Чингэлтэйн 11-р хороонд 175 хүүхдийн цэцэрлэг барина

 Чингэлтэй дүүргийн 11 хороонд 175 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга баригдахаар шав тавих ёслолоо хийлээ. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 5, 11 дүгээр хороонд цэцэрлэггүй байсан бөгөөд 11 дүгээр хороонд цэцэрлэг баригдсанаар хорооны иргэдийн хүүхдүүдийн сурч хөгжих боломж нэмэгдэхээс гадна ойр орчмын цэцэрлэгүүдийн ачаалал буурч хамран сургалт нэмэгдэх юм. Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, НИТХ-ын төлөөлөгч н.Үнэнбат, ЧД-ийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн нар оролцлоо.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэд маань бүгд надаас ганц зүйлийг хүсч байсан юм. Энэ бол хороондоо хүүхдийн цэцэрлэгтэй болж аав ээжүүд маань ажил төрлөө ар гэрлүүгээ санаа зоволтгүй хийхсэн гэсэн хүсэлт юм. Энэ хороонд цэцэрлэгийн насны 617 хүүхэд байдаг ч ганц ч цэцэрлэггүй. Олон жилийн турш цэцэрлэг баригдах асуудал хөрөнгө мөнгө болон газрын асуудлаас болж хойшилж ирсэн. Тиймээс энэ асуудалд цэг тавихыг би чин сэтгэлээсээ хүсч байна. Ямартай ч хөөцөлдсөөр өнөөдөр шинэ цэцэрлэгийн шавь тавих түвшинд хүрч асуудал шийдвэрлэгдэж 175 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг барих үүд хаалга санхүүгийн хувьд ч, газрын хувьд ч нээгдлээ. Одоо цаг алдалгүй чанартай гүйцэтгэх компанитай тулж ажиллах үе эхэллээ. Гүйцэтгэгч компаниас их зүйл шалтгаална” гэлээ.

2017.06.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.10.17

"Тоос, тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог"

...

Дэлгэрэнгүй » 2017.10.16

О.Болорсүх: Сонсох чадвар нэгэнт алдагдсан бол түүнийг бүрэн эмчлэх, нөхөн сэргээх боломжгүй

...

Дэлгэрэнгүй » 2017.10.12

Г.Билгүүн: Амьдралын шинэ хэв маягт тохирсон шинэ стандарт л хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.10.05

“ХАБЭА, Мэргэжлээс шалтгаалах өвчний оношлогоо, урьдчилан сэргийлэлт” сэдэвт онол практикийн бага хурал болж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.10.03

Олон жилийн түүхийг харуулсан, түүхт олон машины парад анх удаа зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.10.02

ХНХЯ болон түүний харъяа байгууллагуудын дунд спортын арга хэмжээ зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.10.02

Монгол үйлдвэр дэлхийн стандартаар баталгаажлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.09.29

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

"Цахим номын сангийн өнөөгийн байдал, цаашдын төлөв"

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний II хурал амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Их сургуулиуд шинжлэх ухааны парктай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Оюутанд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлт

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Үндэсний бичиг үсэг, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэд оруулахыг чухалчлав.

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Оюун ухаан тэлэх гайхалтай 10 дасгал

...

Дэлгэрэнгүй » 2017.02.09

Монголын урлагийн арга хэмжээ Москвад зохиогдлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

Зөв бодолтой, эерэг хандлагатай иргэнийг бага наснаас нь эхлэн бэлдэх хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.22

Согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Сургуулиудад шалгалт хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.21

СУДАЛГАА: Англи хэлний сургалтын төвүүдийн үнэ болон цагийн мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2017.05.15

Ой тогтоолтоо сайжруулах энгийн арга

...

Дэлгэрэнгүй » 2016.12.08

Зургаан нас сургуульд орох нас мөн үү

...

Дэлгэрэнгүй » 2016.12.07