Нээлттэй өдөрлөг: Эзнээ хүлээж буй 20.000 ажлын байранд иргэдийг бүртгэнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг 2017 оны 6 дугаар 19-20-ны өдрүүдэд буюу ирэх долоо Даваа, Мягмар гарагт болох гэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар нь Монгол Улсын 865 мянган өрх, 3 сая гаруй иргэнд хүрч үйлчилдэг бодлого, үйл ажиллагаа явуулдаг томоохон салбар юм. Энэ утгаараа өдөрлөгийн үеэр нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бүлгүүд, гэр бүл-хүн амын хөгжил, нийгмийн халамжийн зэрэг олон талт бодлого, хууль эрх зүйн танилцуулга, арга хэмжээ, үйлчилгээ нэг дор цугларна. Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдэд хэрэгтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Мөн харьяа байгууллагууд, судалгааны төвүүдээс гадна ажил олгогч аж ахуйн нэгжүүд өдөрлөгт оролцож иргэдийг нээлттэй ажлын байранд сонгож авах юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг нь 6 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдана. Хамгийн том хөдөлмөрийн бирж ажиллаж 20.000 ажлын байранд 60 орчим ААН иргэдийг бүртгэнэ. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байрны, цалин хөлсний асуудлаар төрөөс баримталж буй бодлого, эрх зүйн шинэчлэлийг танилцуулна. Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг зөв зохистой зарцуулах зорилгоор хэрэгжүүлж буй эмчилгээ оношилгооны үнийн чөлөөлөлт, эмийн үнийн хөнгөлөлт болон бусад үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн суралцагч, төгсөгчид ур чадвараа үзүүлж, барилгын загвар үзүүлэн байгуулж, хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа дэлгэнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр ч үзлэг явуулж, анхны тусламжийн үйлчилгээ сургалт зохион байгуулах юм байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаарх бүрэн мэдээллийг Сүхбаатарын талбайд 19, 20-ны өдөр ирсэн иргэн бүр авах боломжтой гэнэ.

 
 

2017.06.17

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.12.11

Өнөөгийн боловсролын өнгө төрх

...

Дэлгэрэнгүй » 2017.11.16

БСШУС-ын сайд цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нарт албан тоот хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.11.13

Монголын эмийн сангуудын хөгжил нэг шатаар урагшиллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.11.03

Ц.Цогзолмаа: Багш нарынхаа цалинг нэмэгдүүлэх асуудал дээр тууштай зогсоно

...

Дэлгэрэнгүй » 2017.11.03

Этүгэн их сургуулийн 2017 оны элсэгчдийн сагсан бөмбөгийн аваргууд тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.11.03

Сурагчдын амралт өнөөдрөөс эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.11.03

Танилц: 2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтын сургуулиудын эрэмбэ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.30

Курсын ажил бичих заавар

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

"Цахим номын сангийн өнөөгийн байдал, цаашдын төлөв"

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Цэцэрлэгт анхлан явж байгаа хүүхдийг уйлуулахгүй байх аргачлал боловсруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

Мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2016.09.01

Дотуур байранд амьдрах оюутнууд эрүүл мэндийн шинжилгээ өгнө

...

Дэлгэрэнгүй » 2016.08.31

ОХУ-ын Санхүүгийн их сургууль манай төгсөх ангийн суралцагчдын дунд шалгаруулалт зохион байгуулж, 5 суралцагчдад тэтгэлэг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.11

Цэцэрлэгийн хүүхдийн хоол шимт бодисын хэмжээндээ хүрэхгүй байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.11

Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Ц.Жаргалантуул: Бүртгэлийн үед зөрчил гардаг учраас үл хөдлөхийн гэрчилгээг шаардаж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2016.08.12

Оюутаны хөнгөлттэй зээл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.12