Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?

ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын хувьд ирээдүйн ажил, мэргэжлээ сонгох нь нэн хариуцлагатай шийдвэр байдаг. Мэргэжлээ сонгоно гэдэг нь хүсэл сонирхол, чадавх, боломжоо таньж мэдсэний үндсэн дээр мэргэжлүүдийн талаарх мэдлэгтээ тулгуурлан, өөрийнхөө ирээдүйн ажил, мэргэжлийн талаар үндэслэлтэй шийдвэр гаргах явдал юм. 
Таны сонирхож байгаа мэргэжил нь:
- таны сонирхдог, хийх дуртай ажил үйл байх;
- таны чадавх, боломжид тохирч байх;
- таны ирээдүйн мэргэжлийн болон амьдралын төсөөлөл, төлөвлөгөөтэй нийцэж байх ёстой. 
Сурагчид сонирхол, чадавхаа төдийлөн харгалзахгүйгээр, зөвхөн мэргэжлийн нэр хүнд, цалин хангамж зэрэг гаднах шинжид нь хөтлөгдөн мэргэжлийн сонголт хийдэг нь буруу сонголт болох явдал их байдаг. Хүсэл сонирхолдоо төдийлөн нийцээгүй мэргэжил сонгосон хүмүүс амжилт бүтээл гаргах нь бага, цаашдаа ажилдаа сонирхолгүй болж, үнэт цаг хугацаа, боломжоо гарзадсаны эцэст өөрт тохирох ажил мэргэжил хайхад хүрдэг байна.


Мэргэжлээ сонгох нь Нэгдүгээрт, ирээдүйгээ төсөөлж, төлөвлөж байгаа хэрэг юм. Сонголт хийх үед “Би цаашдаа ямар мэргэжил эзэмшиж, ямар ажил хийж амьдрах вэ?”, “Мэргэжлээ эзэмшихэд ямар хүндрэл, саад тотгор учирч болох вэ?” гэсэн асуултуудтай тулгардаг. Хоёрдугаарт, өөрийгөө шинжиж, цэгнэж байгаа явдал юм. “Надад ямар чадавх, боломж байна вэ?”, “Мэргэжил эзэмших зорилгодоо хүрэх замд тохиолдох бэрхшээлийг даван туулахад би бэлэн байна уу?” зэрэг асуултууд зүй ёсоор урган гардаг.
 

МЭРГЭЖЛИЙГ ҮНДЭСЛЭЛТЭЙ СОНГОХ ЗӨВЛӨМЖ:


1. Мэргэжлүүдийн талаар мэдлэг олж авах. Мэргэжлийн төрөл нь олон янз, тооны хувьд бидний ердийн төсөөлдгөөс хавьгүй олон байдаг. Мэргэжлүүдийн талаарх хамгийн үнэ цэнэтэй мэдээллийн тухайн мэргэжлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд, мэргэжил олгох сургуулийн багш нар өгдөг. 

2. Мэргэжилд чиглэсэн хүсэл сонирхлоо таньж мэдэх. Хүн өөрийн сонирхдог, өөртөө таалагддаг ажилдаа илүү амжилт гаргадаг. Сонирхол нь мэргэжлээ сонгохдоо зайлшгүй харгалзан үзэх ёстой зүйл юм. 

3. Мэргэжилд чиглэсэн чадавхаа харгалзан үзэх. Аливаа ажил үйлд зөвхөн хүсэл сонирхол хангалттай биш. Тухайн ажлыг амжилттай гүйцэтгэх чадавх зайлшгүй хэрэгтэй. Хүн чадавхдаа тохирсон ажлыг л амжилттай гүйцэтгэдэг. 

4. Өөрийнхөө чадавх, боломжийг бодитой үнэлэх. Өөрийгөө бодитой байгаагаас нь дээгүүр үнэлбэл хуурамч төсөөлөлд автаж, биелэх боломжгүй, хүрч чадахааргүй зорилго тавихад хүргэдэг. Харин чадавхаа бодитой байгаагаас нь доогуур үнэлдэг хүн өөрийгөө бусдаас ямагт дутуу гэж үздэг. Тийм хүмүүс чадавхаасаа доогуур сонголт хийж, амжилтад хүрэх боломжоо алддаг байна.

5. Эцэг эх, ойр дотнын хүмүүстэйгээ зөвлөлдөх. Мэргэжлээ сонгоход эцэг эх, асран хамгаалагч нарын идэвхтэй оролцоо хэрэгтэй байдаг. Эцэг, эхийн санал болгож байгаа мэргэжил нь хүүхдийнх нь хүсэл сонирхол, чадавх, боломжид тохирч байвал сайн хэрэг. Харин тийм биш бол хүүхэд эцэг эхтэйгээ (мөн багш, ажил мэргэжлийн зөвлөгчтэй) сайтар зөвшилцөж, зөв сонголт хийх нь чухал. 

6. Найз нөхөдтэйгөө зөвлөлдөх. Та өөрийнхөө чадавх, боломжийг сайн мэддэг гэж бодож байж болох юм. Харин найз нөхөд чинь таны чадавх, боломжийн талаар өөр дүгнэлттэй байж магадгүй. Найз нөхдийн дүгнэлт нь танд өөрийнхөө бодит чадавх, хувийн шинж чанараа шүүн тунгаах боломжийг олгоно.

7. Багш, ажил мэргэжлийн зөвлөгч нараас зөвлөгөө авах. Мэргэжлээ сонгохдоо сургуулийнхаа багш, сэтгэл судлаач, ажил мэргэжлийн зөвлөгч нартай уулзаж зөвлөгөө авах нь ач холбогдолтой. Багш өөрийн тань чадавх, боломж, хувийн шинж чанарын талаар үнэ цэнэтэй зөвлөгөө өгч чадна. 


 

МЭРГЭЖИЛ СОНГОХОД ГАРДАГ НИЙТЛЭГ АЛДАА


• Чадавхи, боломжоо бодитой үнэлэхгүйгээр мэргэжлээ сонгох нь алдаанд хүргэнэ. Чадавх, боломжоос доогуур ажил нь хүнийг амар хялбарыг эрхэмлэдэг, санаа амарлингуй, тэмүүлэлгүй болгох эрсдэлтэй. Хэт дээгүүр үнэлж сонголт хийвэл ихээхэн хүчин чармайлт, цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан ч амжилтад хүрэхгүй.

• Ажил мэргэжлийг сайтар судлахгүйгээр сонголт хийх нь буруу. Сонгож байгаа мэргэжлийн ажлын агуулга, хөдөлмөрийн нөхцөл, тавигдах шаардлага (чадавх, шинж чанар, эрүүл мэндийн байдал г.м)-ыг өөрийн чадавх боломжтой харьцуулж үзэхгүйгээр мэргэжлээ сонгох нь алдаанд хүргэдгийг харуулсан жишээ олон бий.

• Мэргэжлийг шохоорхох байдлаар сонгохоос зайлсхий. Мэргэжлийн тухайн үеийн нэр хүнд, цалин хангамж зэрэг шинжийг нь шохоорхож мэргэжил сонгох нь алдаанд хүргэдэг.

• Мэргэжлийг “ирээдүйтэй”, “ирээдүйгүй” гэж ялгаварлах нь алдаанд хүргэдэг. Ирээдүйтэй мэргэжил гэж байдаггүй, харин ирээдүйтэй мэргэжилтэн гэж байдаг. 

• Бусдын нөлөөнд автаж мэргэжлээ сонгох нь алдаанд хүргэнэ. Туршлага багатай, өөрийн тань сонирхол, авьяас чадварыг таньж мэдээгүй хүнээс зөвлөгөө авах нь тийм ч үр дүнтэй биш байдаг. 

• Өөрөө үлгэр дуурайл авдаг хүмүүсийг дуурайж мэргэжлээ “сохроор” сонгох нь алдаа дагуулна. Та хэн нэгнийг хүндэтгэдэг, тэр хүн танд үлгэр дуурайл болдог байж болно. Гэхдээ энэ нь тэр хүний мэргэжил танд мөн тохирно гэсэн үг биш.

•Найз нөхдөө дуурайж мэргэжлээ сонгохоос болгоомжил. Таны найз мэргэжлээ өөрийнхөө сонирхол, чадавх, боломжид нийцүүлэн үндэслэлтэй сонгосон байж болох юм. Гэхдээ найзын тань сонгосон мэргэжил танд мөн адил тохирно гэсэн үг биш.

 

Б.Саруул

2018.05.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Цэцэрлэгт анхлан явж байгаа хүүхдийг уйлуулахгүй байх аргачлал боловсруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Их сургуулиуд шинжлэх ухааны парктай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Оюутанд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлт

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

Оюутан элсүүлэх хуваарь гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.07.01

“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АСУУДАЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛНО

...

Дэлгэрэнгүй » 2016.06.07

Хичээлээс гадуур ямар дугуйлан, хаана хичээллэх вэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.08.26

Гадаадад хэрхэн тэтгэлэгтэй магистр, докторт суралцах вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.01.20

Хувийн дунд сургуулиудын төлбөр 4000-30000 ам.доллар байна

...

Дэлгэрэнгүй » 2016.08.30

Оюунлаг бэлгээ 50 хувийн хямдралтай үнээр аваарай

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 16-нд дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.04.02