Өнөөдөр амьдралын тань СҮҮЛЧИЙН ӨДӨР бол юу хийх вэ?

 

Бидний мэдэх алдартнууд, суут хүмүүс ямар зуршилтай байсныг та мэдэх үү?

Жишээлбэл, Бенжамин Франклин өдрийн эхлэлд өөрөөсөө “Би өнөөдөр ямар хэрэгтэй зүйл хийх вэ?”, өдрийн төгсгөлд “Өнөөдөр би ямар хэрэгтэй зүйл хийсэн бэ?” гэж асуудаг байжээ.

Судалгаагаар олон гайхалтай суут хүмүүс энэ мэтчилэн өдрийг асуултаар эхлүүлдэг байсан гэнэ. Суут сэтгэгч Альберт Эйнштейн “Өчигдрөөс суралцаж, өнөөдрөөр амьдарч, маргаашд итгэ. Хамгийн гол нь тасралтгүй дүгнэдэг бай” хэмээн хэлсэн нь ч бий.

Өөрийгөө ажиллуулахад хүч нэмэхэд тус болох дараах асуултуудыг өдөр бүр өөрөөсөө асууж мөн хариулж хэвшээрэй.

ХЭРЭВ ӨНӨӨДӨР МИНИЙ АМЬДРАЛЫН СҮҮЛИЙН ӨДӨР БОЛ БИ ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

2005 онд Стив Жобс Стэнфордын их сургуулийн төгсөгчдөд зориулан үг хэлэхдээ өөрийгөө хорт хавдартай гэдгээ мэдсэн, 33 жилийн турш өдөр бүр толинд харж “Хэрэв өнөөдөр миний амьдралын сүүлийн өдөр бол би юу хийх ёстой вэ?” хэмээн асуудаг байсан ба ямар нэгэн өөрчлөлт хийх ёстой гэдгээ өөртөө өдөр бүр сануулдаг байсан тухайгаа ярьсан юм. “Би удахгүй үхэх болно гэдгээ мэдэж байгаа үедээ л амьдралдаа хамгийн том сонголтыг хийсэн. Удахгүй энэ хорвоог орхино гэдгээ мэддэг байх нь ялагдлын тухай бодохоос зайлсхийх гайхалтай арга байсан. Бид хэдийнээ нүцгэрсэн. Надад одоо юу ч байхгүй. Өөрийн зүрх сэтгэлээ дагахад шалтгаан байх албагүй.”

БИ ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХАРЖ БАЙНА ВЭ?

“Энэ асуулт таны өөрийгөө хэрхэн үнэлж байгааг илэрхийлж байдаг”  хэмээн Wanleo.com сайтын үүсгэн байгуулагч Deena Varshavskaya ярьсан юм. түүний хэлж байгаагаар хүн өөрийгөө янз бүрийн нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож чадаж байгаагаас тухайн хүний үйл хөдлөл өөрчлөгдөж, эцэст нь өөрийгөө танихад тус болох болно хэмээжээ.

Жишээлбэл: хэрэв та өөрийгөө тийм ч чадвартай бизнес эрхлэгч, толгой сайтай оюутан гэж боддоггүй бол яагаад чадварлаг байж чадахгүй байгаагаа тунгаан бодоод үз. Ингэсэн тохиолдолд хэнтэй харилцаж юу ярих хэрэгтэй зэргийг мэдэж, амьдралдаа илүү ухаалаг үйл хөдлөлүүдийг хийж эхлэх болно.

МИНИЙ ГОЛ ХҮЧ ЮУ ВЭ?

Энд таны хэдэн кг-ийг өргөж чадах тухай яриагүйг мэдэж байгаа болов уу. Энэ асуулт таныг ажилдаа дуртай байлгах гол түлхүүр болно гэж VaynerMedia группийн үүсгэн байгуулагч Gary Vaynerchuk хэлжээ. Түүний тайлбарлаж байгаагаар маш олон хүмүүс ажилдаа дургүй байдгийн шалтгаан нь тэд жинхэнэ хүсэл эрмэлзлээ хараахан олоогүй байгаа учраас тэр гэжээ. “Магадгүй тэд цөөн хэдэн зүйлийг сайн хийж чаддаг, тиймдээ ч түүн дээрээ ажиллаж байгаа нь тэр юм. Гэсэн ч тэд хамгийн их хүсдэг, насан туршдаа хийсэн ч уйдахгүй тэр зүйлээ олоогүй байгаад л асуудал байгаа юм” гэжээ.

“Хүсээгүй дүрдээ хүчээр тоглох хэрэггүй. Оронд нь хайран цаг хугацааг өөрийн хүч чадлаа нээж олоход зарцуулбал үлдсэн амьдралынхаа туршид хүсэж байгаа зүйлээ хийж чадна” хэмээн тэрээр зөвлөв.

БИ ЯМАР БЭРХШЭЭЛИЙГ ТУУЛАХАД БЭЛЭН БАЙНА?

“Аз жаргал үргэлж тэмцлийг шаардаж байдаг. Түүнчлэн бид юуны төлөө тэмцэж байгаагаа ч ойлгодог байх шаардлагатай” хэмээн Mark Manson өөрийн хувийн блогтоо нийтэлжээ. Юу таны амжилтыг тодорхойлдог вэ гэдэг нь та юунд баяртай байдаг тухай биш юм. Харин асуулт нь та тэмцэж үлдэхийн тулд ямар бэрхшээлийг туулахад бэлэн байгаа тухай юм. Таны туулсан амьдралын чанарт сайхан туршлагууд байх ч сөрөг туршлагууд ч байдаг.  Тиймээс замдаа тулгарах бэрхшээл бүрийг хүлээн зөвшөөрч, давж чаддаг байх хэрэгтэй.

БИ ЗӨВ ЗАМААР АЛХАЖ ЯВНА УУ?

Бид тодорхой хугацааны туршид их, бага хэмжээгээр амьдралдаа ямарваа өөрчлөлт хийсээр байдаг. Өмнөх амьдралаас одоо байгаа байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ? Ямар шалтгааны улмаас өөрчлөлт гарсан, үр дүн нь эерэг эсвэл сөрөг байсан уу? гэдгийг анзаарч байгаарай. Алхах зөв замаа олсон тохиолдолд цааш гүйхэд ч хялбар байх болно.

ОДОО ЯМАРХУУ БАЙНА ДАА?

Нэгэн танил залуу маань Европыг бүхэлд нь тойрон аялна гэсэн зорилго тавьж 2 жилийн хугацаанд аяллаа үргэлжлүүлсэн. Аяллынхаа төгсгөлд зорьсон газраа хүрээд “Одоо ямархуу байна даа?” гэж өөрөөсөө асуусан тухай твиттертээ жиргэсэн байхыг олж харлаа. Тэр хүссэндээ хүрсний дараах өөрөөсөө асуух асуулт нь бидэнд тавигддаг хамгийн энгийн, үнэн хирнээ чухал асуулт. Бид энэ асуултыг өдөр бүр сонсдог хирнээ тэрхүү жиргээг уншсаны дараа арай өөрөөр сонсож ойлгодог болсон юм.

МИНИЙ АМЬДРАЛЫН ЧУХАЛ ХҮМҮҮС ХАЖУУД МИНЬ БАЙНА УУ?

Энэ сэдвийг сонсоход л хамгийн түрүүнд гэр бүл гэж хүн бүрийн толгойд орж ирдэг. Гэхдээ та өдөрт хамтдаа хамгийн их цагийг өнгөрөөдөг 5 хүнийг л бодоод үзээрэй. Бидний гэр бүлээс өөр хүмүүс байх вий. Тэдгээр таван хүн таныг зөв хүн байхад хэрхэн дэм болж чадах тухай ч бодоод үз. Эсвэл та өөрийнхөө цагийг үнэтэй гэж бодолгүй таны цагийг ч үрэн таран хийдэг хүмүүстэй хамт байгаа юм биш биз? Тэд тархиа цэнэглэхээс илүү тархиа гашилгаж тэрхүү ээдрээтэй сэдвээ тантай хуваалцахаар ирсэн бол та яагаад тэднийг зоригжуулж, урам өгөхөд хайран цагаа үрэх ёстой гэж?

Найз нөхдийн хүрээллээ нэг хараад үзээрэй. Өөртэйгөө ижил сонирхол, үнэт зүйл, таны хувийн хөгжил, цаг хугацааг эрхэмлэдэг төдийгүй мэдлэг, нөхөрлөл зэрэг бүх зүйлийг өгч чадах тэдгээр хүмүүсээр нөхөрлөлийн хүрээллээ бий болго.

2017.05.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

"Цахим номын сангийн өнөөгийн байдал, цаашдын төлөв"

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“САЙДЫН ЦАГ” УУЛЗАЛТАД БСШУ-НЫ САЙД Л.ГАНТӨМӨР ОРОЛЦЛОО

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

УЛСЫН ШАЛГАЛТЫН ТОВ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтын онцлог

...

Дэлгэрэнгүй » 2017.02.02

Нийслэлийн сурагчдын гуравдугаар улирлын амралт Пүрэв гарагаас эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.21

“Номоо солилцъё” өдөрлөг төв талбайд болно

...

Дэлгэрэнгүй » 2017.01.06

"Уул уурхайг дагаж хамгийн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хөндөгддөг"

...

Дэлгэрэнгүй » 2017.10.25

Оросын холбооны улсын Роснефть компанийн тэтгэлгээр суралцуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.11

20 жилийн дотор устаж үгүй болох 5 мэргэжил

...

Дэлгэрэнгүй » 2018.01.30

О.Шинэбаяр: Хүүхэд эцэг, эхтэйгээ тоглох илүү сонирхолтой байдаг

...

Дэлгэрэнгүй » 2017.06.02

Улаанбаатар, Эрээн хотууд боловсролын салбарт хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.08.15