Улаанбаатар дахь Бритиш сургууль

Улаанбаатар дахь Бритиш сургууль 2012 оны 9-р сард Англи Уэльсийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготойгоор сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн.

Бид сургалтын таатай орчныг бүрдүүлэн сурагчдынхаа суралцах идэвхийг нэмэгдүүлж ирээдүйн амьдралдаа амжилтанд хүрэх нөхцлөөр бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна. Бид өв тэгш хүмүүнийг сурган хүмүүжүүлэхийн тулд хүүхдэд цогц мэдлэг олгож, нийгмийн үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцоход нь өндөр шаардлага тавих болно. Бидний өмнөө тавьсан зорилго, зорилтдоо хүрэхэд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл бол сурагчид, сургуулийн хамт олон ба эцэг эхчүүд нэгэн баг болж хамтран ажиллах явдал юм.

Сурагчдынхаа амжилт ололтыг бататгахын тулд бид шинэ санаа, туршлага солилцохдоо баяртай байх болно.

Бритиш сургууль нь сургалтын үйл ажиллагаагаа байнга дээшлүүлж олон улсын боловсролын стандартыг хангах эрмэлзэлтэй ажилладаг ба мөн COBIS (Олон Улсын Бритиш Сургуулиудын Холбоо)-ын гишүүн сургуулийн хувьд тодорхой хугацаанд олон улсын магадлан итгэмжлэлд орж байх шаардлагатай байдаг.

Бритиш сургууль нь 2012 оны хавар Олон Улсын Ерөнхий Боловсролын Бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Кембриджийн Олон Улсын Шалгалтын Комиссын магадлан итгэмжлэлд орж энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх албан ёсны эрхтэй болсон юм.

Мөн 2012 онд /COBIS / Олон Улсын Бритиш Сургуулиудын Холбоонд Бэлтгэл гишүүн гэсэн статустайгаар элссэн бөгөөд 2013 оны 10-р сард түүний жинхэнэ гишүүн болж үүнийгээ улам баталгаажуулан 2014 оны хавар 5- сард Олон Улсын магадлан итгэмжлэлд амжилттай орж дэлхийн бусад Бритиш сургуулиудын нэгэн адил стандарттай Их Британийн Боловсролын газар албан ёсны бүртгэлтэй сургууль болсон билээ.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Бидний хэтийн зорилго бол өөрсдийн сайн сайхны төлөө байнгын хөгжил дэвшилд оршин буй даяаршсан нийгэмд насан туршдаа тасралтгүй сурах эрмэлзэл бүхий дэлхийн иргэдийг бэлтгэхэд оршино.

БИДНИЙ ЗОРИЛГО:

Улаанбаатар дахь Бритиш сургуулийн эрхэм зорилго нь Англи болон Вэйлс улсын үндэсний хөтөлбөрийг Монголын сурах орчинд нийцүүлэн зааж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг олгоход оршино. Хичээлийг Английн үндэсний хөтөлбөр болон Вэйлс улсын олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу англи хэл дээр зааж Монголын Түүх, Монгол Хэл, Монголын Уран зохиол хичээлүүд нь монголын боловсролын стандартын дагуу монгол хэл дээр явагдах болно.

 

СУРГУУЛИЙН БОДЛОГО:

Сургуулийн эрхэм зорилгын дагуу:

  • Хүүхдийн бүхий л нөөц оюун ухааныг сорьсон сургалтыг зохион байгуулж, хүүхэд бүр өөрсдийн авъяас чадварыг илрүүлэхэд чиглэсэн таатай орчинг бүрдүүлэх,
  • Хүүхэд бүрийг хүндэтгэн халамжилж, өндөр мэдлэг чадвартай багш нарын багийг бүрдүүлэх,
  • Сурагчдад дээд зэрэгийн боловсролын түвшинг таниулан мэдрүүлэх, улмаар уг түвшинд хүрч болдогийг ойлгуулах,
  • Хүүхэд бүрт өв тэгш хөгжих, таатай орчинг сургууль дээр бүрдүүлэх,
  • Сургуулийн багш, ажилчид, сурагчдын дунд эерэг харилцаа, уур амьсгал бүрдүүлэн бэхжүүлэх,
  • Боловсрол гэдэг бол шалгалтанд сайн дүн авч тэнцэхийн төлөө биш харин сурагч бүр өөрийгөө олон төрлийн аргаар сорьж, таньж мэдэхэд оршино гэдгийг ойлгуулах,
  • Сурагч бүрийн зорилгод нийцүүлэн үйл ажиллагаа явуулах тууштай баг бүрэлдэхүүнийг бий болгох.

 

ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛС:

Манай сургуулийн сурагч, багш, эцэг эх, сургуулийн удирдлага болон ажилчид доорх үнэт зүйлсийг эрхэмлэн ажиллах болно.

Бритиш сургуулийн сурагчид:

  • Бусдыг хүндлэх
  • Суралцах идэвхи санаачлагатай байж эхэлснээ дуусгадаг байх
  • Цэвэр нямбай байх
  • Бие даан суралцах
  • Эелдэг харилцах
  • Үнэнч шударга байх

2017.02.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Номын баяр” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-нд болно

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

“Монгол Улсын Их Сургуулиар аялъя-2018” өдөрлөгт урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Монгол эрдэмтдийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах суваг нээгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.16

Ц.Цогзолмаа: Өнөөдөр дэлхийд 400 мянган төгрөгийн цалин авдаг багш хаана ч байхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.05.16

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

Их дээд сургууль нь 100 хувь ҮНЭГҮЙ 8 орон

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцогчдын АНХААРАЛД

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

БСШУСЯ: Сурагчдаас төлбөр, хураамж, хандив авахыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Их сургуулиуд шинжлэх ухааны парктай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“САЙДЫН ЦАГ” УУЛЗАЛТАД БСШУ-НЫ САЙД Л.ГАНТӨМӨР ОРОЛЦЛОО

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

150 орчим хүүхэд цэцэрлэгт явах боломж бүрдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.11.18

“Бумбардай”-н зохиолчтой уулзав

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

“Оюунлаг сурагч” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

Их, дээд сургуулийн бүртгэл цахим хэлбэрээр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.07

Цэцэрлэг, сургуульд хүүхэд элсүүлэхэд хяналт тавина

...

Дэлгэрэнгүй » 2016.08.18

Суралцагчаас хуульд заагаагүй аливаа төлбөр, хураамж, хандив авахыг хориглоно

...

Дэлгэрэнгүй » 2018.05.08

“Монголбанкны сургагч оюутан багш” хөтөлбөрийн оюутнуудад Монголбанкны Тэргүүн Дэд ерөнхийлөгч илтгэл танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.03.26