БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 7 сургууль, нэг цэцэрлэг барих ажил эхэллээ

БСШУСЯ-аас гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг 2019-2020 оны хичээлийн жилд бүрэн хэмжээгээр хоёр ээлжид шилжүүлж, ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, чанарыг сайжруулах зорилтын хүрээнд 142 цэцэрлэг, 97 сургууль барихаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү бүтээн байгуулалтын нэг хэсэг болох БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах 7 сургууль, 1 цэцэрлэг барих төсөл өчигдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Шин Хаймин тэрүүтэй албаныхан мөн төслийн гүйцэтгэгчээр сонгогдсон “Бээжин констракшн” компанийн төлөөлөл оролцож, Баянхошуу уулын хормойд шинээр баригдах сургуулийн барилгын шавыг тавьж, газар хөндөх ёслол үйлдлээ. Төсөл гурван үе шаттай хэрэгжих бөгөөд

Нэгдүгээр ээлжинд: 

  1. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга 
  2. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга 

Хоёрдугаар ээлжинд: 

  1. Баянгол дүүргийн 3 зугаар хороо, 960 хүүхдийн сургуулийн барилга 
  2. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 960 хүүхдийн сургуулийн барилга 
  3. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 640 хүүхдийн сургуулийн барилга тус тус баригдана. 

Нэг, хоёрдугаар ээлжийн төслийн нийт төсөвт өртөг 150 орчим сая юань. 

Төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “Бээжин констракшн” компани жилийн дотор сургуулийн байрыг барьж, ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаагаа онцлон хэлсэн. Ингэснээр тус шинэ сургууль Сонгинохайрхан дүүргийн анхны Кембрижийн сургалттай сургууль болох юм.

Төслийн гуравдугаар шатыг ирэх 05 дугаар сард эхлүүлж, яаравчлуулахаа БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Шин Хаймин амаллаа. 

БСШУСЯ 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 280 гаруй төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллахаас нийслэл, орон нутаг, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 60 гаруй хувийг нь шилжүүлэн ажиллаж байна.

 
 

2018.03.29

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Нийслэлийн сургуулиудын чансаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Оюутанд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлт

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Үндэсний бичиг үсэг, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэд оруулахыг чухалчлав.

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Магадлан итгэмжлэл бол мэргэжлийн үйл ажиллагаа юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.01

Дээд боловсролыг хөгжүүлэх нь: Зүүн Азийн бүтээмж, өсөлтийг хангахад шаардагдах ур чадвар, судалгаа шинжилгээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Ахлах ангийнханд зориулсан АНУ-ын солилцооны шинэ хөтөлбөр хэрэгжихээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.02.03

Эвэнт: Америкт магистрт суралцахад өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

1000 сурагчид цацруулагчтай ханцуйвч бэлэглэлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.13

Дэлхийд хамгийн хэрэгцээтэй байгаа 20 мэргэжил

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

ЭТҮГЭН Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв

...

Дэлгэрэнгүй » 2016.06.10

Хүүхдийн услан 150-180 мянган төгрөгийн ханштай байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.29

Д.Батболд: “Орчлон” сургууль өнөөдөр математик сургалтаараа улсдаа тэргүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Хувийн 70 цэцэрлэгийн 72 хувь нь мэргэжлийн багшгүй

...

Дэлгэрэнгүй » 2017.05.10