Г.Чулуунбаатар: Би салбарын асуудлыг “оношлохоос” ажлаа эхэлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдаар академич Г.Чулуунбаатар өнөөдөр томилогдож, ажлаа хүлээн авлаа.  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдад нэр дэвшигчийг томилуулах саналаа өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан бөгөөд түүнийг БСШУС-ын сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.2 хувь нь дэмжсэн.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат шинэ сайдад тамгыг нь хүлээлгэн өгөхдөө “Хэдийгээр хариуцлага алдсан хэмээн салбарын сайд нь огцорсон боловч өнгөрсөн хугацаанд өрнөсөн бүх асуудал ганц сайдын буруугаас  болоогүй юм шүү. Үүнийг БСШУСЯ-ны бүх ажилтан, албан хаагч, дарга, удирдлагууд дор бүрнээ сайтар тунгааж бодоорой. Салбарын сайд огцорсноор асуудал  шийдэгдэхгүй. Тиймээс шат, шатандаа хариуцлага тооцох асуудал байгаа гэдгийг зориуд тэмдэглэн хэлмээр байна. Ажлаа хүлээж авсан сайд та Монгол Улсын зүрх, тархи болсон хамгийн чухал салбарт алдаа, дутагдал гаргалгүйгээр хурдтай, ёсзүйтэй, хариуцлагатай ажиллахыг хүсье” гэв.

Харин БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Миний ажил асуудлыг оношлохоос эхэлнэ. Өөрөөр хэлбэл, БСШУСЯ-ны дотор болон гадна өрнөж буй үйл явдал, алдаа дутагдал, болохгүй байгаа асуудал юунаас эхтэй вэ гэдгийг оношлохоос эхэлнэ. Гэхдээ зөв оношлох хэрэгтэй. Түүний дараа хариуцлагын асуудал яригдана. Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил ажилласан хүний хувьд би энэ салбарыг гадарлана. Гэхдээ багш, судлаач байх нь төрийн бодлогыг хэрэгжүүлэхээс ялгаатай ажил юм. Тиймээс баг, хамт олныхоо тусламж, дэмжлэгтэйгээр сайн ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэж хэллээ.

2017.06.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Оюутанд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлт

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Үндэсний бичиг үсэг, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэд оруулахыг чухалчлав.

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Магадлан итгэмжлэл бол мэргэжлийн үйл ажиллагаа юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

ЭЕШ-ын журам 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Дээд боловсролыг хөгжүүлэх нь: Зүүн Азийн бүтээмж, өсөлтийг хангахад шаардагдах ур чадвар, судалгаа шинжилгээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Гадаадад суралцах их сургуулиа хэрхэн зөв сонгох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Р.Бат-Эрдэнэ: Дээд боловсролын шинэчлэлийг сүүлийн хоёр жилээр харж болохгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

О.Шинэбаяр: Хүүхэд эцэг, эхтэйгээ тоглох илүү сонирхолтой байдаг

...

Дэлгэрэнгүй » 2017.06.02

Зуслангууд ирэх сарын 10-наас хүүхдээ хүлээж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.24

"Этүгэн" их сургуулийн нээлттэй өдөрлөг

...

Дэлгэрэнгүй » 2016.05.06

Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай гэрээ байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.01.31

Мэргэжилтнүүд эдгээр 16 програмчлалын хэлийг мэдэж байхад хаа ч гологдохгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.10.17

Хүүхдээ улсын аль цэцэрлэгт бүртгүүлж болохыг харна уу

...

Дэлгэрэнгүй » 2018.05.21

Сурагчдын амралтыг энэ сарын 27 хүртэл сунгажээ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.18

Broadway рекламаа үнэгүй хийлгэж, иргэдийг хуурчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.06.17