Хулан багшийн зөвлөгөө


Англи хэл сурахад анхаарах зүйлс

Арван насандаа Монголын үндэсний телевизийн англи хэлний нэвтрүүлгийг хөтлөн явуулж олноо Хулан багш гэж алдаршсан Кингс Кидс сургуулийн захирал Ц.Хулангийн зөвлөгөөг хүргэж байна.

Монголын залуучуудын холбооноос явуулдаг 5 дах өдөр болгоны уулзалтын цагаар залуучууддаа англи хэлийг хэрхэн үр дүнтэй сурах талаарх хувийн зөвлөгөөг Хулан багш  хүргэсэн.

Ингээд англи хэл сурахдаа доорх 6 чухал зүйлийг анхаарай.

Үүнд:

  1. Англи хэл сурч байгаа  гол зорилгоо тодорхой болгох.

Глобал хэл гэж нэрлэгддэг англи хэлийг та ямар зорилгоор сурах гэж байгаа вэ? . Танд англи хэлний чадвар эзэмших ямар шаардлага байна гэдгийг тодорхой болгоод ханцуй шамлан би чадна гэсэн итгэлээр эхлээрэй. Жишээ нь: Гадаадад тэтгэлэгээр суралцах, ажилд орох, аялалаар явах гээд танд сурах зайлшгүй хэрэгтэй шалтгаанаа гаргаж зорилгоо тодорхой болгох.

  1. Аялга

Аливаа хэлийг сурахад аялга хамгийн чухал . Хулан багш нэгэн онигоог ярьсан . Нэгэн хосууд аялж байх үед  гадаад хүн ирээд

how old are you? гэж асуужээ. Залуу хариулж байна. Ай эм дөртий. Ши из дөрти түү гэж хэлжээ.

Табүхэн юу гэжхариулсан гэж бодож байна.

I am dirty she is dirty too гэж хэлжээ. Уул нь залуу би 30 настай. Тэр ч гэсэн адилхан 30 настай гэж хэлэх гээд thirty-dirty гэж буруу аялгаар ярьсан байна.

Ийм байдалд орохгүйн тулд та бүхэн зөв дуудлагыг эзэмших хэрэгтэй. Үүний тулд шинэ үгний тольны сайтад байдаг арын дуудлагын хэсгийг нь сайн сонсож дуурайж дуудах хэрэгтэй юм.

  1. Өөрөөсөө ахадсан түвшний  ном уншихгүй байх.

10 жил англи хэл үзсэн юм чинь би одоо upper intermediate гээд маш хэцүү хэллэгтэй ном уншиж эхлээд, сайн ойлгохгүйн улмаас залхаж шантрах зүйл их ажиглагддаг. Өөрийн дуртай, сонирхсон, өөрийн хэлний түвшинтэй дүйцэхүйц номыг олж уншаарай.

  1. Тэмдэглэл бичих

Англи хэлээр бичих гэхээр эссэ гэж бүгд боддог. Хүнд сэдвээр яаж бичих вэ? гэж санаа зовж байснаас өдөр тутмын хийсэн ажил, үйлдэл, болсон зүйлээ тэмдэглэлийн дэвтэрт буулгаарай.

  1. Шинэ үг цээжлэхдээ өгүүлбэрээр нь цээжил.

Шинэ үгний дэвтэр гаргаад англи- монгол гээд л жагсааж бичдэг шүү дээ. Ярихдаа үгээр биш өгүүлбэрээр ярьдаг. Тиймээс та бүхэн шинэ үг цээжлэхдээ өгүүлбэр зохиож тогтоогоорой.

  1. Гадаад хэл сурахдаа огт ичиж болохгүй.

Буруу хэллэгээр хэлээд өөрөөсөө ичиж , ярихаасаа санаа зовдог хүмүүс олон байдаг. Хэлийг төгс сайн суръя гэж бодож байвал ичих гэдгийг мартах хэрэгтэй. Та харин мундаг байна шүү дээ эх хэлээсээ өөр хэлийг сурж, ярьж ойлгоно гэдэг.

Ингээд та бүхэнд амжилт хүсье.

Хүндэлж хайрладаг Хулан багшийн зөвлөгөө таалагдсан гэдэгт итгэлтэй байна.

2017.02.01

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

280 хүүхдийн “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ын барилгын ажлын шав тавих ёслол боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.06.22

Сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэв

...

Дэлгэрэнгүй » 2017.06.21

Улирсан баларсан үеийн тогтолцоог өөрчлөөч, Г.Чулуунбаатар гуай

...

Дэлгэрэнгүй » 2017.06.21

Нийслэлд 21 хүүхэд сургууль завсарджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.06.21

Бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид ОЮУТНЫ ЗЭЭЛД хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2017.06.21

Энэ сарын 26-нд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2017.06.19

Төсөөллөөс давсан амьдралын хэв маягын 8 шинэлэг санаа

...

Дэлгэрэнгүй » 2017.06.19

Г.Өнөрбаяр: Энэ онд 45000 ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавьсан

...

Дэлгэрэнгүй » 2017.06.19

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

"Цахим номын сангийн өнөөгийн байдал, цаашдын төлөв"

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

СҮХБААТАР АЙМАГТ “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН ТАНХИМ” НЭЭГДЛЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний II хурал амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“САЙДЫН ЦАГ” УУЛЗАЛТАД БСШУ-НЫ САЙД Л.ГАНТӨМӨР ОРОЛЦЛОО

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Цэцэрлэг, сургуулийн их засварыг энэ сарын 20-ны дотор дуусгана

...

Дэлгэрэнгүй » 2016.08.16

Хууль сахиулахын их сургууль дэргэдээ 200 хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.12.13

Амжилт фитнес нээлттэй өдөрлөгт урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

"Эрдэм" номын өргөөтэй боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.07

Математикийн улсын шалгалтын материал задарчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.26

Ном унших ашиг тусын тухай 10 зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2016.12.12

ОХУ-ын Их сургуулиудад хүссэн мэргэжлээрээ элсэх боломжийг танд олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.20

БНХАУ-д жилийн хугацаагаар мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.05.04