Ж.Эрдэнэжаргал: “Багш нь загнасан уу, зодсон уу” гэж асуух нь хамгийн буруу

Цэцэрлэгийн насны хүүхдээ хэрхэн хөгжүүлэх вэ, 2-5 насны хүүхэд ямар мэдлэг, дадал олж авах ёстой вэ, тэдэнд сургуулийн өмнөх боловсрол олгохдоо юуг анхаарах вэ зэрэг түгээмэл асуудлын хүрээнд “Алтан манцуй, “Ханбилгүүдэй” цэцэрлэгийн захирал Ж.Эрдэнэжаргалтай ярилцлаа. 

-Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хүрэлцээ, чанарын асуудал чухлаар тавигдаж байна. Таны хувьд энэ салбарт үйл ажиллагаа явуулж, туршлага хуримтлуулж яваа. Саяхан Зайсанд сувилалын цэцэрлэг байгуулсан гэж сонссон. Сувилалын цэцэрлэг гэхээр сонирхол татаж байна. Ямар онцлогтой цэцэрлэг байх вэ? 

-Бид 2014 оноос сургуулийн өмнөх боловсрол олгох чиглэлээр ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 16, 19, 22-р хороонд “Алтан манцуй”, “Ханбилгүүдэй” гэсэн гурван салбар цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн 11-р хороо буюу Оргил рашаан сувилалын зүүн урд талд Туул голын хөвөөнд цэвэр агаарт сувилалын цэцэрлэг нээлээ. Сувилалын цэцэрлэг маань 12/24 цагаар ажиллана.

Хүүхэд харах хүнгүй, ажил ихтэй, залуу гэр бүлүүдэд аюулгүй, эрүүл орчинд хүүхдээ үлдээх боломж хязгаарлагдмал байна. Эцэг эхчүүд ч иймэрхүү үйлчилгээтэй газар хэрэгтэй байна гэдэг санал хүсэлт ирүүлдэг. Бид хүүхдийг зөвхөн харж, хооллох төдий биш бие бялдарыг нь хөгжүүлэх, эрүүл өсөн торниход гол анхаарлаа хандуулна. Нийгэм, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдүүд өвлийг агаарын бохирдолд, зуныг чийгтэй байшинд түгжигдэж өнгөрүүлэх үзэгдэл нэмэгдсээр байна. Энэ байдлыг өөрчилж үнэхээр ажил, амьдралынх нь шаардлага хүүхдүүддээ зарцуулах цаг зав хомс ээж, аавуудад өөр сонголт бий болгох зорилгоор сувилалын цэцэрлэгээ нээсэн.

-Асаргаа, сувилгаа гэхээр яг ямар үйлчилгээ юм бол гэж эцэг, эхчүүд сонирхож байгаа байх?

-Монгол аргаар буюу цагаан идээ түлхүү хэрэглэнэ. Хөөрүүлсэн сүү, тараг, ааруул, ээзгий зэрэг эрүүл, чанартай хүнс хэрэглэх, ясны шөл, хар цай, шар сүүнд оруулах, цэгэн бариа, алжаал тайлах массаж зэрэг асаргаа сувилгаа хийх юм. Асаргаа, сувилгааг долоо хоногт 2-3 удаа тогтмол хийнэ. Ингэхдээ заавал тухайн хүүхдийн эцэг, эхээс зөвшөөрөл авна.  Ингээд мэргэжлийн эмч хүүхдийг үзээд хүүхдэд тохирох, шаардлагатай асаргааг хийх юм.  

Бүлгийн багш нар бүгд англи хэлтэй. Эцэг эхчүүд маань өөрсдөө хүсвэл англи хэлний хичээл нэмэлтээр заалгаж болно. Нийт бага, дунд, ахлах гэсэн 3 бүлэг ажиллана. Нэг ангид 10-аас дээш хүүхэд авахгүй, цөөн хүүхэдтэй, чанартай үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна. Бүртгэлийг дөрөвдүгээр сарын 2-ноос эхлүүлсэн.

-Багш нарын ур чадвар, заах арга барилыг дээшлүүлэх чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?

-Хүүхдийг 12-24 цаг харж асарна гэдэг маш их хариуцлага. 12-24 цагийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн амьдрах, хөгжих, сурах орчин нь цэцэрлэг, түүний багш нар. 1-5 насанд хүүхдийн суурь хүмүүжил төлөвшдөг. Энэ насанд хүүхэд цэцэрлэгийн орчин, багшаасаа хүмүүжил, төлөвшлийг олж авдаг. Энэ утгаараа бид багш нарын ур чадвар, ёс зүй, мэргэжил боловсролд онцгой анхаардаг. Юуны түрүүнд багш нараа тогтвор суурьшилтай ажиллуулж, ур чадварыг нь байнга дээшлүүлэх замаар хүний нөөцөө бэлдэж байна.

Шинэ салбар нээгдэхэд арга туршлагатай багш нараа сэлгэн ажиллуулах нь оновчтой санагддаг. Зайсанд нээгдэж Сувилалын цэцэрлэгт маань ажлын туршлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн багш, эмч, тогооч нар ажиллана.


-Хүүхдийн суурь хүмүүжил төлөвших үе бол цэцэрлэгт өнгөрүүлэх хугацаа. Зарим эцэг эхчүүд ажил, амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдээ 1 настайгаас нь эхлэн цэцэрлэгээр хүмүүжүүлдэг шүү дээ. Эцэг эхчүүд ихэвчлэн ямар алдаа гаргадаг вэ?

-Эцэг эхчүүд багш нарын харилцаа, уялдаа холбоо дутагдалтай байдаг. Судалгаагаар эцэг эхчүүдийн олонх нь хүүхдээ цэцэрлэгээс авахдаа “Ямар хоол идсэн бэ, Багш нь загнасан уу, зодсон уу” гэж асуудаг. Ийм асуулт тавихаас эхлээд хүүхдэд буруу хүмүүжил олгох суурь тавигддаг гэдгийг тэр бүр мэддэггүй. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд асуултаараа хүүхдэд буруу сэдэл өгч байдаг. Харин үүний оронд “Өнөөдрийн хоол нь таалагдсан уу, багш нь юу заасан бэ, өнөөдөр юу хийв” гэх зэргээр асуух хэрэгтэй. Ингэж асуувал хүүхэд цэцэрлэгт байгаа уур амьсгалыг үнэнээр хэлдэг. Хүүхдээсээ тийм асуулт асуухын оронд багштай нь илэн далангуй нээлттэй харилцаж, хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа анхаарах нь зөв.

Сургуулийн өмнөх насанд хүүхэд тухайн орчиндоо биеэ зөв авч явах дадлыг бий болгох, боловсролын системд заасан мэдлэг, чадварыг олж авах ёстой. Хамгийн гол нь хүүхэд бие хүн болж төлөвших нь чухал. Боловсролын систем маань ч энэ чиглэл рүү явж байгаа. Цэцэрлэгийн насны хүүхдэд хэтэрхий их боловсрол, мэдлэг олгоход онцгойлон анхаарах бус зөв хүн болон төлөвшүүлэхэд анхаарах тэр зарчим руу шилжиж байна.

 -Цэцэрлэгийн хүүхдийн өдөрт идэх хоолны илчлэг, үнэ, порц, нэр төрөл чухал. Хүүхдүүдийн хоол хүнсийг тэжээллэг, чанартай байлгахад юуг анхаарах ёстой вэ? 

-Бидний хувьд махаа малчнаас, дотооддоо тарьж ургуулсан хүнсний ногоог тариаланчдаасаа гэрээгээр авдаг. Харин бусад дагалдах хүнсээ Оросоос тогтмол нийлүүлдэг. Сүү цагаан идээгээ Батсүмбэрт байрлах фермээс худалдан авч байна. Хүүхдийн хоолны материалыг сонгохдоо хямдыг бодож юмуу, амрыг харж огтхон ч болохгүй. Амт шимтгүй хоолоор ходоодыг нь дүүргэх биш чанартай, шим тэжээлтэй байх нь чухал. Амин дэм, эрдэс бодисын дутагдалд орсон хүүхдийн биеийн хөгжил хоцорч, сэтгэн бодох чадвар хөгждөггүй. Миний хувьд хоол хүнс нэгдүгээрт, хоёрдугаарт аюулгүй тохитой орчинд өсөн торних, гуравдугаарт хичээл сургалт гэж эрэмбэлнэ.

-Таны чухалчилж үздэг дарааллын гуравдугаарт хичээл сургалт багтсан нь анхаарал татлаа. Олонх ээж аавууд хүүхэддээ бага балчираас нь “Хамгийн сайн боловсрол мэдлэг олгох ёстой” гэдэг?

-Мэдээж сургуулийн өмнөх боловсрол чухал. Сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн насны хүүхдийг хэтэрхий их хичээлээр шахахаа больсон. Энэ нь ч тооцоо судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй. Одоо бол Цөм хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн сурч мэдэх ёстой мэдлэг, дадлыг олгож байна. Боловсролын яамнаас тухайн хүүхдийн эзэмших ёстой чадварыг тодорхой зааж өгсөн байдаг. Харин эцэг эхчүүд түүнээс илүү зүйл шаардах нь олонтаа. Тэр дундаа хувийн хэвшлийн цэцэрлэгт хүүхдээ өгч байгаа ээж, аавууд дөнгөж хоёр настай хүүхдээ “Манай хүүхдийг ийм болгоод өг” гэх зэргээр хүнд зүйл ярьцгаадаг. Гэтэл хүүхэд бүрийн сурах арга барил, зан төлөв, байгалиас заяасан авьяас чадвар өөр. Тухайн хүүхдийн хүсэл зорилго, ирээдүйд буй болох онцлог давуу талыг олж харсны үндсэн дээр хүүхэдтэй ажиллах хэрэгтэй. Нөгөө талаас эцэг эхийн оролцоо, хандлага маш чухал.

Багшид хүүхдийнхээ ирээдүйг 100 хувь даатгаж болохгүй. Автоматаар олон дуу шүлэг цээжлүүлдэг арга барил нэгэнт хоцрогдсон байна. Харин түүний оронд хүүхдийг тоглуулах замаар хөгжүүлэх, дур сонирхлыг харгалзаж авьяас чадварыг нь нээх, тоглох явцад нь хөгжүүлэх зэрэг шинэлэг арга барил давамгайлж байна.



 -Жишээ нь хоёр настай хүүхэд тийм зүйл сурсан байх ёстой гэж ойлгох шаардлагагүй гэсэн үг үү?

-Тухайн хүүхдийнхээ суралцах , аливаа зүйлийг хүлээж авч байгаа байдал зэргийг гярхай ажигласны үндсэн дээр тохирох түвшний сургалтыг заах хэрэгтэй. Тэгэхээр таны хүүхэд бага бүлгийнх хэрнээ дунд бүлгийн хүүхдүүдийн насны сургалтыг хүлээж авах чадвартай, тийм нөөц бололцоотой байж болно. Тэр тохиолдолд хүүхдэд тохирох түвшнийх нь сургалтыг өгнө. Эсвэл дунд бүлэгт суралцдаг хэрнээ бага бүлгийн хүүхдүүдтэй хамт суралцах шаардлагатай хүүхэд байж болно. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдийн онцлогт тохирсон түвшний сургалтыг өгөх нь үр дүнтэй гэж үздэг.

-Сургуулийн өмнөх боловсрол олгох буюу цэцэрлэгийн үйл ажиллагааг дагнан явуулж байгаагийн хувьд цаашид хийхээр төлөвлөсөн зүйл юу байна вэ?

-
Монгол ёс заншил, өв уламжлалыг хүүхэд ахуйгаас нь ойлгуулах асуудал орхигдож байна уу даа гэж бодогддог. Өнөөдөр таван хошуу малаа танихгүй, нэрлэж мэдэхгүй, цагаан идээ ээзгий ааруул гэж юу байдгийг мэдэхгүй хүүхдүүд зөндөө л байна.

Тиймээс сургалт, орчин, тоглоом наадгай, хоол хүнсээр дамжуулан монгол ахуй, монгол ёс заншлыг мэдүүлэх, ойлгуулах юмсан гэж боддог. Үүнийг тулд хийх зүйл их байна. Өөрийнхөө хэмжээнд энэ хүсэл зорилгодоо хүрэхийн төлөө ажиллана.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. 

 
С.Отгонсүрэн
















2018.04.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

П.Лхагвасүрэн: Энэ жил 33 мянга гаруй оюутанд барьцаагүй, хүүгүй сургалтын зээл олгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

ШУА орон нутгийн сурагчдад 4400 ном хандивлалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

ЭЕШ өгөхдөө анхаарах зүйлс

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Номын сангууд үнэгүй карт нээж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.04.23

Оюутны хөгжлийн хүүгүй зээлийг шинэ журмаар олгож эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.23

Дунд сургуулийн сурагчид “Сувилагчийн нэг өдөр” хөтөлбөрт оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Т.Намнан: Аливаа улс орны материаллаг баялаг үйлдвэрлэлийн хөгжлийн хүч нь инженер хүмүүс байдаг

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Оюутны дотуур байр: Тоон хэлээр

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Курсын ажил бичих заавар

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

"Цахим номын сангийн өнөөгийн байдал, цаашдын төлөв"

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

2015-2016 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Цэцэрлэгт анхлан явж байгаа хүүхдийг уйлуулахгүй байх аргачлал боловсруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

МОХ-ны ерөнхийлөгч Н.Удаанжаргал: “Оюутны үнэлэмжийг өсгөх нь” илтгэл

...

Дэлгэрэнгүй » 2015.11.23

427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Бага насны хүүхдэд ном сонгохдоо АНХААРАХ зүйлс

...

Дэлгэрэнгүй » 2018.03.21

Хүүхдээ хичээлд нь хэрхэн дуртай болгох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.01.17

Шилдэг оюутнуудад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

“Оюунлаг сурагч” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

ШУТИС-ийн оюутнууд ОУ-ын програмчлалын олимпиадад түрүүлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Элсэгчдэд: Их, дээд сургуулиудын цахим хуудасны холбоос

...

Дэлгэрэнгүй » 2017.03.30

Ном унших ашиг тусын тухай 10 зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2017.01.03

Онлайн багш танай гэрт зочилно

...

Дэлгэрэнгүй » 2016.09.20