Гадаад хэл сурахад тань туслах хамгийн шилдэг гар утасны 10 апп

Техник технологи өндөр хөгжсөн энэ үед гадаад хэл сурахад зааж чиглүүлэх багш, мэдлэг олгох сургалтын төвд явах тийм ч чухал биш болжээ. Учир нь залуус маань сурч, мэдэх хүсэлтэй байгаа зүйлээ гар утсаараа татаж аваад  сурчихдаг болсон. Үүнд хамгийн гол нь хувь хүний өөрийн хичээл зүтгэл л чухал. 

Та өдөрт хэдэн цагийг утсаа ашиглахад зарцуулдаг вэ. Фэйсбүүк, твиттер, инстаграм ухсаар хамаг цагаа дэмий өнгөрүүлээд байгаа юм биш биз!. Судлаачдын тогтоосноор хүн өдөрт дунджаар 90 минутыг утсаа ашиглахад зарцуулаг байна.  Тэгвэл та дор хаяж арван минутыг өөрийгөө хөгжүүлж, хэлээ сайжруулахад зарцуулж чадаж байна уу. Ѳдѳрт хамгийн багадаа зургаан минут зарцуулан англи хэлээ сайжруулах боломжтой гэдгийг та мэдэх үү?

Тэгвэл бид танд хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд тань туслах гар утасны хамгийн шилдэг 10  аппликэйшнийг танилцуулж байна.  Гар утсандаа татаж аваад, хэлний мэдлэгээ сайжруулаарай. 

1.  Duilongo 

Хамгийн шилдэг нь гэж хэлж болно. Шинээр хэл сурах гэж буй хүмүүст тохирсон маш амархан аппликэйшн. Зүгээр л программаа татаж суулгаад, суралцах хэлээ сонгон хичээлээ эхлүүлнэ. Таниас ямар нэгэн бүртгэл, хувийн мэдээлэл шаардахгүй бөгөөд өөрийн явцын дүнг хадгалан дараа нь үргэлжлүүлэх боломжтой.

Duolingo нь хичээлдээ зураг, текст, аудио гэх мэт бүх төрлийн материалыг ашиглан хичээлээ заадаг. Энэ нь таны сонсголыг сайжруулж, үг цээжлэхэд илүү хялбар болно. 

2. Busuu

Испани, Англи, Франц, итали, Португал, Турк, Араб, Польш, Хятад, Япон хэл үзэж болох энэхүү апп-ийг бараг 70 сая хэрэглэгч суулгажээ. Аппликэйшны гол онцлог нь унших, бичих, нөхөх төрөл бүрийн түвшний даалгавар бий. Гүйцэтгэсэн даалгавар бүрд шагналын оноо өгдөг нь сургалтын явцыг улам сонирхолтой болгодог.

3. Rosetta Stone

Харин Rosetta Stone аппликэйшны хувьд англиас эхлээд япон хүртэл 10 гаруй хэлийг бие даан хялбархан сурч болох боломжтой. Үгийн баялаг нэмэгдүүлэх хялбар дасгалууд эхэнд нь, дараа нь холбоо үг, өгүүлбэр зүй явна. Мөн дуудлага, хэлний дүрмийг практикт ашиглах боломж олгодогоороо давуу талтай.

4. Babbel

Babbel бол гадаадын 14 хэлний суурь мэдлэг олгох төгс апп. Одоогоор англи, испани, франц, герман, итали, бразиль, португаль, орос, турк, польш, индонез, голланд, дани, швед,норвег хэлийг үзэж болно. Энэхүү аппликэйшныг татаж авснаар та эхлээд хялбар үг хэллэг, дүрэм тогтоох, цаашид гадаад хэлийг сонсоод ойлгох чадвар олгох олон тооны хичээл үзэх боломжтой. Хичээл тус бүр нь 15 минут үргэлжилнэ.

5. Memrise

Memrise бол шинэ үг хялбар тогтоох зориулалттай аппликэйшн билээ. Бүх л хичээлүүд нь үгийн баялаг нэмэгдүүлэх зорилготой. Шинэ үгийг утгачилан тайлбарлаад тогтоосны дараа төрөл бүрийн дасгал ажиллуулдаг. Та энэхүү аппликэйшныг татаж авснаар Англи, араб, дани, голланд, франц, герман, индонез, итали, япон, солонгос, малайз, норвег, перс, польш, португаль, орос, хятад, испани, швед, турк, вьетнам, зулу зэрэг 22 хэлийг үзэх боломжтой.

6. Nemo

Nemo бол үгийн баялаг нэмэгдүүлэх, дуудлага сайжруулах аппликэйшн юм. Дуудлагын алдааг засдаг нэмэлт хөтөлбөртэй. Та өөрийн яриаг бичиж дикторын дуудлагатай харьцуулахад л болно. Өдөр бүр нэмэгдэх шинэ үгнүүдийг хэрхэн тогтоосноо орой нь шалгаж болно. Ази, Европын 30 гаруй хэл үзэх боломжтой.

7. Italki

Энэ бол гадаад хэлийг тухайн орны уугуул иргэдтэй “амьдаар харилцан” байж сурах апп юм. Тэд таны амжилтыг аудио орчинд, мөн бичгээр шалгах боломжтой. Хичээлийн хуваарь, сэдвээ та өөрөө сонгож болно. Бас өөрөө сураад зогсохгүй өрөөлд эх хэлээ зааж болно шүү.  

8. HelloTalk

100 гаруй хэлтэй энэ аппликэйшныг татаж авснаар та 100 гаруй хэлний “амьд” хэрэглэгчтэй харьцах боломжтой болно. Энд ямар ч онол байхгүй. Зөвхөн дадлага, амьд харилцаа л байна. Харилцагч тань таны дуудлага, өгүүлбэр дэх дүрмийн алдааг засаж өгнө. Хэл сураад зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрд шинэ найзуудтай болох сайхан боломж шүү.

9. Easy Ten

Нэрнээс нь харахад л ойлгомжтой байгаа биз? Өдөрт ердөө л 10 үг,  7 хоногт 70 үг.

Сард нэг сэдэв гараас гаргаж болно гэсэн үг. Өдөрт 10 биш, 20 үг чээжлээд байвал улам хурдтай явна. Бататгаа болгож дөрвөн төрлийн шалгах тест өгдөг. Ялангуяа анхан шатны суралцагчдад нэн тустай аппликэйшн юм. Одоогоор англи, герман, франц, испани, итали, португал, турк, хятад, солонгос, япон хэлнүүдийг үзэх боломжтой.

10. HiNative

Амьд харилцаан дээр тулгуурлан хэл сурах бас нэгэн боломж бол HiNative аппликэйшн юм. Харилцагчаа сонгоод асуулт тавьж суралцаж эхэлнэ. Асуулт тавихдаа зураг ашиглаж болно. Ялангуяа жуулчлахаар зэхэж буй хүмүүст нэн тустай программ. 120 гаруй орны хүмүүстэй харилцахад тань HiNative танд тусална.

2018.03.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Оюутанд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлт

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Үндэсний бичиг үсэг, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэд оруулахыг чухалчлав.

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Магадлан итгэмжлэл бол мэргэжлийн үйл ажиллагаа юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

ЭЕШ-ын журам 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Дээд боловсролыг хөгжүүлэх нь: Зүүн Азийн бүтээмж, өсөлтийг хангахад шаардагдах ур чадвар, судалгаа шинжилгээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Гадаадад суралцах их сургуулиа хэрхэн зөв сонгох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Ц.Тунгалаг: Сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэсэн сурагчдад зөрчлийн хуудас өгдөг болсон

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Бага орлоготой айлын хүүхдүүдэд туслах “1000 цүнх” аян эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.06.10

Бага, дунд ангийн багш нарын нийгмийн баталгааны талаар хэлэлцүүлэг болов

...

Дэлгэрэнгүй » 2016.05.27

Сургалтын төлбөрийн зээлд хамрагдсан оюутнууд 70 мянга авахгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.12.16

Дадлага давамгайлсан, инновацлаг сургалтын төвийг танилцуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.11

“Ирээдүйн эзэд-2018” аяны ээлжит үйл ажиллагаанд 570 гаруй ахлах ангийн сурагчийг хамрууллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.13

Д.Баярхүү шинэ бүтээлээ Конгрессын номын санд хандивлав

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

Элсэгчдэд: 2016 оны ЭЕШ-ын даалгаврууд

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05