Үнэ төлбөргүй сургалтад суух залуучуудыг бүртгэж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” ("MKIT") сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлэхээр “Мэдээллийн технологийн сургалтын төв”-д үнэ төлбөргүй суралцах  хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С. Сүх-Очир “Тус төв нь нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, сурган, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх зорилгоор  компьютерын өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, систем админстратор, өгөгдлийн сан зэрэг нарийн мэргэжлийн зургаан  төрлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулах юм. Мөн Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төвөөр дамжуулан залуучуудыг сайн дурын ажилд уриалж, тусч соёлыг дэлгэрүүлж, нийгмийн сайн сайхны төлөө залуучуудын бодит оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэлийн залуучуудын сайн дурын төв”-ийг нээн ажиллуулж байна. Манай төвд хандсанаар сайн дурын ажил хийсэн залуучуудыг мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, ажил хийсэн цагийг баталгаажуулан гэрчилгээ олгоно. Залуучууд сайн дурын ажил хийснээр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, гадаад дотоодын их дээд сургуульд суралцах, төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд ажилд ороход ажлын туршлага, давуу тал болох юм. Одоогийн байдлаар бид залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулах 50 гаруй төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэлээ.

Сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд бидэнтэй холбогдон нийгмийн сайн сайхны төлөөх үйлст нэгдэхийг уриалж байна. Тус хөгжлийн төвд залуучуудын хобби клуб, бизнес инкубатор төв нээгдээд удаагүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар пэйж хуудаснаас авна уу.

/https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/?hc_ref=PAGES_TIMELINE&fref=nf/.

Мөн мэдээллийн технологийн нарийн мэргэжлийн сургалтуудад үнэ төлбөргүй суралцахыг хүсвэл 70122999 дугаарт холбогдоорой гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

2017.06.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Номын баяр” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-нд болно

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

“Монгол Улсын Их Сургуулиар аялъя-2018” өдөрлөгт урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Монгол эрдэмтдийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах суваг нээгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.16

Ц.Цогзолмаа: Өнөөдөр дэлхийд 400 мянган төгрөгийн цалин авдаг багш хаана ч байхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.05.16

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

Их дээд сургууль нь 100 хувь ҮНЭГҮЙ 8 орон

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцогчдын АНХААРАЛД

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

БСШУСЯ: Сурагчдаас төлбөр, хураамж, хандив авахыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Их сургуулиуд шинжлэх ухааны парктай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“САЙДЫН ЦАГ” УУЛЗАЛТАД БСШУ-НЫ САЙД Л.ГАНТӨМӨР ОРОЛЦЛОО

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Монгол оюутнууд суралцах боломжтой гадаадын Засгийн газрын тэтгэлгүүд

...

Дэлгэрэнгүй » 2017.01.20

“Би Хэн бэ”:Найдангийн Түвшинбаяр

...

Дэлгэрэнгүй » 2016.12.19

Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол яах вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.03.23

ЕБС-ын сурагчдын зуны амралтын хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Өнөөдөр Монгол хүн сансарт анх ниссэн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2017.03.22

Сурагчдын амралт эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.25

Нийслэлд найман цэцэрлэг шинээр нэмэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.08.15