Мэдээллийн нэгдсэн систем хоцрогдолгүй ажиллах боломж бүрдлээ

 

 

 

БСШУСЯ, "Монголын цахилгаан холбоо" ХК хамтран ажиллах санамж бичиг /2017.09.07/ байгууллаа. Санамж бичигт БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ган-Эрдэнэ, "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн гүйцэтгэх захирал М.Алтан-Очир нар гарын үсэг зурав. "Монголын цахилгаан холбоо" ХК алслагдсан сум суурин газарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэх нийгмийн хариуцлага хүлээн ажиллаж байна. Тиймээс ч БСШУСЯ-ны Боловсролын нэгдсэн сүлжээ үүсгэх ажлын хүрээнд тус  салбарыг дэмжин ажиллахаар санамж бичиг үзэглэлээ.

БСШУСЯ-с салбарын мэдээллийн нэгдсэн сүлжээ үүсгэж, байгууллагуудыг холбооны дэд бүтэцтэй холбох ажлыг 2008 оноос эхлүүлжээ. Энэхүү ажлыг  улсын төсвийн хөрөнгөөр болон гадны төсөл, хөтөлбөрийн хүрээнд шат дараатай хийж ирсэн юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 132, 21 аймгийн 200 гаруй, сумын 350 орчим ЕБС-д интранет болон интернэт үйлчилгээг үзүүлж байна.

2015 оноос “Шинэ зууны боловсрол төсөл”-ийг хэрэгжүүлэн улсын хэмжээнд холбооны дэд бүтэцтэй холбогдоогүй байгаа бүх ЕБС, сумын төвийн цэцэрлэгүүдийг шилэн кабелиар холбооны дэд бүтэцтэй холбох, сүлжээний зангилаа төхөөрөмж болон төгсгөлийн төхөөрөмжийг шинэчилж дуусч байна.

Нэгдсэн сүлжээ үүсгэхэд холбооны салбарын дэд бүтэц, хот хоорондын тоон урсгал, виртуал хувийн сүлжээ, интернэт үйлчилгээ зэрэг технологийн олон шийдлийг цогцоор шийдвэрлэх шаардлагатай болдог. Харин энэхүү санамж бичгийг байгуулснаар "Монголын цахилгаан холбоо" ХК дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх юм.

ЕБС-иуд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах ажил хийгдсэнээр Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт 10GB –ийн сүлжээ, 19 аймаг, бүх сумын төвд 1GB –ийн сүлжээ үүсгэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд бүх ЕБС, сургуулийн өмнөх боловсролын байгууллага нэгдсэн сүлжээний төвд өндөр хурдаар холбогдоно.

Улмаар боловсролын салбарын мэдээллийн систем "Real time" буюу хугацааны хоцрогдолгүй ажиллах бүрэн боломжтой болж байгаагаараа онцлог. Мөн цахим сургалтын систем нэвтрүүлэх, онлайн сургалт, номын сан, контент зэрэг цахим үйлчилгээнүүд орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүртээмжтэй хүрэх ач холбогдолтой юм.

2017.09.13

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

Гадаадад төгсөгч залуус нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Цэцэрлэгийн бүртгэл цахимаар явагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

2019 онд улсын хэмжээнд 85 цэцэрлэг, 62 сургууль ашиглалтад орно

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

ЭЕШ-ын дүн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

ЭЕШ-ын батламж хуудсыг энэ сарын 5-наас өмнө тарааж дуусгана

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

“Оюутан цэрэг-2018” сургалтын нээлт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Фейлак гэрэл зургийн урандаанд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

УЛСЫН ШАЛГАЛТЫН ТОВ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Нийслэлийн сургуулиудын чансаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Р.Бат-Эрдэнэ: Дээд боловсролын шинэчлэлийг сүүлийн хоёр жилээр харж болохгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Их, дээд сургуулийн бүртгэл цахим хэлбэрээр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Сурагчид мянган хуудастай ном бүтээлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

“Монголын нууц товчоо” хатгамал номын нээлт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Боловсрол хөгжил дэвшлийн мөнхийн хөдөлгүүр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Чингэлтэйн 11-р хороонд 175 хүүхдийн цэцэрлэг барина

...

Дэлгэрэнгүй » 2017.06.19

Хүрхрээ лигийн нээлтэнд оддууд цугларлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.29

Мэргэжилтнүүд эдгээр 16 програмчлалын хэлийг мэдэж байхад хаа ч гологдохгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.10.17

Ирэх намар хоёр настнуудаа аль ЦЭЦЭРЛЭГТ элсүүлэх вэ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.22

Дэлхийн хамгийн сонин хэл тодорчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.15

Зуслангууд ирэх сарын 10-наас хүүхдээ хүлээж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.24

800 гаруй номыг багтаасан апликэйшн

...

Дэлгэрэнгүй » 2016.09.14

Үнэ төлбөргүй сургалтад суух залуучуудыг бүртгэж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.06.19