Ц.Цогзолмаа: Багш нарынхаа цалинг нэмэгдүүлэх асуудал дээр тууштай зогсоно

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Багш нар цалингаа нэмүүлэхээр өмнөх Засгийн газрын үеэс шаардаж эхэлснээр таныг шинээр томилогдоход асуудал хурцадмал байсан. Үүнийг шийдэх талаар ямар алхам хийж байна вэ?

-Шинэ Засгийн газар байгуулагдаад арваад хонож байна. Ажил хүлээн авахад амаргүй нөхцөл байдал угтсан ч ажлын хүндээс бэрхшээх, асуудлаас зугтах, бүтэшгүй амлалт өгөх эрх надад байхгүй ээ. Энэ салбарыг удирдахаар ирсэн тэр мөчөөс хойш тулгамдсан асуудлыг нааштайгаар шийдэх арга замыг эрэлхийлж, судалгаа хийж, аль болохоор л зөвшилцөж, ойлголцож, үр дүнтэйгээр шийдэхийг хичээн ажиллаж байна. Амралтын өдрүүдэд ч талуудын төлөөлөлтэй уулзаж, хэлэлцээрийн явцтай танилцаж, тодорхой шийдэлд хүрсэн. Тэмцлийн хэлбэрт шилжилгүйгээр ширээний ард сууж ойлголцож, гарцыг олох нь чухал байна.

-Нэг удаагийн буцалтгүй тусламжийг аргацаасан шийдвэр боллоо гэлцэж байна. Бодит ямар үр дүнтэй байх вэ?

-Зөвхөн багш нарын цалингийн асуудал гэлгүй энэ салбарт тулгамдсан асуудлыг цогцоор шийдэх, ажлын нөхцөл байдлыг сайжруулах талаар хамтран ажиллахаар ярилцаж байна. Өнгөрсөн даваа гаригт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, "Багшийн цалин нэмүүлэх түр хороо", Боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, БСШУС-ын яамны төлөөлөлтэй хамтран уулзалт хийсэн юм. Би өөрөө багш хүн. Тийм болохоор яавал багш нарынхаа ахуй хангамжийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж байгааг эрэлхийлж, дэмжиж, хамтран ажиллана. Зөвхөн төсвөөс хамааралтай асуудлууд хуулийнхаа дагуу шийдэгдэнэ. Мөн дотоодын боломж, эх үүсвэрийг судалж үзэхийг Санхүү, хөрөнгө оруулалтын газрынханд үүрэг өгсөн. 2018 онд дотооддоо сайдын эрх мэдлийн хүрээнд хуваарилагдаад ирсэн төсөв хөрөнгийн зарим нэгэн зардлыг тэвчих байдлаар зөвхөн багш нарын улирлын урамшуулалд өгөх ямар боломж байгааг судална. Улирлын урамшууллыг 45 хувь хүртэл авах ёстой байтал өнөөдөр 15 хувь ч хүрэхгүй олгодог нийтлэг дутагдал байгаа.

-Нэг удаа 300 мянган төгрөг өгч хуураад орхих нь гэсэн ойлголт түгээд багш нар маш их бухимдсан юм биш үү?

-Нэг л удаа гал унтраах нь гэсэн буруу ойлголт яваад байна. Үнэндээ бол ийм санаа, зорилго байхгүй шүү дээ. Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд 2017,2018 онд төрийн албан хаагчдын цалин нэмэхгүй гэсэн гэрээ хэлэлцээртэй. Тиймээс цалин нэмэх гэдэг томьёоллоор биш харин төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх гэсэн хэлбэрээр гарц, шийдлийг хайж байгаа юм. Тэрдагуул Монгол Улсын Засгийн газар нөөц боломжоо харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг үнэлэх байдлаар ажлын үр дүн, хариуцлагатай нь холбож 300 мянган төгрөг 2017 онд олгохоор шийдсэн. Мөн хэмжээний зардлыг 2018 онд үргэлжлүүлэн олгохоор 56.6 тэрбум төгрөг төсвийн төсөлд тусгасан байгаа. Тэгэхээр нэг удаагийн арга хэмжээ биш юм.

-Та “Үхэр тэжээл өгөхөд дургүйцдэггүй шиг багш нар 300 мянган төгрөг тараахад татгалзахгүй” гэж хэлсэн нь үнэн юм уу?

Салбарын сайдаар томилогдож ирсэн хүний хувьд багш нарынхаа цалинг нэмэгдүүлэх асуудал , дээр тууштай байна гэдгээ удаа дараалан мэдэгдсэн. Харамсалтай нь өнгөрсөн тав дахь өдөр салбараа үхэртэй зүйрлэсэн гэж мушгин гуйвуулсан мэдээлэл цацагдаж эхэлсэн юм шиг байна. Би багш нараа үхэртэй зүйрлэх хүн биш ээ. Хэзээ ч ийм үг хэлээгүй. Өөртөө таалагдахгүй хүнд нэр хоч зүүх,тэрийгээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээг ашиглан тараах хандлага гарч байгаад би хувь хүнийхээ хувьд үнэхээр харамсч байна. Сошиалд хуурамч хаягнаас хүнийг гүтгэж болдог гэдгийг харлаа. Одоо ч дахин хэлье, Хэрвээ өөрийнхөө дуу хоолойгоор ингэж ярьсан бол тэр бичлэгийг нь л цацна шүү дээ. Ийм мэдээжийн зүйлд итгэх хэрэггүй. МҮЭ болон багш нарын төлөөлөлтэй байнга хамтран ажиллаж зөвшилцлийг үр дүнтэй болгохын төлөө л цаг заваа зарцуулж байгаа болохоор цахим орчинд өрнөж байгаа мэдээллийг үнэндээ унших завгүй ажиллаж байна.

 

Б.Долзодмаа
Эх сурвалж: "Өдрийн сонин"

2017.11.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Курсын ажил бичих заавар

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

2015-2016 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Цэцэрлэгт анхлан явж байгаа хүүхдийг уйлуулахгүй байх аргачлал боловсруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

СҮХБААТАР АЙМАГТ “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН ТАНХИМ” НЭЭГДЛЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний II хурал амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Бүгд найрамдах солонгос улсын ILWOO сангийн тэтгэлгээр бакалавр ,магистрантурт суралцуулна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.30

Согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Сүхбаатар дүүргийн ЕБ-ын хоёрдугаар сургуулийн спорт заал шинэчлэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2017.02.16

1-2 дугаар ангийнхны зуны амралт энэ долоо хоногт эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.22

Хүүхдийн услан 150-180 мянган төгрөгийн ханштай байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.29

Этүгэн их сургуулийн нэрэмжит олимпиад, сорилго амжилттай болж өнгөрлөө

...

Дэлгэрэнгүй » 2018.05.06

Монгол оюутнууд суралцах боломжтой гадаадын Засгийн газрын тэтгэлгүүд

...

Дэлгэрэнгүй » 2017.01.20

Боловсролын зээл авах оюутан дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.21