Бүгдийг амжуулагч

Завгүй хүн бүр ихийг амжуулдаг гэлцдэг. Багш нар нь Англи, орос хэлний багшийн IV ангийн оюутан Доржийн Одбаярыг тийм оюутан хэмээн нэрлэлээ. Нийгмийн хөгжилд бидний оролцоо эрдэм шинжилгээний бага хуралд Тэрбээр Хэл соёлын сургуулийн салбартаа тэргүүлжээ. Тэрээр Дадлага хийж байхдаа хүүхдийн сурах идэвхи буурч байгааг мэдсэн. Үүнээс улбаалаад Хүүхдийн сурч, боловсрол эзэмшихэд гэр бүлийн байдал нөлөөлөх нь” гэсэн сэдвээр судалгааны ажил бичсэн. Судалгааны үр дүнд гэр хороололд амьдардаг хүүхдүүдэд илүү гэр бүлийн хүчирхийлэл, зөрчлийн асуудлууд их байдаг, бас сурч боловсроход нь олон бэрхшээлүүд тулгардаг болохыг гаргаж ирсэн юм. Үүнийгээ өргөжүүлэн магистрын ажил болгох төлөвлөгөөтэй байна гэлээ. Энэ жил манай сургууль IV ангийн 3.0-оос дээш голчтой оюутанд магистрийн ангид давхар суралцах боломж олгосон. Тэдний нэг бол Д.Одбаяр юм.


Тэрээр багаасаа даам тоглож өссөн, зав л гарвал даам тоглох дуртай. Одоо дэд мастер цолтой. Даам хүнийг сэтгэлийг тайван байлгаж, тайтгаруулдаг оюуны спорт гэж Д.Одбаяр боддог. Тэрбээр 2005-2011 оны СХД-ийн даамны АШТ-ний I байр, 2009 оны “Хас” банкны нэрэмжит даамны УАШТ-ний II байр, мөн оны 100 буудалт даамны УАШТ-ний III байр, 2010 оны Даамны УАШТ-ний III байр, мөн ХИС-ийн Даамны АШТ-ний I,III байр, Шатрын АШТ-ээс I байранд орж байсан бахархам амжилттай аж.


Түүнийг тэнхмийн багш нар нь хичээлдээ сайн, идэвхитэй оюутан гэж магтацгаасан. Д.Одбаяр курсээсээ иргэний нийгмийн байгууллагад сайн дураараа ажиллаж  эхэлжээ. Хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шудрага ёс, жендерийн тэгш байдлын талаар хүмүүст ойлголт өгөх зорилгоор НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй 2012 онд “DemoCracy” ТББ-ыг бусадтайгаа хамтран байгуулсан. Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. 18-35 насны ямар ч хүнд манай үүд хаалга нь нээлттэй байдаг  “DemoCracy” залуучуудад сургалт зохион байгуулах, тэр дундаа алслагдсан аймаг, дүүргийнхэнд хүрч ажиллахыг зорьдог. Энэ хүрээнд Налайх, Багануур дүүрэг мөн Баян-Өлгий, Дорнод аймагт сургалт зохион байгуулжээ. Түүнчлэн DemoCracy.mn DemoCracy page хуудсыг ажиллуулдаг. Ганцхан танхимд суугаад хэлэцүүлэг өрнүүлэх биш онлайн орчинд санал бодлоо хуваалцахыг хүссэн хэн бүхнийг оролцуулан долоо хоногт нэг удаа 21-23 цаг хүртэл хэлэлцүүлэг хийдэг. Ер нь энэ байгууллагаасаа бусадтай хамтран ажиллах, нэгнийгээ хүндэтгэх бүхий л чадваруудыг сурч авсан даа гэж тэрээр сэтэл хангалуун өгүүллээ.



Д.Одбаярын хувьд багш бол хамгийн сайхан мэргэжил. Анги ахих тусам мэргэжилдээ улам дурлаж байгаа түүнд ирээдүй үр хойчдоо өөрийн мэдлэгийг хуваалцан, боловсролтой хүн болгоно гэдэг бахархууштай зүйл.  


Сэтгүүл зүйн II анги С.Цэрэндэжид

2017.01.31

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.12.11

Өнөөгийн боловсролын өнгө төрх

...

Дэлгэрэнгүй » 2017.11.16

БСШУС-ын сайд цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нарт албан тоот хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.11.13

Монголын эмийн сангуудын хөгжил нэг шатаар урагшиллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.11.03

Ц.Цогзолмаа: Багш нарынхаа цалинг нэмэгдүүлэх асуудал дээр тууштай зогсоно

...

Дэлгэрэнгүй » 2017.11.03

Этүгэн их сургуулийн 2017 оны элсэгчдийн сагсан бөмбөгийн аваргууд тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.11.03

Сурагчдын амралт өнөөдрөөс эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.11.03

Танилц: 2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтын сургуулиудын эрэмбэ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.30

Курсын ажил бичих заавар

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

"Цахим номын сангийн өнөөгийн байдал, цаашдын төлөв"

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Цэцэрлэгт анхлан явж байгаа хүүхдийг уйлуулахгүй байх аргачлал боловсруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Виктория Райдос: Удмын хэлхээгээ таслахгүйн тулд ургийн бичгээ хөтлөөрэй

...

Дэлгэрэнгүй » 2017.03.27

16 сургуулийн магадлан итгэмжлэлийн хугацаа дуусч байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

“Номоо солилцъё” өдөрлөг төв талбайд болно

...

Дэлгэрэнгүй » 2017.01.06

Урьдчилсан дүгнэлтээр есөн сургууль, 30 цэцэрлэг барих боломжтой гэж гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.20

“Хөгжилд оюутан миний оролцоо” чуулганд 1000 оюутан оролцоно

...

Дэлгэрэнгүй » 2016.11.16

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд жирийн хүүхдүүд шиг чанартай боловсрол эзэмшихийг хүсэж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Ц.Жаргалантуул: Бүртгэлийн үед зөрчил гардаг учраас үл хөдлөхийн гэрчилгээг шаардаж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2016.08.12

ОХУ-д үнэ төлбөргүй дээд боловсрол эзэмших боломж нээлттэй байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.31