280 хүүхдийн “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ын барилгын ажлын шав тавих ёслол боллоо

 

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ын барилгын ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Тус хороонд бага сургууль цэцэрлэгт хамрагдах 680 гаруй хүүхэд амьдардаг аж. Одоогоор ерөнхий боловсролын сургууль байхгүй бөгөөд 80 хүүхдийн ганц цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

“Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ын барилгын ажлын шав тавих ёслолын арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн мөрийн хөтөлбөрт “Хороо бүрийг сургууль, цэцэрлэгтэй болгоно” гэж  тусгасан. Үүний дагуу нийслэлд 72 сургууль, цэцэрлэгийг барихаар төлөвлөсөн. Энэ ондоо багтаад 30 барилга хүлээлгэж өгөх зорилго тавин ажиллаж байна.

Мөн Засгийн газрын концевциор 3 ээлжээр хичээллэж байгаа 28 сургуулийн барилгын өргөтгөлийн ажил хийгдэнэ. Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургуулийн барилгын ажил эхлүүлнэ. Тэгэхээр бидний тавьсан зорилго давуулан биелэгдэнэ гэж ойлгож байгаа.

Өнөөдрийн шавыг нь тавьж буй хороонд бага сургууль байхгүй. Байгаа ганц цэцэрлэг нь тухайн хорооныхоо иргэдийн ачааллыг дийлдэггүй.  Тиймээс өнөөдөр 280 хүүхдийг хүлээн авах хүчин чадал бүхий сургууль цэцэрлэгийн барилгын шавыг тавьж байна. Гүйцэтгэгч компани нь шуурхай ажиллаж энэ хорооны хүүхдүүд удахгүй сурч боловсрох тохилог орчинтой болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Тус хорооны иргэд тулгамдаж байсан хамгийн гол асуудлыг ийнхүү шийдвэрлэхээр эхлүүлж байгаад талархал илэрхийлж байлаа. Барилгын ажлын уг төслийг хэрэгжүүлэгчээр  “Рич голден буллс эдукэшн” ХХК ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2017.06.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

Гадаадад төгсөгч залуус нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Цэцэрлэгийн бүртгэл цахимаар явагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

2019 онд улсын хэмжээнд 85 цэцэрлэг, 62 сургууль ашиглалтад орно

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

ЭЕШ-ын дүн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

ЭЕШ-ын батламж хуудсыг энэ сарын 5-наас өмнө тарааж дуусгана

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

“Оюутан цэрэг-2018” сургалтын нээлт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Фейлак гэрэл зургийн урандаанд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

УЛСЫН ШАЛГАЛТЫН ТОВ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Нийслэлийн сургуулиудын чансаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Р.Бат-Эрдэнэ: Дээд боловсролын шинэчлэлийг сүүлийн хоёр жилээр харж болохгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Их, дээд сургуулийн бүртгэл цахим хэлбэрээр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Сурагчид мянган хуудастай ном бүтээлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

“Монголын нууц товчоо” хатгамал номын нээлт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Боловсрол хөгжил дэвшлийн мөнхийн хөдөлгүүр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Сингапур улстай оюутан солилцох талаар зөвшилцлөө

...

Дэлгэрэнгүй » 2018.05.21

800 оноо авсан сурагч 1.5 сая төгрөгийн шагналтай

...

Дэлгэрэнгүй » 2018.05.10

ЭЕШ-ын цахим бүртгэл эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.11

Ирээдүйгээ санхүүжүүл: Сурч боловсрох эрхийг яг одоо эдлүүл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

ОХУ-д суралцах тэтгэлэг зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

Сурагчдын амралт энэ сарын 30-нд эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

"Би залуу багш" сургалтад амжилттай оролцсон 10 багш БНХАУ-д туршлага судална

...

Дэлгэрэнгүй » 2018.05.10

Турк сургуулийн сурагчдын эрх ашиг хөндөгдөж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14