“Хэл” хааны шударга томилгоо

 

Дээр үед “Үг” гэдэг үй түмэн цэрэгтэй “Хэл” гэдэг хаан байжээ. Хэл хаан үг цэргүүдээ хүн бүхний аманд орж, хэрэг зоригийг хэрхэн бүтээснээр нь эрэмбэлж, чадал сайтайг нь шинэ үг үүсгэх дагавар, арай сулыг нь хоёр үгийг холбох нөхцөл болгон өрлөг жанжнаар өргөмжилсөөр хүчийг хурааж “Хүний хэл” гэх эзэнт гүрэн байгуулж гэнэ. “Хүний төлөө зүтгэх ариун үйлс” туган доороо хоёргүй сэтгэлтэй цэргүүдийг л зогсоох гуйвшгүй дүрэмтэй юмсанжээ, тэд. Хүний төлөө бус өөрийн төлөө зүтгэж, жанжин болох хүсэлтэй хуурмаг нөхдийг хуйтай сэлмээрээ хөөж явуулдаг байсан гэнэ шүү. “Хэл” хааны танилдаа тал засаж, арга залинд автаж, атаа хорслоос айж, ховонд хутгалдаж, хоронд унадаггүй шударга сайхан томилгооны ачаар гүрэн улс нь хөл хөсөр, гар газар, амар жимэр жаргадаг  байж гэнэ. Хэл хааны цэцэн мэргэнийг “Ус” гэдэг хоёр цэргээ хэрхэн удирдаж шинэ аймаг үүсгэсэн тухай нэгэн домгоос сонсоорой. 

Эрт урьдын цагт, энэ цагийн эхэнд шингэн зүйлийг нэрлэдэг “Ус” гэдэг цэрэг нь хавь ойроо ундаалж, хар мууг нь арилгаж цэвэрлээд, хамаг цэрэгтээ тус болдог байжээ. Хэл хаан түүний ачийг хол ойрын хүнээс сонсоод дуудан ирүүлж, гавьяаг нь үнэлж жанжин болгоод, хүний биеэс хорыг нь ялгадаг шингэнүүдийг нэгтгэж “Ялгадаг ус” гэдэг аймаг үүсгэхийг зарлигджээ. “Ус” жанжин зарлигийг биелүүлэх уран арга сэдэж, “С” гэдэг цэрэгтээ заагаад энэ хэргийг бүтээлгэхээр мордуулжээ. “С”  цэрэг ухаантай даргын мэргэн аргыг уйгагүй дагасны хүчээр шүлС, хөлС, хөөС, нуС, нулимС, б**С, ш**С гэсэн “С”-ээр төгссөн олон овогтой “Ялгадас” нэртэй аймгийг байгуулжээ. “Ус” жанжин “С” цэргийнхээ гавьяаг магтаж, итгэл өгч “Баатар” болгон өргөмжилж үүргээ үргэлжлүүлэхийг даалгажээ. “Ус” цэргийн бусдын төлөөх үйлс өөрийг нь жанжин болгож, С гэдэг цэргээ баатар болгосон үлгэр ийн өндөрлөв...

“Егөөтэй 99 тайлбар” номын “Зэрэг нэмэх болзол хангасан үгс”  өгүүллийн хэсгээс

2017.03.31

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

Нийслэлийн сургуулиудын чансаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Магадлан итгэмжлэл бол мэргэжлийн үйл ажиллагаа юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Р.Бат-Эрдэнэ: Дээд боловсролын шинэчлэлийг сүүлийн хоёр жилээр харж болохгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Их, дээд сургуулийн бүртгэл цахим хэлбэрээр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Төгсөлтийн баяр тэмдэглэхийг хориглолоо.

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.27

Хичээлийн шинэ жил угтаж бид ХЭДЭН ТӨГРӨГ үрдэг вэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.08.31

Хүүхдээ баярлуулангаа үндэсний хүүхэлдэйн киног хамт бүтээлцээрэй

...

Дэлгэрэнгүй » 2017.05.24

Энэ жил улсын хэмжээнд нийт 43846 хүн элсэлтийн ерөнхий шалгалт өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

Хариу хүргүүлэх тухай

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагаан сараар нийслэл болон хөдөө орон нутгийн оюутан, сурагчид ялгаатай амарна

...

Дэлгэрэнгүй » 2017.02.14

Цэцэрлэгийн хүүхдийн хоол шимт бодисын хэмжээндээ хүрэхгүй байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.11

1-2 дугаар ангийнхны зуны амралт энэ долоо хоногт эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.22