Удахгүй бүх Багш нар интернэтээр хичээлээ заадаг болно

 

Энэ бол таны оюуны бүтээлийг олонд түгээх онлайн талбар юм. Мөн нөгөө талаараа өөрт хэрэгтэй мэдлэг, мэдээллийг маш нарийн түвшинд хүлээж авах боломжтой онлайн сургалт, онлайн контентийн платформ юм. Тухайлбал та оюуны бүтээл туурвигч /Багш, Судлаач, Эрдэмтэн, Сонирхогч/ бол манай Amjilt.com сайтаар дамжуулан өөрийн оюуны бүтээлээ бусдад түгээж зааж сургаж болно.

Энгийн нэг жишээ авъя.

… дугаар сургуулийн Монгол хэлний багш Болд өөрийн олон жил багшалсан туршлага мэдлэг чадвараа ашиглан Монгол хэлний мэдлэгийг маш хялбараар олгох гарын авлага зохиожээ гэж бодъё. Харин энэхүү гарын авлагаа олон хүмүүст хүргэмээр байв ч таньдаг сурагчиддаа тайлбарлахаас хэтрэхгүй байгаа мөн яаж олон хүнд хүргэхээч мэдэхгүй байгаа.

Харин Amjilt.com сайт бий болсоноор Болд багш шиг хүмүүс өөрийн бүтээсэн оюуны бүтээлээ яг хэрэгтэй хүнд нь цаг алдахгүйгээр хүргэх боломж нээгдэж байгаа юм. Болд багш өөрийн бүтээсэн гарын авлагаа ном хэлбэрээр, бичлэг хэлбэрээр, бүр аудио байдлаар, зурган байдлаарч ч бусдад түгээх боломжтой.

Тэр ч бүү хэл зөвхөн номоо худалдаалахаас гадна Амжилт.ком дээр онлайн бүлэг үүсгэж тухайн бүлэгтээ өөрөөс нь мэдээлэл авахыг сонирхосон хүмүүсийг элсүүлж шууд самбар дээр контент зааж буй мэт онлайнаар орон зай цаг хугацаанаас үл хамааран контент заах ч боломжтой. Болд багш өөрийн энэ бүтээлээ төлбөртэйгээр түгээсэн ч болно.

Шаардлагатай гэж үзвэл төлбөргүй түгээсэн ч болно. За одоо харин нөгөө талаас нь харъя.

Их сургуулийн Биологийн факултетийн оюутан Чимэгээ Amjilt.com сайт дээр өөр нэгэн багшийн байршуулсан Эсийн онолын тухай маш дэлгэрэнгүй лекц олж харжээ гэж бодъё. Лекцийг оруулсан багш лекцээ 1000 төгрөгөөр үнэлсэн байж Чимэгээд 1000 төгрөг төлөөд авах нь асуудал биш боловч багшаас хэд хэдэн юм тодруулаад асуучихмаар байдаг. Яг энэ тохиолдолд Amjilt.com сайт аль аль талд нь давуу талыг бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл Чимэгээ лекцийг оруулсан багшаас хэд хэдэн юм тодруулах шаардлага гарвал тухайн багштай шууд чатлаж болно, дүрсээ харж ярьж болно, нөгөө багш нь бүлэг үүсгэсэн бол бүлэгт нь элсэж орж онлайн зөвлөгөө авсан ч болно.

Бүр дэлгэрэнгүй хэлвэл онлайн контентийг зүгээр ч нэг худалдаад авчихгүй контент бүтээгч худалдан авагч хоёрыг холбож өгөх боломжийг бүрдүүлсэн нь Amjilt.com ий давуу тал юм.

За тэгээд Amjilt.com сайт дээр оюуны бүтээл туурвил дүрс бичлэгээр, аудио хэлбэрээр, зурган хэлбэрээр, текстэн хэлбэрээр, өөр програмчлагдсан байдлаар, тест байдлаар, ном байдлаар гэх мэтчилэн бүхийл хэлбэрээр байрших боломжтой. Харин онлайн контент хайж байгаа хүн төрөл салбараар нь, хэлбэрээр нь, агуулгаар нь, томёололоор нь гэх мэтчилэн бүхийл хэлбэрээр өөрт хэрэгтэй контентийг маш хялбар хайж олох боломжийг бүрдүүлсэн.

Хүмүүс өөр хоорондоо бүлэг үүсгэж нэг бүлэг болох, бие биетэйгээ найз болох чатлах, мэдлэг мэдээллээ хуваалцах, зөвхөн багш гэлтгүй ямар ч хүн өөрийн бүтээсэн ямар ч бүтээлийг онлайнаар түгээх худалдаалах мөн ямар ч төрлийн оюуны бүтээл туурвилыг хүндрэл бэрхшээлгүйгээр хайж олох боломжийг манай Amjilt.com сайт бүрдүүлж байгаа юм.Нэмж хэлэхэд бүтээл туурвилаа онлайнаар худалдан борлуулж буй хүн өөрийн бүтээл худалдаалсанаар олсон ашиг орлогоо хянах, тооцоолох бүрэн боломжтой. Мэдлэг мэдээллийн эрин зуунд хүнд хэрэгтэй мэдээллийг бүтээгээд түүнийгээ худалдан борлуулж ашиг орлого олох боломжийг өөрт хэрэгтэй мэдлэг мэдээллийг ямар ч саад бэрхшээлгүйгээр илүү нарийн түвшинд хайж олох боломжийг манай Amjilt.com сайт Монголчууддаа олгож байгаа юм.

2017.10.30

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өнөөгийн боловсролын өнгө төрх

...

Дэлгэрэнгүй » 2017.11.16

БСШУС-ын сайд цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нарт албан тоот хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.11.13

Монголын эмийн сангуудын хөгжил нэг шатаар урагшиллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.11.03

Ц.Цогзолмаа: Багш нарынхаа цалинг нэмэгдүүлэх асуудал дээр тууштай зогсоно

...

Дэлгэрэнгүй » 2017.11.03

Этүгэн их сургуулийн 2017 оны элсэгчдийн сагсан бөмбөгийн аваргууд тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.11.03

Сурагчдын амралт өнөөдрөөс эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.11.03

Танилц: 2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтын сургуулиудын эрэмбэ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.30

Боловсролын чанар, санхүүжилтийн асуудлаар багш нар чуулна

...

Дэлгэрэнгүй » 2017.10.30

"Цахим номын сангийн өнөөгийн байдал, цаашдын төлөв"

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

СҮХБААТАР АЙМАГТ “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН ТАНХИМ” НЭЭГДЛЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний II хурал амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Их сургуулиуд шинжлэх ухааны парктай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“САЙДЫН ЦАГ” УУЛЗАЛТАД БСШУ-НЫ САЙД Л.ГАНТӨМӨР ОРОЛЦЛОО

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Юмыг яаж хурдан сурах вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.01.23

JCI-ын Ерөнхийлөгч Даун Хетзел Улаанбаатар хотноо ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.06.07

Улаанбаатар Эмпати сургуулийн сурагчид Олон улсын олимпиадаас алт, хүрэл медаль хүртлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.19

Виктория Райдос: Удмын хэлхээгээ таслахгүйн тулд ургийн бичгээ хөтлөөрэй

...

Дэлгэрэнгүй » 2017.03.27

”Номоо солилцъё” өдөрлөг төв талбайд болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

Авьяасыг эрт илрүүлэх гэж хүүхдээсээ хайх нь үр дүнгүй

...

Дэлгэрэнгүй » 2017.04.06

Элсэлт ба мэргэжил сонголт

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

ЭЕШ-ын дүнгээ шалгалт өгсөн даруй мэддэг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05