Г.Өнөрбаяр: Энэ онд 45000 ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавьсан

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа юм. Мөн  хөдөлмөрийн бирж ажиллаж 20.000 ажлын байранд 60 орчим ААН иргэдийг бүртгэж байна.

Ингээд энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраас тодрууллаа.

-Өдөрлөгийн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ямар ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагууд 21 аймагт зэрэг нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд 60 гаруй аж ахуйн нэгжүүд 20000 ажлын байранд иргэдийг бүртгэж байна. Энэ бүртгэл маргааш ч үргэлжилнэ. Тиймээс ажлын байр хайж байгаа хүмүүс ирээд бүртгүүлэх боломжтой нээлттэй байгаа гэдгийг хэлмээр байна.

-Иргэдийг ажлын байранд бүртгэх ажил цаашид үргэлжлэх үү. Зөвхөн нээлттэй хаалганы өдөрлөгөөр л бүртгэх үү?

-Үргэлжилнэ. Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн бодлого явуулж байна. Энэ жил 45000 орчим ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавьсан. Үүнээс өнөөдөр 20000 ажлын байрыг нь бүртгэж байгаа юм. Цаашдаа ажлын байрыг нэмэгдүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлнэ. Эхлүүлээд ч явж байна. Тодруулбал, энэ сард хөдөлмөр эрхлэлтийг дэмжих том төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд залуучууд, ахмадууд, эмэгтэйчүүдийн ажлын  байраар хангаж , ажлын байр нэмэгдүүлэх чиглэлийг хэрэгжүүлнэ.

-Гадаадаас ажиллах хүч авах тоо хэр их нэмэгдэж байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газар гадаадаас ажиллах хүч авах асуудлаар тодорхой бодлого боловсруулж байгаа. Тодруулбал, Засгийн газраас Гадаадаас ажиллах хүч авахад 50 хувь нь монголчуудаас бүрдүүлнэ гэсэн зорилт хэрэгжүүлсэн. Энэ зорилтын хүрээнд Ерөнхий  сайдын захирамжаар Гадаадад ажиллах хүч авдаг аж ахуйн нэгжүүдийг шалгах ажлын хэсэг гарч байгаа. Тун удахгүй нэгдсэн тоо гарна.

-“Старт ап” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөөч?

-Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд олсон бас нэг том зорилт бол залуучуудын бизнесийг дэмжих “Старт ап” хөтөлбөр.  Энэ хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүд, их дээд сургууль төгссөн оюутан залуучууд, мэргэжлийн сургууль төгссөн залуучуудын гарааны  бизнесийг дэмжих жижиг бизнесийн зээлийг олгоно гэсэн бодлого зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас аймаг дүүрэг болгонд залуучуудын “Старт ап” хөтөлбөрийг баталж өгсөн байгаа. Гарааны бизнесийг  сонирхож байгаа залуучууд харьяа дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн газарт очиж мэдээлэл авах, мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын харьяа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мэдээлэл авах боломжтой" гэлээ. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилж байна. Өдөрлөгийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байрны, цалин хөлсний асуудлаар төрөөс баримталж буй бодлого, эрх зүйн шинэчлэлийг танилцуулж, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг зөв зохистой зарцуулах зорилгоор хэрэгжүүлж буй эмчилгээ оношилгооны үнийн чөлөөлөлт, эмийн үнийн хөнгөлөлт болон бусад үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч байна.

Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн суралцагч, төгсөгчид ур чадвараа үзүүлж, барилгын загвар үзүүлэн байгуулж, хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа дэлгэжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр ч үзлэг явуулж, анхны тусламжийн үйлчилгээ сургалт зохион байгуулж байна. 

Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдэд хэрэгтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгч оролцож байна. 

2017.06.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Номын баяр” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-нд болно

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

“Монгол Улсын Их Сургуулиар аялъя-2018” өдөрлөгт урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Монгол эрдэмтдийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах суваг нээгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.16

Ц.Цогзолмаа: Өнөөдөр дэлхийд 400 мянган төгрөгийн цалин авдаг багш хаана ч байхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.05.16

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

Их дээд сургууль нь 100 хувь ҮНЭГҮЙ 8 орон

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцогчдын АНХААРАЛД

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

БСШУСЯ: Сурагчдаас төлбөр, хураамж, хандив авахыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Их сургуулиуд шинжлэх ухааны парктай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“САЙДЫН ЦАГ” УУЛЗАЛТАД БСШУ-НЫ САЙД Л.ГАНТӨМӨР ОРОЛЦЛОО

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.10.17

800 гаруй номыг багтаасан апликэйшн

...

Дэлгэрэнгүй » 2016.09.14

Оюун ухаан тэлэх гайхалтай 10 дасгал

...

Дэлгэрэнгүй » 2017.02.09

Төрийн өмчит ЕБС-иудын сонгон шалгаруулалтад урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.08.17

Мэргэжлээ зөв сонгоорой

...

Дэлгэрэнгүй » 2018.03.07

“Сайн оюутан” хөтөлбөр 100 тэрбумын санхүүжилттэй ч хэрэгжих эсэх нь тодорхойгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

Ж.Ган-Эрдэнэ: Математикийн шалгалтын сэдвийг шинээр боловсруулж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.26

Төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.06.16