортуудын оюуны өмчийн баталгаажуулт
  • Гурилын чанар сайтай  нутагшсан буудайн сорт, шалгаруулалт
  1.  

Монгол улсын хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн үе шатан дахь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хорогдол, хаягдлын судалгаа

2017-2018

  • Түүхий эдийн анхан  шатны боловсруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ, хагас боловсруулалт, худалдаа, хадгалалт, тээвэрлэлт, хэрэглэгчийн түвшин дэх хорогдол ба хаягдлын тоо хувь хэмжээг хүнсний сүлжээний үе шат бүрээр тодорхойлох
  • Хүнсний хорогдол, хаягдлыг бууруулахад бодлого, эрх зүй, эдийн засаг, дэд бүтэц, технологи, дахин боловсруулалт, ашиглалтын талаар зөвлөмж боловсруулах

 

  1.  

Малын тэсвэрт чанарыг дээшлүүлэх, дархлаа тэтгэх, мах сүүний гарц нэмэгдүүлэх шинэ  бэлдмэлийн

технологи, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд эмийн үлдэгдэл шалгах арга аргачлал, жишиг лаборатори

 

2017-2019

  • Малын тэсвэрт чанарыг дээшлүүлэх, дархлаа тэтгэх шинэ бэлдмэлийн технологи
  • Мах, сүүний гарц нэмэгдүүлэх шинэ  бэлдмэлийн технологи
  • Эрчимжсэн мал аж ахуйн өнөөгийн нөхцөлд эх барих, гинекологийн өвчин, дэлэнгийн үрэвслээс сэргийлэх, оношлох, эмчлэх арга технологи, эдийн засгийн үр ашигтай холбон судлах
  • Үнээний нөхөн үржихүйн чадавхийг нэмэгдүүлэх дааврын бэлдмэл
  • Мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах эмийн бодисын үлдэгдэл тодорхойлох орчин үеийн дэвшилтэт арга
  • Эмийн үлдэгдэл шалгах жишиг лаборатори байгуулах,  эмийн үлдэгдэлгүй мах, сүүг зах зээлд нийлүүлэх арга, технологи
  • Малын эмийн зохистой хэрэглээний заавар, зөвлөмж боловсруулах батлуулах
  1.  

Монгол Улсын махны чиглэлийн үхэр, хонины удам зүйн үнэлгээг хийх, монгол малын махны  тодорхой генийг молекул биологийн аргаар тогтоох судалгаа

 

2017-2019

-       Монгол үхэр болон махны чиглэлийн Сэлэнгэ үүлдэр, Дорнод талын мухар улаан хэвшлийн үхэр, нутагшуулан үржүүлж буй махны чиглэлийн Казахын цагаан толгойт, Герефордын эрлийз, Лимузин, улаан, хар Ангус зэрэг үүлдрийн үхрийн махны тодорхой генийг молекул биологийн аргаар илрүүлэх арга зүй боловсруулах  

-       Монгол орны говийн, төвийн, баруун, зүүн бүсийн мах, мах-өөхний чиглэлийн  хонины махны тодорхой генийг молекул биологийн аргаар илрүүлэх судалгаа

-       Монгол Улсын махны чиглэлийн  Үхэр, хонины махны тодорхой генийн нуклеотидийн дарааллыг тогтоох, тодорхойлох, уг ар

2017.03.13

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

Их сургуулиуд шинжлэх ухааны парктай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Нийслэлийн сургуулиудын чансаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Оюутанд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлт

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Үндэсний бичиг үсэг, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэд оруулахыг чухалчлав.

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Магадлан итгэмжлэл бол мэргэжлийн үйл ажиллагаа юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

"Этүгэн" их сургуулийн нээлттэй өдөрлөг

...

Дэлгэрэнгүй » 2016.05.06

Бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.12.15

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Дээд сургууль төгсөгчдийн дөнгөж 40 орчим хувь нь мэргэжлээрээ ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.03.30

Гэрийн даалгавар хүүхдэд сөргөөр нөлөөлдөг

...

Дэлгэрэнгүй » 2017.01.03

Зургаан настай хүүхдийнхээ найз нь байцгаая

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

“Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны дүнг танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Хүүхдээ баярлуулангаа үндэсний хүүхэлдэйн киног хамт бүтээлцээрэй

...

Дэлгэрэнгүй » 2017.05.24